Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 20
(1365)
— 925 —

“Ондо” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийн тухай № 001/ХТ2024/0117

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 18-ны өдөр Дугаар 001/ХТ2024/0117 хот

“Ондо” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах

журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ

Шүүгчид: Д.Батбаатар

Ц.Цогт

Х.Эрдэнэсувд

Илтгэгч шүүгч Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08

дугаар сарын 02-ны өдрийн 221/ШШ2024/0028 дугаар шийдвэртэй хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оргилмаагийн давж

заалдах гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одмаа, Г.Оргилмаа, өмгөөлөгч Н.Наранбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч З.Амгалан, Т.Мөнхнаран, А.Болортуяа, С.Янжиндулам,

өмгөөлөгч Б.Цэнгэл, гуравдагч этгээд “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дэлгэрдаваа, Ө.Жамбалсүрэн, гуравдагч этгээд “Юнител” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр, өмгөөлөгч Н.Энхчимэг, гуравдагч этгээд “Мобиком корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Буянтогтох, өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч “Ондо” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах

хороонд холбогдуулан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн

Төрийн мэдээлэл · 2025 · № 20 (1365)925-р хуудас