Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(769)
— 240 —

Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай № 120

2012 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 3-ны өдөр Дугаар 120 хот Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай

“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар тогтоолын 2.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хавсралт ёсоор баталсугай.

2. Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хугацаанд нь шуурхай хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллан, хэрэгжилтийн явцад жил бүрийн 6, 12 дугаар сарын байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ч.САЙХАНБИЛЭГ

1.Төрийн албаны зөвлөлийн даргаар Балтавын Цогоог томилсугай.

2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2013 · № 4 (769)240-р хуудас