Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай № 63
2025 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 03-ны өдөр Дугаар 63 хот
Монгол Улсын 2024 оны төсвийн
гүйцэтгэл батлах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай
хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн
орлогын хэмжээг 20,089,129.3 сая /хорин их наяд наян есөн тэрбум нэг зуун хорин есөн сая гурван зуун мянга/ төгрөгөөр баталсугай.
2.Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын
/тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 21,372,400.2 сая /хорин нэгэн их наяд гурван зуун далан хоёр тэрбум дөрвөн зуун сая хоёр зуун мянга/ төгрөгөөр баталсугай.