Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(1353)
— 358 —

“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № 19

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 23-ны өдөр Дугаар 19 хот

“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх

хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Хот байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны

06 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар тогтоолын 13 дахь заалтын “зохицуулалтыг” гэсний дараа “хуульд өөрөөр заагаагүй бол” гэж нэмсүгэй.

2.“Хот байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06

дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар тогтоолын 1 дэх заалтын хүснэгтийн “Нэг.Улсын зэрэглэлтэй хот” гэсэн хэсгийн 4 дэх мөрний “Шинэ Хархорум” гэснийг “Хархорум хот” гэж өөрчилсүгэй.

3.Энэ тогтоолыг Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт,

хөгжлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
«Төрийн мэдээлэл» № 8, 359-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 8 (1353)358–359-р хуудас