Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 02
2025 оны 02 дугаар Улаанбаатар
сарын 14-ний өдөр Дугаар 02 хот
Монгол Улсын шүүхийн
тухай хуулийн 47 дугаар зүйлийн
47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт
Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх
маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн
хуралдааны танхим 14.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг
Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа /илтгэгч/, Р.Батрагчаа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл
гаргагч иргэн О.Баясгалан болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар оролцов.
Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01
дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “... Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4, 5 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн О.Баясгалан Монгол Улсын Үндсэн
хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл гаргасан байна. Үүнд:
“Монгол Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Монгол Улсын
шүүхийн т ухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “... Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэсэн нь Үндсэн хуульд нийцэхгүй байна. Шүүгчийн албан тушаалд 30 ба түүнээс дээш жил ажилласан мөн 55 насанд хүрсэн шүүгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэж хуульчилснаас үүдэн өөрөөс нь үл хамаарах шалтаг, үндэслэлээр түүний хүсэлтийг харгалзахгүйгээр