Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(1347)
— 112 —

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай № 01

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 09-ний өдөр Дугаар 01 хот

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн

хувь, хэмжээг орлуулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх

хэсэг, Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 201 дүгээр зүйлийн 201.6 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах

MV-018916 дугаартай “Дулаан-Уул”, MV-018915 дугаартай “Зөөвч-Овоо”, MV-018914 дугаартай “Өмнөт” цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бадрах Энержи” ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж, орлуулахаар тус тус тогтоосугай.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасны дагуу энгийн хувьцааг

давуу эрхийн хувьцаанд хөрвүүлэхэд дараах зарчмыг баримтална:

1/төрийн эзэмшлийн 10 хувийн давуу эрхийн хувьцаа нь

тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 10 хувьтай тэнцүү байх;

2/нийт гаргасан энгийн болон давуу эрхийн хувьцаанд

эзлэх төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 10 хувиас бууруулахгүй байх.

3.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан ашигт малтмалын нөөц

ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг хавсралтаар баталсугай.

4.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Төрийн мэдээлэл · 2025 · № 2 (1347)112-р хуудас