Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(1373)
— 1175 —

Журам шинэчлэн батлах тухай № 07

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 08-ны өдөр Дугаар 07 хот

Журам шинэчлэн батлах тухай

Өрийн удирдлагын тухай хуулийн 21.3-т заасныг үндэслэн Монгол

Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Өрийн удирдлагын зөвлөлийн ажиллах журам”-ыг хавсралт

ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Сангийн

сайд Б.Жавхланд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”

Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 111 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН

Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралт

ӨРИЙН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь Өрийн удирдлагын тухай хуулийн

21.1-д заасан Өрийн удирдлагын зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх)-ийн бүрэлдэхүүн, чиг үүрэг, үйл ажиллагааны зохион байгуулалт болон зөвлөмж гаргах, түүнийг олон нийтэд танилцуулах, мэдээлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2.Зөвлөл нь үйл ажиллагаандаа Өрийн удирдлагын тухай хууль,

энэ журам болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.

1.3.Зөвлөл нь үйл ажиллагаандаа Өрийн удирдлагын тухай

хуульд заасан өрийн удирдлагын зарчмыг хангах, хууль дээдлэх, хараат бус, ил тод, хариуцлагатай байх зарчмыг баримтална.

1.4.Зөвлөл нь тогтоосон загвараар үйлдсэн албан бичгийн

хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэж болно.

Хоёр.Зөвлөлийн чиг үүрэг

2.1.Зөвлөл нь дараах асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргана:

2.1.1.макро эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөл

байдал, мөнгөний бодлого, Засгийн газрын санхүүжилтийн хэрэгцээнд нийцүүлэн өрийн удирдлагын бодлого, стратегийн төлөв;

2.1.2.Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны

стратегийн баримт бичгийн төсөл;

2.1.3.Засгийн газрын өрийн удирдлагын стратегид заасан

зорилтуудын хэрэгжилт, авах арга хэмжээ;

2.1.4.өрийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтийн

гүйцэтгэл;

2.1.5.Засгийн газрын өрийн зохицуулалтын үйл ажиллагаа;

2.1.6.бусад нэмэлт асуудал.

Гурав.Зөвлөлийн бүрэлдэхүүн, гишүүнийг

томилох, чөлөөлөх

3.1.Зөвлөл нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны төлөөлөл болон санхүү, эдийн засгийн салбарын мэргэшсэн судлаачдын төлөөллийг оролцуулсан нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдана.

3.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагын өрийн удирдлагын асуудал хариуцсан нэгжийн дарга нь Зөвлөлийн нарийн бичгийн дарга байна.

3.3.Зөвлөлийн гишүүдийг эдийн засаг, банк, санхүүгийн салбарын

мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, ажлын туршлага, ашиг сонирхлын зөрчилгүй байх болон ял шийтгэлгүй байдал зэргийг шалгуур болгож санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах байдлаар томилно:

3.3.1.энэ журмын 3.1-д заасан төрийн байгууллагын

төлөөллийг тухайн төрийн байгууллагатай зөвшилцөж;

3.3.2.санхүү, эдийн засгийн салбарын мэргэшсэн

судлаачдын төлөөллийг 2 жилийн хугацаатайгаар томилох бөгөөд 1 удаа улируулан томилж болно.

3.4.Зөвлөлийн гишүүнийг дараах үндэслэлээр чөлөөлнө:

3.4.1.эрүүл мэндийн болон бусад хүндэтгэх шалтгааны

улмаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан;

3.4.2.Зөвлөлийн үйл ажиллагаанд хүндэтгэх

шалтгаангүйгээр оролцохгүй болсон, эсхүл гишүүний чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн;

3.4.3.гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь хуулийн хүчин

төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нотлогдсон;

3.4.4.ашиг сонирхлын зөрчил үүссэн.

3.5.Зөвлөлийн гишүүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд

түүнийг нөхөн томилно.

3.6.Зөвлөлийн гишүүн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагатай нууцын гэрээ байгуулна.

Дөрөв.Зөвлөлийн гишүүний үйл ажиллагаанд

хориглох зүйл

4.1.Зөвлөлийн гишүүний үйл ажиллагаанд дараах зүйлийг

хориглоно:

4.1.1.аливаа улс төр, бизнесийн бүлэглэлийн ашиг

сонирхлыг төлөөлөх;

4.1.2.Зөвлөлөөс гаргасан зөвлөмж, түүний үндэслэлийг

олон нийтэд танилцуулахдаа хувийн байр сууриа илэрхийлэх;

4.1.3.төрийн болон албаны нууц мэдээллийг задруулах,

өөрийн болон бусдын эрх ашигт нийцүүлэн урвуулан ашиглах;

4.1.4.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж буй, эсхүл

хэлэлцүүлэх асуудлыг мэдээлэх, нийтэд түгээх болон Зөвлөлийн зөвлөмжийг товлогдсон хугацаанаас өмнө аливаа хэлбэрээр задлах.

Тав.Зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

5.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагын өрийн удирдлагын асуудал хариуцсан нэгж нь Зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой дараах чиг үүргийг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлнэ:

5.1.1.өрийн удирдлагын бодлого, өрийн удирдлагын

дунд хугацааны стратеги, түүний хэрэгжилтийн талаар зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг удирдлага болгож, холбогдох арга хэмжээг авах, шаардлагатай тохиолдолд олон нийтэд мэдээлэх;

5.1.2.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын

танилцуулга, холбогдох мэдээ, мэдээллийг боловсруулах;

5.1.3.Зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах,

хуралдааны тэмдэглэл хөтлөх;

5.1.4.Зөвлөлийн үйл ажиллагааны уялдааг хангах;

5.1.5.Зөвлөлийн зөвлөмжийн биелэлтийн талаар

тайлбар, танилцуулга бэлтгэх.

Зургаа.Зөвлөлийн хуралдаан

6.1.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан

байна.

6.2.Зөвлөлийн хуралдааныг танхимаар, эсхүл цахим хэлбэрээр

зохион байгуулж болно.

6.3.Зөвлөлийн гишүүн танхимаар зохион байгуулсан хуралдаанд

хүндэтгэх шалтгаанаар биеэр оролцох боломжгүй тохиолдолд урьдчилан мэдэгдэж, цахимаар оролцож болно.

6.4.Зөвлөлийн хуралдаан нийт гишүүдийн олонх оролцсоноор

хүчин төгөлдөр болох бөгөөд хуралдаанаас гарсан зөвлөмж нь нийт гишүүдийн олонхын саналаар хүчинтэйд тооцогдоно.

6.5.Зөвлөл хагас жилд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд

хуралдаанаар дараагийн хуралдааны товыг тогтооно.

6.6.Зөвлөлийн хуралдаанаар асуудлыг дараах журмаар

хэлэлцэнэ:

6.6.1.өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн

баримт бичгийн явцын тайлан, тухайн жилд өрийн удирдлагын стратегийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардлагатай тохиолдолд стратегийн баримт бичгийн төслийг жил бүрийн эхний хагас жилд;

6.6.2.дараа жилийн төсвийн төсөлд тусгах Засгийн

газрын өрийн тооцоолол, Засгийн газрын хийх зээллэгийн дээд хэмжээ болон Засгийн газрын өрийн баталгаа гаргах дээд хэмжээг тодорхойлох, стратегийн баримт бичгийн хагас жилийн явцын тайланг жил бүрийн хоёр дахь хагас жилд;

6.6.3.бусад асуудлыг энэ журмын 6.5-д заасан товын

дагуу.

6.7.Зөвлөлийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын танилцуулга,

материалыг хуралдаан болохоос ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө гишүүдэд хүргүүлнэ.

6.8.Зөвлөлийн ээлжит бус хуралдааныг санхүү, төсвийн асуудал

эрхэлсэн Засгийн газрын гишүүний санаачилга, эсхүл зөвлөлийн 4-өөс доошгүй гишүүний гаргасан саналыг үндэслэн хуралдуулж болно.

6.9.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний

санаачилгаар, эсхүл Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар эрдэмтэн, мэргэжилтэн, шинжээчдийг мэргэжлийн зөвлөгөө, санал сонсох зорилгоор хуралдаанд урилгаар оролцуулж болно.

6.10.Зөвлөлийн гишүүн нь хүндэтгэх шалтгаанаар Зөвлөлийн

хуралдаанд оролцох боломжгүй бол хэлэлцэх асуудалтай холбоотой өөрийн саналаа хуралдаан эхлэхээс 1-ээс доошгүй өдрийн өмнө бичгээр, эсхүл цахимаар өгч болно.

6.11.Зөвлөлийн хуралдаанаас гарсан зөвлөмжийг санхүү, төсвийн

асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

6.12.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан

зөвлөмжийн талаар олон нийтэд мэдээлж болно.

Долоо.Бусад

7.1.Зөвлөлийн гишүүн хууль тогтоомж болон энэ журмыг зөрчсөн

тохиолдолд Зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

----о0о----

«Төрийн мэдээлэл» № 28, 1181-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 28, 1182-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 28, 1183-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 28, 1184-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 28, 1185-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 28, 1186-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 28, 1187-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 28 (1373)1175–1187-р хуудас