Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай
2025 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 23-ны өдөр хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь түүхэн нийслэл Хархорум хотыг сэргээн
байгуулж, монгол үндэстний түүх, язгуур өв, нүүдлийн соёл иргэншлийг хамгаалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй, хүний ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн хотыг төлөвлөх, бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжих, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих хууль тогтоомж
2.1.Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг
дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль2, Хот байгуулалтын тухай хууль3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль4, Газрын тухай хууль5, Хөрөнгө оруулалтын тухай хууль6, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль7, Соёлын өвийг хамгаалах тухай хууль8, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль9, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 37 дугаарт нийтлэгдсэн. 3 Хот байгуулалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2008 оны 28 дугаарт нийтлэгдсэн. 4 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 5 Газрын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 27 дугаарт нийтлэгдсэн. 6 Хөрөнгө оруулалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 41 дугаарт нийтлэгдсэн. 7 Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 12 дугаарт нийтлэгдсэн. 8 Соёлын өвийг хамгаалах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 23 дугаарт нийтлэгдсэн. 9 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1995 оны 02 дугаарт нийтлэгдсэн.