Худалдан авах ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай № 144
2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 1-ний өдөр Дугаар 144 хот Худалдан авах ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолын 4 дүгээр зүйл болон “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар тогтоолын 5 дугаар зүйлд “Худалдан авах ажиллагааны алба” гэж тус тус нэмсүгэй.
2. Худалдан авах ажиллагааны алба шинээр байгуулагдаж байгаатай холбогдуулан орон тооны хязгаарыг тогтоон мөрдүүлж, үйл ажиллагааны зардлаа батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын дэргэд улсын болон орон нутгийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг бүхий нэгжийг батлагдсан орон
4. Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдэг олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ч.Улаан болон холбогдох сайд, Засгийн газрын агентлагийн дарга нарт үүрэг болгосугай.