Хуулийн төсөл буцаах тухай № 07
2013 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 07 хот
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.
2013 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 08 хот
Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүдийн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Чимэдийн Сайханбилэгийг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.
2.Улсын Их Хурлын гишүүн Ёндонгийн Отгонбаяр, Жадамбын Энхбаяр, Нямаагийн Энхболд нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Сундуйн Батболд, Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Цэдэвийн Дашдорж, Янгугийн Содбаатар нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Дашжамцын Арвин, Гаваагийн Батхүү, Жамъянсүрэнгийн Батсуурь, Алмаликийн Тлейхан нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн