Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(1374)
— 1228 —

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 03-ны өдөр хот

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар

зүйлийн 5.10 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“5.10.Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны

ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Төрийн мэдээлэл · 2025 · № 29 (1374)1228-р хуудас