Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар, (цаашид
дангаар нь “Тал”, хамтад нь “Талууд”) гэх,
Хоёр улсын аюулгүй байдал, батлан хамгаалахын хамтын
ажиллагааг харгалзан үзэж;
Талууд батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон
технологийн чиглэлээр хамтран ажиллаж, олон улсын энх тайван, аюулгүй байдалд хувь нэмэр оруулахыг эрмэлзэж;
Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологийг
шилжүүлэн өгөхтэй холбоотой зүйл, нөхцөлийг тодорхойлох шаардлагатай болохыг хүлээн зөвшөөрч;
Дараах асуудлаар хэлэлцэн тохиролцов. Үүнд:
1. Нэг тал дотоодын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам,
олон улсад хүлээсэн үүрэг болон энэхүү хэлэлцээрийн дагуу нөгөө талд тус хэлэлцээрийн 2 дахь хэсэгт заасан төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологиор хангана. Тухайн төсөл нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, хамтарсан судалгаа, хөгжүүлэлт, боловсруулалтын төсөлд хувь нэмэр оруулах болон аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.
2. Талууд тодорхой төсөл хэрэгжүүлэхдээ тухайн улсын аюулгүй
байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг анхааралдаа авч, хамтран тодорхойлох бөгөөд дипломат шугамаар баталгаажуулна.
1. Энэхүү хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан
шилжүүлэн өгөх батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологийн төслийг тодорхойлох “Хамтарсан хороо” байгуулна.