Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(1351)
— 221 —

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнийг томилох тухай № 08

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 16-ны өдөр Дугаар 08 хот

Үндэсний статистикийн хорооны

зөвлөлийн гишүүнийг томилох тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнээр Идэшийн

Батхүү, Төмөрбаатарын Гарамжүгдэр, Авирмэдийн Даваасүрэн, Ганболдын Золбоо, Дамдиндоржийн Мягмарцэрэн, Дорждэрэмийн Цолмон нарыг тус тус томилсугай.

2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Үндэсний

статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Төрийн мэдээлэл · 2025 · № 6 (1351)221-р хуудас