Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай № 42
2025 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 16-ны өдөр Дугаар 42 хот
Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх
хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хууль баталсантай холбогдуулан зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох онооны аргачлал болон зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд таван жилээр тусгах нөхцөл, шаардлагыг дараах нөхцөлийг харгалзан батлахыг Монголбанк /Б.Лхагвасүрэн/-нд даалгасугай:
1/иргэн, хувийн өмчит хуулийн этгээдийн зээлийн ангилал
давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хэвийн ангиллаас бусад ангилалд орсон бөгөөд зээлийн өр, төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд, түүнчлэн нийгэм, эдийн засгийн бусад нөхцөл байдалтай уялдуулан зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэлийг уян хатан тогтоох;
2/иргэн, хувийн өмчит хуулийн этгээдийн зээлийн төрөл,
зээлийн өр, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан хугацаанаас хамаарч зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэлийг уян хатан тогтоох;
3/энэ тогтоолын 1 дэх заалтын 1, 2 дахь дэд заалтад
төрийн захиргааны төв, төрийн захиргааны байгууллагын дэргэдэх сангаас болон Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаандаа төлөөгүй, түүнчлэн хэвийн зээлийн ангиллаас бусад ангилалд орсон иргэн, аж ахуйн нэгж, түүний зээлийн мэдээллийг хамааруулахгүй байх.
2.Зээлдэгчий н зээлжих зэрэглэлий н онооны аргачлал,
бүтээгдэхүүн, үй лчилгээний хөлсий г тогтоох үндсэн зарчим, нөхцөл, шаардлагыг холбогдох бай гууллагуудын үй л ажиллагаанд нэвтрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монголбанк /Б.Лхагвасүрэн/, Санхүүгий н зохицуулах хороо /Т.Жамбаажамц/-нд тус тус даалгасугай .
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд даалгасугай.