Нууц санал хураалт явуулах, дүнг гаргах журам батлах тухай № 51
2025 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 03-ны өдөр Дугаар 51 хот
Нууц санал хураалт явуулах, дүнг
гаргах журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай
хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын
Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэх асуудлаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд нууц санал хураалт явуулах, дүнг гаргах журмыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны
51 дүгээр тогтоолын хавсралт
Нууц санал хураалт явуулах, дүнг гаргах ажиллагааг дараах
журмаар явуулна:
1.Тооллогын комиссын дарга, нарийн бичгийн даргыг сонгоно. 2.Энэ журмын хавсралтад заасан саналын хуудас бүрд тэмдэг
дарж баталгаажуулна.
3.Санал хураах хайрцгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн
хуралдаанд оролцож байгаа гишүүдэд үзүүлнэ.
4.Санал хураах хайрцгийг хааж, битүүмжилнэ. 5.Санал хураалтад оролцох гишүүдийн нэрсийг цагаан толгойн
үсгийн дарааллаар дуудна.
6.Гишүүдэд саналын хуудас өгнө. 7.Саналын хуудас авсан гишүүнээр гарын үсэг зуруулж,
жагсаалтад тэмдэглэнэ.
8.Гишүүд тусгайлан зассан ширээн дээрх үзгээр саналаа дугуйлна. 9.Гишүүд “Зөвшөөрсөн”, эсхүл “Татгалзсан” саналын аль нэгний
өмнөх дугаарыг дугуйлна.
10.Саналын хуудас тараалтад хяналт тавина. 11.Санал хураалт дууссаныг мэдэгдэж, лац хөдөлгөөгүй байгааг
гишүүдэд харуулж, хайрцгийг нээнэ.
12.Саналын хуудсыг тооллогын комиссын гишүүд Улсын Их
Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа гишүүдэд харагдах газарт тоолно.
13.Саналын хуудсыг нэг бүрчлэн шалгана. 14.Хүчинтэй, хүчингүй саналын хуудасны тоог гаргана. 15.Дараах тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно:
15.1.илүү тэмдэглэл хийсэн /хоёуланг дугуйлсан/;
15.2.ямар ч тэмдэглэл хийгээгүй /санал өгөөгүй/.
16.Санал хураалтын дүнг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн
хуралдаанд оролцсон гишүүдийн тоо болон хувиар гаргана.
17.Санал хураалтын дүнг тооллогын комиссын тогтоолд тусгана. 18.Санал хураалтын дүнг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн
хуралдаанд танилцуулна.
19.Санал хураалтын баримт бичгийг хүлээлгэж өгнө.
---оОо---
Нууц санал хураалт явуулах, дүнг гаргах журмын хавсралт
2025 оны 06 дугаар
сарын 03-ны өдөр
Тайлбар: Та зөвшөөрсөн саналынхаа өмнөх дугаарыг дугуйлан саналаа илэрхийлнэ үү.
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя:
1. Зөвшөөрсөн
2. Татгалзсан

