Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 1
(1346)
— 13 —

Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 04

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2024 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 22-ны өдөр Дугаар 04 хот

Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн

13.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт

Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх

маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 15.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг

Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар /илтгэгч/, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл

гаргагч иргэн П.Эрхэмбаяр, мэдээлэл гаргагчийн өмгөөлөгч Д.Болд- Эрдэнэ, Н.Түмэнбаяр болон мэргэжилтнээр Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн нар оролцлоо.

Мэдээлэл гаргагч иргэн Ч.Лодойсамбуу, Монгол Улсын Их

Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нар хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй болсон тул эзгүйд нь маргааныг хянан шийдвэрлэхийг зөвшөөрсөн хүсэлтийг ирүүлсэн болно.

Энэхүү хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн 13 дугаар

зүйлийн 13.4 дэх хэсэг, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;” гэж заасныг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн П.Эрхэмбаяр, Ч.Лодойсамбуу нар

Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ:

Төрийн мэдээлэл · 2025 · № 1 (1346)13-р хуудас