Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай № 28
2025 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 01-ний өдөр Дугаар 28 хот
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг
тайлбарлах тухай
Нэг.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-д
“Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4.шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг хэрхэн зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэв.
Хоёр.Тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн (цаашид “Шүүхийн тухай
хууль” гэх) 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг нэг мөр, зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргах шаардлагатай нь дараах байдлаар тогтоогдов.
Нийт шүүгчийн хоёрдугаар чуулганыг зохион байгуулахтай
холбоотойгоор Ажлын хэсгээс тус чуулганаар хэлэлцэх тулгамдсан асуудлын талаар шүүгчдээс санал асуухад “Шүүгчийн ёс зүй, сахилга, хариуцлагын тогтолцоо”-ны асуудлыг зайлшгүй хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзжээ.
2023 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд зохион
байгуулагдсан Нийт шүүгчийн чуулганы хэлэлцүүлгийн үеэр шүүгч нараас Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтын талаар нэлээдгүй санал шүүмж гарсан, тухайлбал, “... хуулийн уг зохицуулалт нь Сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл, хэргийн үйл баримтыг дүгнэх, улмаар шүүгчийн мэргэжлийн алдааг сахилгын шийтгэл гэж үзэх, шүүхийн хараат бус байдалд халдах эрсдэлийг бий болгож