Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2025 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 30-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Онцгой албан татварын тухай хуулийн 1 дүгээр
зүйлийн 1.1 дэх хэсгийн “бараа, түүнчлэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж болон энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдэд” гэснийг “бараанд” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Онцгой албан татварын тухай хуулийн 3 дугаар
зүйлийн 3.1 дэх хэсгийн “, түүнчлэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байгаа” гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр
зүйлийн 4.2 дахь хэсгийг, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг, 6 дугаар зүйлийн 6.4, 6.5 дахь хэсгийг, 8 дугаар зүйлийн 8.8, 8.9 дэх хэсгийг, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.