“Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай ” тогтоол хүчингүй болсонд тооцох тухай № 02
2013 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 02 хот “Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” тогтоол хүчингүй болсонд тооцох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын 2004 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2013 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: “6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ:
6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД