Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2025 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 10-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр
зүйлд доор дурдсан агуулгатай 11.1.2.в, 11.1.2.г дэд заалт нэмсүгэй:
“11.1.2.в.Ашигт малтмалын тухай хуулийн 472.1-д заасан
стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон Цөмийн энергийн тухай хуулийн 201.5-д заасан цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр;
11.1.2.г.Цөмийн энергийн тухай хуулийн 5.5-д заасан
төрийн эзэмшлийн хувь, хэмжээг бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулснаас бий болсон татварын бус орлого.”
2 дугаар зүйл.Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр
зүйлийн 11.1.2.а, 11.1.2.б дэд заалтын “уул уурхайн олборлолт” гэсний өмнө “энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11
дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтын “Хуримтлалын сан энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас дараах зарчмаар хуваарилсан эх үүсвэрээс бүрдэнэ:” гэснийг “Хуримтлалын сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:” гэж өөрчилсүгэй.