Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 15
(1360)
— 795 —

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМ, НҮҮРСНИЙ ХУДАЛДАА, ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙН ХҮЧИН
ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР
ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

“Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд Иж бүрэн

стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал”-д үндэслэж,

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард

Улсын Засгийн газар (цаашид хамтад нь “Талууд”, тусад нь “хятадын тал”, “монголын тал” гэх) нь,

Хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдлөг болгож,

Харилцан ашигтай, эрх тэгш, аж ахуйн нэгжийн манлайллыг

дэмжсэн, зах зээлийн үйл ажиллагаа болон олон улсын туршлагад нийцсэн зарчмыг тус тус баримталж,

“Гурвыг цогцоор” зарчимд тулгуурлаж “Гашуунсухайт-Ганцмод”

боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр хэлэлцэн тохиролцов.

I. НЭР ТОМЬЁО

(I) Энэхүү хэлэлцээрт дурдсан дараах нэр томьёог доор

дурдсанаар ойлгоно:

“Гурвыг цогцоор” гэж Талуудад тогтвортой, урт хугацааны эдийн

засгийн үр өгөөжтэй байх нөхцөлийг бүрдүүлэх “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэлнэ. Хоёр улсын аж ахуйн нэгж тус бүр зах зээлийн зарчимд үндэслэн нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны харилцан ашигтай гэрээг байгуулна. Эдгээр гэрээ нь ашигт малтмалын тогтвортой нийлүүлэлтийг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотой цогц арга хэмжээг агуулна.

(II) Энэхүү хэлэлцээрт тусгагдаагүй аливаа нэр томьёог Монгол

Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу тайлбарлана. Ойлголтын зөрүүтэй заалтыг Талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.

Төрийн мэдээлэл · 2025 · № 15 (1360)795-р хуудас