Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(770)
— 359 —

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай

96. Протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жишиг үнийг тогтоох тухай Дугаар 153 418

97. Аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Дугаар 158 423

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь банкны мөнгөн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоож, хадгаламжийн даатгалын сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль тогтоомж 2.1.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Иргэний хууль2, Төв банк /Монголбанк/-ны тухай3, Банкны тухай4, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль5, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

1Монгол Улсын Үндсэн хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 2Иргэний хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн. 3Төв банк /Монголбанк/-ны тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1996 оны 11 дугаарт нийтлэгдсэн. 4Банкны тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 7 дугаарт нийтлэгдсэн. 5Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1996 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1.“Хадгаламжийн даатгалын корпораци” гэж энэ хуульд заасан банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгайлсан чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;

3.1.2.“хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа” гэж энэ хуульд заасны дагуу банкнаас харилцах болон хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийг Хадгаламжийн даатгалын корпорацид даатгуулах, даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр төлөхтэй холбогдсон үйл ажиллагааг;

3.1.3.“банк” гэж Банкны тухай хуулийн 3.1.1-д заасан хуулийн этгээдийг болон мөн хуульд заасны дагуу Монголбанкнаас зөвшөөрөл авч, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай банк, банкны салбарыг;

3.1.4.“хадгаламж” гэж Банкны тухай хуульд заасан харилцах болон мөнгөн хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийг;

3.1.5.“хадгаламжийн даатгалын сан” гэж энэ хуулийн 10.2-т заасан эх үүсвэрээс бүрдсэн, энэ хуулийн 11.1-д заасан зориулалтаар зарцуулах хөрөнгийг;

3.1.6.“даатгалын тохиолдол” гэж Банкны тухай хуулийн 57.3-т заасны дагуу Монголбанк банкийг албадан татан буулгах шийдвэр гаргасныг;

3.1.7.“хамтарсан данс” гэж банкин дахь дангаар, эсхүл хамтран захиран зарцуулах эрхтэй хоёр буюу түүнээс дээш этгээдийн эзэмшлийн нэг дансыг.

4 дүгээр зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын зарчим

4.1.Банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгал /цаашид “хадгаламжийн даатгал” гэх/-ын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

4.1.1.санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах;

4.1.2.энэ хуулийн 8.1-д заасан даатгалын нөхөн төлбөрийг төлөхдөө тухайн банкны хадгаламж эзэмшигч бүрийг хамруулах;

4.1.3.Банкны тухай хуулийн 6.1.1, 6.1.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий банк хадгаламжийн даатгалд хамрагдах;

4.1.4.ил тод, хариуцлагатай байх.

5 дугаар зүйл.Хадгаламжийн даатгал

5.1.Банкны тухай хуулийн 6.1.1, 6.1.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий банк хадгаламж эзэмшигчийн хадгаламжийг энэ хуульд заасны дагуу хадгаламжийн даатгалд заавал даатгуулж, даатгалын хураамж төлнө.

5.2.Монголбанк банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон тухай бүр энэ тухай Хадгаламжийн даатгалын корпорацид мэдэгдэнэ.

5.3.Хадгаламжийн даатгалын корпораци энэ хуулийн 5.1-д заасны дагуу хадгаламжийн даатгалын үйл ажиллагаанд оролцож байгааг нотолсон гэрчилгээг тухайн банкинд олгоно.

5.4.Дараах тохиолдолд хадгаламжийн даатгалын үйл ажиллагаанд банкны оролцох оролцоо дуусгавар болно:

5.4.1.татан буулгаж байгаа банкны хадгаламж эзэмшигчдийн даатгалын нөхөн төлбөрийг олгож дууссан;

5.4.2.банкийг улсын бүртгэлээс хассан.

6 дугаар зүйл.Даатгалын тохиолдол

6.1.Банкны тухай хуулийн 57.3-т заасны дагуу Монголбанк банкийг албадан татан буулгах шийдвэр гаргасан өдрийг даатгалын тохиолдол бий болсон өдөрт тооцно.

6.2.Монголбанк банкийг албадан татан буулгах шийдвэр гаргамагц энэ тухай Хадгаламжийн даатгалын корпорацид мэдэгдэх үүрэгтэй.

6.3.Даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигчид энэ хуульд заасны дагуу Хадгаламжийн даатгалын корпорациас даатгалын нөхөн төлбөр шаардах эрх үүснэ.

7 дугаар зүйл.Даатгалд үл хамаарах нөхцөл

7.1.Дараах хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй:

7.1.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн6 4.1-д заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс;

7.1.2.нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл;

7.1.3.нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж.

7.2.Дараах этгээдийн хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй:

7.2.1.банк; 7.2.2.төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага;

7.2.3.эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сан;

7.2.4.Банкны тухай хуулийн 3.1.2-т заасан банкны холбогдох этгээд;

7.2.5.даатгалын тохиолдол бий болохоос өмнөх гурван жилийн хугацаанд банкны санхүүгийн тайланд аудит хийсэн аудитор болон аудитын байгууллага;

7.2.6.Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар банкны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн, банкны үйлчилгээ авахдаа санхүүгийн давуу эрх эдэлсэн нь тогтоогдсон дор дурдсан хадгаламж эзэмшигч:

7.2.6.а.гүйлгээний төрөл, эрсдэлийн түвшин, зээлдэгчийн төлбөрийн чадвар болон барьцааны төрөл зэргийг харгалзан үзэхэд бусад хадгаламж эзэмшигчээс онцгой нөхцөлтэй зээл авсан;

6Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2006 оны 27 дугаарт нийтлэгдсэн.

7.2.6.б.банкны бусад хадгаламж эзэмшигчээс илт бага хүүтэй зээл авсан;

7.2.6.в.даатгалын тохиолдол бий болох үед Монголбанкны статистик мэдээллээр хадгаламж эзэмшигчдийн авч байгаа хадгаламжийн дундаж хүүгээс 50 хувиас илүү хүү авсан.

7.3.Даатгалын тохиолдол бий болоход энэ хуулийн 7.2-т заасан этгээдэд даатгалын нөхөн төлбөр төлөхгүй.

7.4.Даатгалын тохиолдол бий болоход Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн7 134.9-д заасны дагуу битүүмжилсэн болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 11.1-д заасны дагуу гүйлгээг нь түдгэлзүүлсэн дансны хадгаламж эзэмшигчид зөвхөн битүүмжлэх болон гүйлгээг түдгэлзүүлэх шийдвэр хүчингүй болсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгоно.

8 дугаар зүйл.Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ

8.1.Даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг ба валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө.

9 дүгээр зүйл.Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох

9.1.Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хадгаламж эзэмшигч бүрийн тухайн банкинд эзэмшиж байгаа нийт хадгаламжийн дүн болон гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн байдлаар нэгтгэж, хадгаламж эзэмшигчээс тухайн банкинд төлбөл зохих зээл, хүүгийн хамт хасч тодорхойлно.

9.2.Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болсон банкинд хэд хэдэн хадгаламжийн данстай бол түүний бүх дансыг нэг дансанд нэгтгэн даатгалын нөхөн төлбөрийг тооцно.

9.3.Хамтарсан данс эзэмшигчдэд төлөх даатгалын нөхөн төлбөрийн нийт хэмжээ энэ хуулийн 8.1-д заасан хэмжээнээс илүүгүй байна. 9.4.Хамтарсан дансан дахь эзэмшлийн хувь нь тэнцүү биш гэдгийг нотолсон баримт гаргаснаас бусад тохиолдолд хамтарсан данс эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөрийг тэнцүү хувааж тооцно.

7Эрүүгийн байцаан шийтгэх хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 6 дугаарт нийтлэгдсэн.

ХОЁРДУГААР БҮЛЭГ ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

10 дугаар зүйл.Хадгаламжийн даатгалын сан, түүний эх үүсвэр

10.1.Хадгаламжийн даатгалын сан /цаашид “Сан” гэх/-гийн удирдлагыг Хадгаламжийн даатгалын корпораци хэрэгжүүлнэ.

10.2.Сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

10.2.1.Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн8 2.5-д заасны дагуу тухайн банкнаас Засгийн газрын Монголбанкин дахь тусгай дансанд төвлөрүүлсэн шимтгэл;

10.2.2.улсын төсвөөс Санд оруулсан эхлэлтийн хөрөнгө; 10.2.3.Монголбанкнаас Санд оруулсан эхлэлтийн хөрөнгө; 10.2.4.хадгаламжийн даатгалын хураамж; 10.2.5.Сангийн хөрөнгө оруулалтаас олсон орлого; 10.2.6.даатгалын тохиолдол бий болсон банкны актив хөрөнгийг борлуулсны орлого;

10.2.7.Засгийн газар, Монголбанк, олон улсын байгууллагаас олгосон зээл, тусламж, бусад санхүүжилт;

10.2.8.гадаадын банк болон олон улсын санхүүгийн байгууллагаас Хадгаламжийн даатгалын корпорацийн авсан зээл;

10.2.9.Хадгаламжийн даатгалын корпорацийн гаргасан бондын эх үүсвэр;

10.2.10.хуульд заасан бусад эх үүсвэр.

11 дүгээр зүйл.Сангийн актив хөрөнгийн зарцуулалт

11.1.Сангийн актив хөрөнгийг дор дурдсанаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно:

11.1.1.хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр төлөх;

8Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2008 оны 44 дугаарт нийтлэгдсэн.

11.1.2.төлбөрийн чадварын хүндрэлд орсон банкны хадгаламжийг шилжүүлэн авсан банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

11.1.3.Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх;

11.1.4.Хадгаламжийн даатгалын корпорацийн авсан зээл болон гаргасан бондын үндсэн өр, хүүгийн төлбөр төлөх.

11.2.Энэ хуулийн 11.1.2-т заасан санхүүгийн дэмжлэгийг уг дэмжлэгийн хэмжээ нь төлбөрийн чадварын хүндрэлд орсон банкны хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр төлөхөд шаардагдах хөрөнгөөс бага байх тохиолдолд үзүүлнэ.

11.3.Энэ хуулийн 11.1.2-т заасан санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх журмыг энэ хуулийн 22.1-д заасан Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална.

12 дугаар зүйл.Сангийн хөрөнгө оруулалт

12.1.Хадгаламжийн даатгалын корпораци Сангийн актив хөрөнгийг аюулгүй, хөрвөх чадвартай, ашигтай байх зарчмыг баримтлан дараах санхүүгийн хэрэгсэлд байршуулж болно:

12.1.1.Засгийн газраас гаргасан болон батлан даасан үнэт цаас;

12.1.2.Монголбанкны үнэт цаас;

12.1.3.зээлжих зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий олон улсын байгууллагаас AAA-аас доошгүй үнэлгээ авсан гадаад улсын Засгийн газрын болон олон улсын санхүүгийн байгууллагын үнэт цаас;

12.1.4.олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын Төв банкинд нээсэн хадгаламж.

12.2.Хадгаламжийн даатгалын корпорацийн хөрөнгө оруулалтын журам, заавар болон хөрөнгө оруулалтын бодлогыг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ХУРААМЖ, НӨХӨН ТӨЛБӨР

13 дугаар зүйл.Хадгаламжийн даатгалын хураамж, түүнийг төлөх

13.1.Банк хадгаламжийн даатгалын хураамж /цаашид “хураамж” гэх/-ийг Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос баталсан хадгаламжийн даатгалын хураамжийн журмын дагуу Хадгаламжийн даатгалын корпорацид төлнө.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан хураамж нь дор дурдсан хураамжаас бүрдэнэ:

13.2.1.эхлэлтийн хураамж; 13.2.2.улирлын хураамж; 13.2.3.онцгой хураамж.

13.3.Эхлэлтийн хураамж нь тухайн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээний нэг хувьтай тэнцүү хэмжээтэй байна.

13.4.Банк эхлэлтийн хураамжийг Монголбанкнаас банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс хойш 30 хоногийн дотор төлнө.

13.5.Улирлын хураамж нь өмнөх улирлын сар бүрийн эцсийн өдрийн энэ хуулийн 7.1-д зааснаас бусад хадгаламжийн дундаж дүнг энэ хуулийн 14.1-д заасны дагуу тооцсон улирлын хураамжийн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцүү хэмжээтэй байна.

13.6.Улирлын хураамжийг төлөх хугацааг Хадгаламжийн даатгалын корпорацийн нэхэмжлэлд заана. 13.7.Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо жил бүрийн 11 дүгээр сарын 30-ны дотор дараа жилийн улирлын хураамжийн хувийг 0.125 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр тогтооно.

13.8.Сангийн хөрөнгө гишүүн банкуудын энэ хуулийн 7.1-д зааснаас бусад хадгаламжийн дүнгийн 10 хувьд хүрвэл Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо улирлын хураамжийг тооцох болон хуримтлуулахыг түр зогсоож болно.

13.9.Даатгалын нөхөн төлбөрийг төлөхөд Сангийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тохиолдолд онцгой хураамжийг төлөх шийдвэрийг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо гаргаж болно.

13.10.Онцгой хураамжийн хувийг энэ хуулийн 7.1-д зааснаас бусад хадгаламжаас тооцох бөгөөд уг хувь нь жилийн 0.5 хувиас хэтрэхгүй байна.

13.11.Онцгой хураамжийг өмнөх улирлын сар бүрийн эцсийн өдрийн энэ хуулийн 7.1-д зааснаас бусад хадгаламжийн дундаж дүнг онцгой хураамжийн хувиар үржүүлэн тооцно.

13.12.Хэрэв банк хүсэлт гаргавал энэ хуулийн 13.6-д заасан хугацааг Хадгаламжийн даатгалын корпораци ажлын таван өдрөөр сунгаж болно.

13.13.Энэ хуулийн 13.12-т заасан хугацаанд банк хураамжийн төлбөрийг гүйцэтгээгүй тохиолдолд Хадгаламжийн даатгалын корпораци Монголбанкинд энэ тухай мэдэгдэж, тухайн банкны Монголбанкин дахь харилцах данснаас төлбөл зохих хураамжийн дүнгээр суутган төлүүлэх хүсэлтийг Монголбанкинд хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

13.14.Монголбанкнаас албадан татан буулгасан банкны даатгалын хураамж төлөх үүрэг нь даатгалын тохиолдол бий болсон улирлын эцсийн өдрөөр дуусгавар болно.

13.15.Энэ хуулийн 13.1-д заасны дагуу банкнаас төлсөн хураамжийг буцааж олгохгүй.

14 дүгээр зүйл.Улирлын хураамжийн хувь

14.1.Хадгаламжийн даатгалын корпораци энэ хуулийн 13.2.2-т заасан улирлын хураамжийн хувийг тухайн банкны эрсдэлийн түвшингээс хамааруулан тогтоосон аргачлалын дагуу тооцно.

14.2.Хадгаламжийн даатгалын корпораци банкны эрсдэлийн түвшинг үнэлэхдээ Монголбанкны мэдээлэлд үндэслэнэ.

14.3.Хадгаламжийн даатгалын корпораци энэ хуулийн 14.2-т заасан мэдээллийн нууцлалыг хадгална.

14.4.Энэ хуулийн 14.1-д заасан аргачлалыг Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны санал болгосноор Монголбанкны Ерөнхийлөгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

15 дугаар зүйл.Хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр олгох

15.1.Монголбанкнаас даатгалын тохиолдол бий болсон тухай мэдэгдлийг Хадгаламжийн даатгалын корпорацид ирүүлснээс хойш ажлын гурван өдөрт багтаан Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргана.

15.2.Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын нөхөн төлбөр олгох хэлбэр, хугацааны талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ хуулийн 15.1-д заасан шийдвэр гарснаас хойш 48 цагийн дотор мэдээлж, мэдээллийн хувийг Монголбанкинд хүргүүлнэ.

15.3.Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо энэ хуулийн 15.1-д заасан шийдвэрийг гаргаснаас хойш Хадгаламжийн даатгалын корпораци ажлын 30 өдрийн дотор энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан банкаар дамжуулан даатгалын нөхөн төлбөр олгож эхэлнэ.

15.4.Гадаад валютын хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийг төгрөгөөр гүйцэтгэх бөгөөд түүний дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн Монголбанкнаас зарласан ханшаар тооцно.

15.5.Даатгалын нөхөн төлбөр олгох журмыг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална.

15.6.Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын нөхөн төлбөр олголтын явцын талаар хадгаламж эзэмшигчдэд мэдээлэх үүрэгтэй.

15.7.Энэ хуулийн 15.6-д заасан мэдээллийн агуулга, түүнийг түгээх журмыг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална.

16 дугаар зүйл.Даатгалын нөхөн төлбөр олгох банк

16.1.Даатгалын нөхөн төлбөрийг банкаар дамжуулан олгоно.

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан даатгалын нөхөн төлбөр олгох банкийг даатгалын тохиолдол бий болсон тухай бүр Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо Монголбанктай зөвшилцөн сонгон шалгаруулна.

16.3.Даатгалын нөхөн төлбөр олгох банкинд тавих шаардлага, сонгон шалгаруулах журмыг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална.

16.4.Хадгаламжийн даатгалын корпораци энэ хуулийн 16.1-д заасан банктай гэрээ байгуулна.

17 дугаар зүйл.Хадгаламж эзэмшигчийн эрх

17.1.Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөр авах эрхтэй.

17.2.Хадгаламжийн гэрээг гуравдагч этгээдийг төлөөлөн байгуулсан бол даатгалын нөхөн төлбөр авах эрхийг уг гуравдагч этгээд эдэлнэ.

17.3.Өв залгамжлалаар даатгалын нөхөн төлбөр авахад өв залгамжлагчийн өөрийн нэр дээр хадгалуулсан хадгаламжид авах даатгалын нөхөн төлбөр хамаарахгүй.

18 дугаар зүйл.Шаардах эрх

18.1.Хадгаламжийн даатгалын корпорациас хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр олгосон хэмжээгээр хадгаламж эзэмшигчийн шаардах эрх Хадгаламжийн даатгалын корпорацид шилжинэ.

18.2.Хадгаламжийн даатгалын корпораци энэ хуулийн 8.1-д заасны дагуу олгосон даатгалын нөхөн төлбөрийг татан буугдсан банкны хөрөнгөөс Банкны тухай болон Дампуурлын тухай хуулийн9 дагуу нэхэмжилнэ.

18.3.Хадгаламж эзэмшигчийн Хадгаламжийн даатгалын корпорациас шаардах эрх энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан хадгаламж болон хадгаламж эзэмшигч, 8 дугаар зүйлд заасан нөхөн төлөх хэмжээнээс илүү гарсан хадгаламжид хамаарахгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИ, ТҮҮНИЙ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

19 дүгээр зүйл.Хадгаламжийн даатгалын корпорацийн эрх зүйн байдал

19.1.Хадгаламжийн даатгалын корпораци /цаашид “Корпораци” гэх/ нь хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус, төрийн өмчит хуулийн этгээд байна.

9Дампуурлын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1998 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

19.2.Корпорацийн төв Монгол Улсын нийслэлд байрлана.

19.3.Корпораци дүрэмтэй байх бөгөөд Корпорацийн дүрмийг Монголбанкны Ерөнхийлөгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

19.4.Корпораци тогтоосон загвараар үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

19.5.Корпораци Монголбанкинд төгрөгийн болон валютын харилцах, хадгаламжийн данстай байна.

19.6.Корпораци өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахтай холбоотойгоор банкинд харилцах данс нээж болно.

19.7.Корпораци дотоод хяналтын албатай байх бөгөөд дотоод хяналтын алба Хадгаламжийн даатгалын Үндэсний хороонд ажлаа тайлагнана.

19.8.Корпораци үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангах чиглэлээр Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд10 заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

20 дугаар зүйл.Корпорацийн үйл ажиллагаа

20.1.Корпораци дараах үйл ажиллагааг эрхэлнэ:

20.1.1.даатгалын хураамжийг төвлөрүүлэх; 20.1.2.даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр төлөх;

20.1.3.Сангийн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу удирдах;

20.1.4.Сангийн санхүүгийн эрсдэлийг үнэлэх зорилгоор банкны эрсдэлийг үнэлж, хянах.

20.2.Корпораци нь энэ хуульд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд ашгийн төлөө хуулийн этгээд байгуулахыг хориглоно.

21 дүгээр зүйл.Корпорацийн бүрэн эрх

21.1.Корпораци дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

21.1.1.хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хадгаламж болон хадгаламж эзэмшигчдийн талаарх сар, улирлын тайлан, бусад мэдээллийг банкнаас авах;

21.1.2.банкны санхүүгийн тайлан болон аудитын дүгнэлт, санхүүгийн үзүүлэлт, бусад мэдээллийг банкнаас авах;

21.1.3.хадгаламжийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой, эсхүл даатгалын тохиолдлын магадлалыг үнэлэхэд шаардлагатай гэж үзвэл банкинд хяналт шалгалт хийлгэх хүсэлтийг Монголбанкинд тавих;

21.1.4.татан буугдсан банкны эрх хүлээн авах ажиллагаанд Корпорацийн төлөөллийг оролцуулах хүсэлтийг Монголбанкинд тавьж, гүйцэтгүүлэх;

21.1.5.Корпорацийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Сангийн хөрөнгө хүрэлцэхгүй байгаа тохиолдолд Монголбанк, Засгийн газраас зээл, санхүүгийн дэмжлэг авах;

21.1.6.Корпораци өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар журам баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих.

22 дугаар зүйл.Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо

22.1.Корпорацийн удирдах дээд байгууллага нь Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо /цаашид “Үндэсний хороо” гэх/ байна.

22.2.Үндэсний хороо долоон гишүүнээс бүрдэх бөгөөд Үндэсний хорооны гишүүн дараах этгээд байна:

22.2.1.Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Үндэсний хорооны гишүүн бөгөөд дарга;

22.2.2.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга;

22.2.3.Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга; 22.2.4.Монголбанкны Ерөнхийлөгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголын банкны холбооны ерөнхийлөгч тус тус нэр дэвшүүлж, Монголбанкны Ерөнхийлөгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан тушаалаар томилсон гурван гишүүн;

22.2.5.Корпорацийн гүйцэтгэх захирал.

22.3.Энэ хуулийн 22.2.4-т заасан Үндэсний хорооны гурван гишүүнийг дөрвөн жилийн хугацаагаар томилох бөгөөд тэдгээрийг нэг удаа улируулан томилж болно.

22.4.Энэ хуулийн 22.2.4-т заасан гишүүн дараах шаардлагыг хангасан байна:

22.4.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

22.4.2.ял шийтгэлгүй;

22.4.3.ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь Корпорацийг удирдахад харшлахгүй байх;

22.4.4.банк, санхүү, даатгал, эрх зүй, эдийн засгийн аль нэг чиглэлээр мэргэшсэн;

22.4.5.банк, санхүү, даатгалын салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаал хашсан;

22.4.6.төрийн улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал хашдаггүй байх;

22.4.7.банк, санхүүгийн байгууллагад ажилладаггүй байх;

22.4.8.банк, санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч болон бусад холбогдох этгээд бус байх;

22.4.9.эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс шалтгаалаагүй нь нотлогдсон байх.

22.5.Үндэсний хорооны дарга болон Корпорацийн гүйцэтгэх захирлаас бусад гишүүний урамшууллын хэмжээг Монголбанкны Ерөнхийлөгч болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

22.6.Үндэсний хорооны ажиллах журам, Үндэсний хорооны гишүүн, Корпорацийн гүйцэтгэх захирал болон Корпорацийн ажилтны ёс зүйн дүрмийг Монголбанкны Ерөнхийлөгч болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

22.7.Дараах тохиолдолд Үндэсний хорооны гишүүнийг энэ хуулийн 22.3-т заасан хугацаанаас өмнө Монголбанкны Ерөнхийлөгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан шийдвэрээр үүрэгт ажлаас чөлөөлнө:

22.7.1.үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан; 22.7.2.тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн; 22.7.3.өвчний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан;

22.7.4.үүрэгт ажлаа хоёр ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн;

22.7.5.энэ хуулийн 22.4-т заасан шаардлагыг хангахгүй болсон; 22.7.6.ёс зүйн зөрчил гаргасан; 22.7.7.гэмт хэрэг үйлдсэн талаар шүүхийн эцсийн шийдвэр гарсан.

22.8.Үндэсний хорооны гишүүнийг энэ хуулийн 22.2.4, 22.3, 22.7-д заасны дагуу томилох, чөлөөлөхдөө залгамж чанарыг хадгалах зарчмыг баримтална.

22.9.Үндэсний хорооны гишүүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш нэг жилийн хугацаанд банкинд ажиллахыг хориглоно.

22.10.Үндэсний хорооны гишүүн үйл ажиллагаандаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг11 мөрдөнө.

23 дугаар зүйл.Үндэсний хорооны хуралдаан

23.1.Үндэсний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

23.2.Үндэсний хорооны дарга нь хуралдаан даргалагч байна.

23.3.Үндэсний хорооны даргын түр эзгүйд түүний үүргийг Үндэсний хорооны даргын томилсон аль нэг гишүүн гүйцэтгэх бөгөөд Үндэсний хорооны даргын үүрэг гүйцэтгэж байгаа гишүүн Үндэсний хорооны даргаас олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, хариуцлага хүлээнэ.

11Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 8 дугаарт нийтлэгдсэн.

23.4.Үндэсний хороо улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.

23.5.Үндэсний хорооны хоёроос доошгүй гишүүн, эсхүл Корпорацийн гүйцэтгэх захирлын бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Үндэсний хорооны дарга ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно.

23.6.Үндэсний хорооны хуралдаан гишүүдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.

23.7.Үндэсний хорооны хуралдаанд Корпорацийн ажилтан, мэргэжлийн хүмүүсийг урилгаар оролцуулж болно.

23.8.Үндэсний хорооны хуралдааны явцад тэмдэглэл хөтөлж, түүнд хуралдаанд оролцсон бүх гишүүн гарын үсэг зурж, баталгаажуулна.

23.9.Үндэсний хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргах ба уг шийдвэрт хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.

23.10.Үндэсний хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.

23.11.Үндэсний хорооны шийдвэр тогтоол хэлбэртэй байна.

23.12.Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлаар ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэж Үндэсний хорооны дарга, гишүүн үзсэн бол энэ тухай хуралдаан эхлэхээс өмнө мэдэгдэх бөгөөд тухайн асуудлыг хэлэлцэх болон санал хураахад уг гишүүн оролцохгүй.

24 дүгээр зүйл.Үндэсний хорооны бүрэн эрх

24.1.Үндэсний хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

24.1.1.Корпорацийн дүрэм, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах;

24.1.2.бүрэн эрхийнхээ хүрээнд журам, заавар баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

24.1.3.Корпорацийн стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

24.1.4.Корпорацийн бүтэц, үйл ажиллагааны төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах, Корпорацийн үйл ажиллагаанд хяналт тавих;

24.1.5.Корпорацийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулж томилох, түүнтэй гэрээ байгуулах, чөлөөлөх;

24.1.6.хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр төлөх тухай шийдвэр гаргах;

24.1.7.хадгаламжийн даатгалын хураамжийн хувь хэмжээг тогтоох;

24.1.8.аудитын байгууллагыг сонгох;

24.1.9.Корпорацийн санхүүгийн тайланг зөвшөөрөх эсэх талаар шийдвэр гаргах;

24.1.10.Корпорацийн дотоод хяналтын албаны шалгалтын дүнг хэлэлцэж, шийдвэр гаргах;

24.1.11.Корпорацийн үйл ажиллагааны үр дүнгийн тайланг хагас жил тутамд Монголбанкны Ерөнхийлөгч болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх;

24.1.12.энэ хууль болон Корпорацийн дүрэмд заасан бусад эрх, үүрэг.

25 дугаар зүйл.Корпорацийн гүйцэтгэх захирал

25.1.Корпорацийн гүйцэтгэх захирал нь Корпорацийн дүрэм болон Үндэсний хороотой байгуулсан гэрээнд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндэсний хорооноос баталсан стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Корпорацийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

25.2.Үндэсний хороо Корпорацийн гүйцэтгэх захирлыг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгон шалгаруулж, дөрвөн жилийн хугацаатай томилно.

25.3.Корпорацийн гүйцэтгэх захирал нь энэ хуулийн 22.4-т заасан шаардлагыг хангасан байна.

25.4.Корпорацийн гүйцэтгэх захирлын эрх, үүргийг Корпорацийн дүрмээр тогтооно.

25.5.Корпорацийн гүйцэтгэх захирлыг энэ хуулийн 22.7-д заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.

25.6.Энэ хуулийн 22.7.1-д заасан үндэслэлээр Корпорацийн гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тохиолдолд түүний бүрэн эрхийн хугацаа дараагийн гүйцэтгэх захирлыг томилсноор дуусгавар болно.

25.7.Ээлжийн амралт эдлэх, гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах, удаан хугацаагаар өвчтэй байх зэрэг тохиолдолд Корпорацийн гүйцэтгэх захирал Үндэсний хорооны зөвшөөрсөн этгээдэд бүрэн эрхээ шилжүүлж болох бөгөөд ийнхүү эрхээ шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

25.8.Корпорацийн гүйцэтгэх захирал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш нэг жилийн хугацаанд банкинд ажиллахыг хориглоно.

26 дугаар зүйл.Дотоод мэдээллийн нууцыг хадгалах

26.1.Хуульд зааснаас бусад тохиолдолд Үндэсний хорооны гишүүн, Корпорацийн ажилтан болон Корпорацид гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа этгээд албан үүргийнхээ дагуу олж мэдсэн, Корпораци, банкны талаарх мэдээ, мэдээллийг бусдад задруулахыг хориглоно.

26.2.Үндэсний хорооны гишүүн, Корпорацийн ажилтан болон Корпорацид гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа этгээдийн энэ хуулийн 26.1-д заасны дагуу хүлээсэн үүрэг тэдгээрийн Корпорацитай холбогдсон үүрэгт ажил нь дуусгавар болсноос хойш хүчин төгөлдөр байна.

27 дугаар зүйл.Санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайлан

27.1.Корпорацийн санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд12 заасны дагуу гаргаж, санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланд аудит хийлгэнэ.

27.2.Корпорацийн санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10.2-т заасан бүрэлдэхүүн хэсэгтэй байна.

12Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 4 дугаарт нийтлэгдсэн.

27.3.Корпорацийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд хоёр жилд нэгээс доошгүй удаа Үндэсний хорооноос сонгосон, олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлтийг Монголбанкны Ерөнхийлөгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.

27.4.Санхүүгийн тайлангийн үнэн зөвийг Корпорацийн гүйцэтгэх захирал хариуцна.

27.5.Корпораци энэ хуулийн 27.1-д заасан тухайн жилийн тайлан, аудитын дүгнэлтийг дараа жилийн 3 дугаар сарын 01-ний дотор Үндэсний хороогоор хэлэлцүүлж, тайланг батлуулна.

27.6.Энэ хуулийн 27.1-д заасан тухайн жилийн тайланг дараа жилийн 4 дүгээр сарын 1-ний дотор Монголбанкны Ерөнхийлөгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тайлагнана.

27.7.Корпораци жилийн тайлан, тайлан тэнцэл, орлого зарлагын тайлан болон аудитын дүгнэлтийг нийтэд мэдээлнэ.

28 дугаар зүйл.Корпорациас төрийн байгууллага, бусад этгээдтэй харилцах

28.1.Корпорациас төрийн байгууллага, бусад этгээдтэй харилцах харилцааг Корпорацийн дүрмээр зохицуулна.

ТАВДУГААР БҮЛЭГ БУСАД

29 дүгээр зүйл.Тайлан, мэдээ, мэдээллээр хангах талаарх банкны үүрэг

29.1.Корпорацийг энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг банк тогтоосон хэлбэрээр, хугацаанд нь Корпорацид хүргүүлнэ.

29.2.Корпорацийн хүсэлтээр банк Корпорацийг хуулийн дагуу үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгнө.

29.3.Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журмыг Үндэсний хороо батална.

29.4.Корпорацид ирүүлсэн санхүүгийн тайлан, мэдээ, мэдээллийн үнэн зөвийг банк хариуцна.

29.5.Банк хадгаламжийн даатгалын тогтолцоо, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээний талаарх мэдээллээр Үндэсний хорооноос баталсан журмын дагуу хадгаламж эзэмшигчийг хангах үүрэгтэй.

29.6.Энэ хуулийн 29.5-д заасан мэдээллийг банк зар сурталчилгааны зорилгоор болон банкны салбарын тогтвортой байдал, хадгаламж эзэмшигчдийн итгэлд сөргөөр нөлөөлөх байдлаар ашиглахыг хориглоно.

30 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

30.1.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд Монголбанкны улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

30.1.1.энэ хуулийн 7.3-т заасныг зөрчиж, даатгалын нөхөн төлбөр төлсөн бол зориудаар худал мэдээлэл өгсөн болон уг мэдээллийг ашиглан даатгалын нөхөн төлбөр олгосон ажилтан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

30.1.2.энэ хуулийн 8.1-д заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгоогүй ажилтан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 9.1-9.3-т заасны дагуу олгох даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг зориудаар буруу тооцсон буюу худал мэдээлэл өгсөн ажилтан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

30.1.3.энэ хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас бусад хэлбэрээр Сангийн хөрөнгийг зарцуулсан, энэ хуулийн 12 дугаар зүйлд зааснаас бусад хэлбэрээр хөрөнгө оруулалт хийсэн, энэ хуулийн 20.2-т заасныг зөрчиж, ашгийн төлөө хуулийн этгээд байгуулсан албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөн зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

30.1.4.энэ хуулийн 26 дугаар зүйлд заасныг зөрчиж дотоод мэдээллийн нууцыг задруулсан ажилтан, албан тушаалтныг нэг

Төрийн мэдээлэл · 2013 · № 5 (770)359–378-р хуудас