“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай № 30
2025 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 24-ний өдөр Дугаар 30 хот
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны
төлөвлөгөө батлах тухай”
Улсын Их Хурлын тогтоолын
хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх
хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай”
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын хөгжлийн 2025 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-ийн 2.2.6.1, 2.2.6.4, 2.2.6.10 дахь дэд заалтын, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын 2025 оны төлөвлөгөө”-ний 2.3.2.3, 2.3.2.5 дахь дэд заалтын “Шинэ Зуунмод” гэснийг “Хүннү” гэж тус тус өөрчилсүгэй.
2.Энэ тогтоолыг Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.