Журам шинэчлэн батлах тухай № 112
2024 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 02-ны өдөр Дугаар 112 хот
Журам шинэчлэн батлах тухай
Газрын тухай хуулийн 18.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын
Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Аймаг дундын отрын бэлчээр ашиглах нийтлэг журам”-ыг
хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Отрын бүс нутаг болон аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын
захиргааны үйл ажиллагааны зардлыг жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Отрын бэлчээрийн
ашиглалтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.