Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 26
(1371)
— 1142 —

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” У лсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай № 59

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 25-ны өдөр Дугаар 59 хот

“Төрийн захиргааны байгууллагын

тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг

шинэчлэн батлах тухай” Улсын Их

Хурлын тогтоолын хавсралтад

өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1

дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий

бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн “Эрхлэх асуудлын хүрээ, харьяалал” гэсэн баганын “Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлын хүрээнд” гэснийг, “Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлын хүрээнд” гэснийг, “Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлын хүрээнд” гэснийг тус тус хассугай.

2.Энэ тогтоолыг Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн

зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Төрийн мэдээлэл · 2025 · № 26 (1371)1142-р хуудас