Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(1352)
— 246 —

“Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” У лсын Их Х урлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № 24

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 24-ний өдөр Дугаар 24 хот

“Зарим байгууллагын цалингийн хэмжээг

шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх

хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь заалт, 57.10 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох

тухай” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 117 дугаар тогтоолд энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан 7 дугаар хавсралтыг, 2 дугаар хавсралтаар баталсан 8 дугаар хавсралтыг тус тус нэмсүгэй.

2.“Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох

тухай” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 117 дугаар тогтоолын 1 дэх заалтын “6 дугаар хавсралтаар” гэсний дараа “Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг 7 дугаар хавсралтаар, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг 8 дугаар хавсралтаар” гэж нэмсүгэй.

3.“Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох

тухай” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 117 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ”-ний “5 403 280” гэснийг “5 727 476” гэж, “5 261 960” гэснийг “5 577 677” гэж, тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээ”-ний “5 205 000” гэснийг “5 517 300” гэж, “5 055 000” гэснийг “5 358 300” гэж, “4 905 000” гэснийг “5 199 300” гэж, “4 735 000” гэснийг “5 019 100” гэж, “4 545 000” гэснийг “4 817 700” гэж, “4 395 000” гэснийг “4 658 700” гэж, “4 195 000” гэснийг “4 446 700” гэж, “3 995 100” гэснийг “4 234 806” гэж тус тус өөрчилсүгэй.

4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Төрийн аудитын

байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 65 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр тогтоол, “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 24 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолын 7 дугаар хавсралт

ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН
АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН
ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ

Д/д Албан тушаал

Албан тушаалын сарын

цалингийн хэмжээ

/төгрөгөөр/

1 Тамгын дарга, Тэргүүлэх аудитор 3 790 560

2 Үндэсний аудитын газрын бүтцийн нэгжийн дарга, захирал, тэргүүлэх аудитор 3 536 160

3 Үндэсний аудитын газрын хэлтэс, албаны дарга, менежер 3 370 800

4 Үндэсний аудитын газрын ахлах аудитор, ахлах шинжээч 3 218 160

5 Үндэсний аудитын газрын аудитор, шинжээч 3 027 360

6 Орон нутаг дахь Төрийн аудитын газрын дарга 3 370 800

7 Орон нутаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга, аудитын менежер 3 218 160

8 Орон нутаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор, ахлах шинжээч 3 027 360

9 Орон нутаг дахь Төрийн аудитын газрын аудитор, шинжээч 2 709 360

---оОо---

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 24 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолын 8 дугаар хавсралт

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН
АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН
ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ

Д/д Албан тушаал

Албан тушаалын сарын

цалингийн хэмжээ

/төгрөгөөр/

1 Авлигатай тэмцэх газрын дарга 5 058 455

2 Авлигатай тэмцэх газрын дэд дарга 4 711 955

3 Хэлтсийн дарга 4 517 357

4 Албаны дарга 4 279 383

5 Ахлах ажилтан 4 073 264

6 Ажилтан 3 839 679

7 Туслах ажилтан 2 193 211

---оОо---

«Төрийн мэдээлэл» № 7, 250-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 7, 251-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 7, 252-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 7, 253-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 7 (1352)246–253-р хуудас