Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2025 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 17-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд доор
дурдсан агуулгатай 13.5, 13.6 дахь хэсэг нэмсүгэй:
“13.5.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага энэ хуулийн 13.4-т заасны дагуу татвар төлөгчийн мэдээллийг олон нийтэд мэдээлэхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө татварын албанд бүртгэлтэй утас, цахим шуудангийн хаягаар тухайн татвар төлөгчид урьдчилан мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломж олгох бөгөөд уг хугацаанд энэ хуулийн 13.6-д заасан үндэслэл хангагдсан тохиолдолд олон нийтэд мэдээлэхгүй.
13.6.Энэ хуулийн 13.4-т заасны дагуу цахим хуудсанд нийтэлж,
олон нийтэд мэдээлсэн татвар төлөгчийн мэдээллийг дараах үндэслэлээр жагсаалтаас тухай бүр хасна:
13.6.1.санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэхийг
хууль хяналтын байгууллагын, эсхүл шүүхийн шийдвэрээр эцэслэн тогтоосон бол холбогдох шийдвэрийг үндэслэн;
13.6.2.эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгч сайн
дураараа оршин суугаа газраа тодорхойлсон, эсхүл хууль хяналтын байгууллага олж тогтоосноор эрэн сурвалжлах нөхцөл арилсан талаарх мэдээллийг үндэслэн.”
2 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4
дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“13.4.Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах,
эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах мэдээллийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр жагсаалт хэлбэрээр албан ёсны цахим хуудсанд нийтэлж, олон нийтэд мэдээлнэ:
13.4.1.санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх нь
хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа татвар төлөгчийн нэр, татвар төлөгчийн дугаар, шалгагдаж байгаа асуудлын талаарх мэдээллийг хууль хяналтын байгууллагаас мэдээлэл ирсэн тухай бүрд;
13.4.2.хууль хяналтын байгууллагын, эсхүл шүүхийн
шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн нэр, татвар төлөгчийн дугаарыг тухай бүрд.”
3 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.5
дахь хэсгийн дугаарыг “13.7” гэж өөрчилсүгэй.
