Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(1369)
— 979 —

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 16-ны өдөр хот

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зээлийн мэдээллийн тухай хуульд доор дурдсан

агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

1/10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг:

“10.3.Энэ хуулийн 10.1, 10.2-т зааснаас өөр зорилгоор зээлийн

мэдээллийг ашиглахыг хориглоно.”

2/14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг:

“14.3.Олон улсын жишиг, зарчмыг баримтлан Монголбанкнаас

баталсан нөхцөл, шаардлагыг үндэслэн энэ хуулий н 14.1.3-т заасан зээлдэгчий н зээлжих чадварын зэрэглэл, бүтээгдэхүүн, үй лчилгээний хөлсий г тогтооно.”

2 дугаар зүйл.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 10 дугаар

зүйлийн 10.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“10.2.Зээлийн мэдээллийг зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл

тогтооход ашиглана.”

3 дугаар зүйл.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 11 дүгээр

зүйлийн 11.1 дэх хэсгийн “зургаан” гэснийг “таван” гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
«Төрийн мэдээлэл» № 24, 980-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 24 (1369)979–980-р хуудас