Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(769)
— 356 —

Төрийн байгууллагын цахим мэдээллийн санг “Үндэсний дата төв ” УТҮГ-т шилжүүлэн байршуулах тухай № 146

2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 1-ний өдөр Дугаар 146 хот Төрийн байгууллагын цахим мэдээллийн санг “Үндэсний дата төв” УТҮГ-т шилжүүлэн байршуулах тухай

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн байгууллагын цахим мэдээллийн сангийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, мэдээлэл солилцох, төрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон мэдээллийг шуурхай, нэг цэгээс үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн байгууллагуудад байршиж байгаа цахим бүртгэл, мэдээллийн санг “Үндэсний дата төв” УТҮГ-т шилжүүлэн байршуулсугай.

2. Төрийн байгууллагуудад байршиж байгаа цахим бүртгэл, мэдээллийн санг “Үндэсний дата төв” УТҮГ-т шилжүүлэх ажлыг тодорхой хуваарь, журам гарган зохион байгуулж хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Жадамбаа, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нарт даалгасугай.

3. Тухайн төрийн байгууллагад байршиж байгаа цахим бүртгэл, мэдээллийн санг “Үндэсний дата төв” УТҮГ-т шилжүүлэх бэлтгэл ажлыг ханган уг мэдээллийн санг шилжүүлэх, баяжуулах, ашиглах талаар тус газартай зохих журмын дагуу гэрээ байгуулан хамтран ажиллахыг сайд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ч.САЙХАНБИЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци. Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот И-мэйл: turiin_medeelel@parliament.mn Утас: 262420, 329612 Хэвлэлийн хуудас: 7.5 Индекс: 14003

Төрийн мэдээлэл · 2013 · № 4 (769)356-р хуудас