Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 48
(1344)
— 4531 —

Засгийн газарт чиглэл өгөх тухай № 52

2024 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 12-ны өдөр Дугаар 52 хот

Засгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1

дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төсөв, санхүү, татварын орчныг боловсронгуй болгож олон

улсын стандартад нийцүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олгох, бүртгэх,

шилжүүлэх, хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө, тэдгээрийн гүйцэтгэл, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг мэдээллийг агуулсан ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлийн мэдээллийн төрөлжсөн цахим санг бүрдүүлж, улсын бүртгэлийн байгууллага, татварын байгууллагатай харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагааг боловсронгуй болгох;

2/нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр

бүртгүүлэх босгын хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

3/улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь

эхэлсэн боловч төсөвт өртөг нь нэмэгдэж байгаа барилга байгууламжийн төсөвт магадлал хийх, аудитын дүгнэлт гаргуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, саналаа 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах.

2.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг

сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх, үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн

засаглал, менежментийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсад нэр хүнд бүхий хуулийн этгээдтэй хамтран тэдгээрийн засаглалын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, үр дүнг тайлагнах;

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2/төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн

үйл ажиллагааны чиглэлийг харгалзан бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах асуудлыг судалж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хуулийн этгээдийг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах;

3/төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, төрийн өмчит

хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах асуудлын талаар холбогдох санал боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

4/Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль

болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн мэдээллийг нийтэд мэдээлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох;

5/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн

шинэчилсэн найруулгын болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх;

6/Төрийн банк болон санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа

явуулдаг төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцсэн ногоон хөгжлийг дэмжих тусгайлсан чиг үүргээр шинэчлэн зохион байгуулж, агаар, орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, хөтөлбөр, хэрэглээг урамшуулан дэмжсэн санхүүгийн бүтээгдэхүүний төрөл, хүртээмж, санхүүжилтийг нэмэгдүүлэх.

3.Төсвийн ил тод, үр ашигтай байдал, санхүүгийн хяналт,

хариуцлагыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авч, холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/“бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр,

хураамж” гэсэн тухайн төрийн байгууллагын өөрсдөө хийх боломжгүй, тусгай мэргэшил, ур чадвар шаардагдах, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээг тухайн ажлын төрөл, цар хүрээ, мэргэжлийн ур чадвар, зах зээлийн үнэлгээнд үндэслэн Засгийн газрын санхүүгийн статистик гаргах аргачлал, загварт нийцүүлж, зардлын эдийн засгийн зүйл болон зориулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний ангиллаар нарийвчлан тодорхойлох, цаашид жилийн төсвийн тухай хуулийн тооцооллын хавсралтад нэмэлтээр тусгах;

2/төсвийн төслийг боловсруулахдаа төсвийн ерөнхийлөн

захирагчид “бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр, хураамж” болон “бусад зардал” гэсэн зардлын ангиллаар төсөв зарцуулах болсон зайлшгүй шаардлага, гарах үр дүн, үр ашгийг тооцож байх;

3/олон улсын сайн туршлагад үндэслэн гуравдагч

этгээдээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд хуулиар хязгаарлалт тогтоох, уг зардалд тавих шаардлагыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөнд тусгах, аудитын тайлангаар баталгаажуулах, олон нийтэд нээлттэй мэдээлэх асуудлын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох.

4.Төрийн байгууллагуудын мэдээллийн систем, мэдээллийн

технологи, кибер аюулгүй байдлын программ хангамж, тоног төхөөрөмжийн худалдан авалт, ашиглалтыг сайжруулах, төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, салбар хоорондын цахимжилтыг нэгдсэн удирдлагаар хангах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/төрийн байгууллагуудад ашиглаж байгаа мэдээллийн

систем, программ хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалтын өнөөгийн байдал болон кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдалд аудит хийж тайланг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах.

5.Нийслэл Улаанбаатар хотоос шилжин байрших боломжтой

төрийн байгууллагуудыг орон нутаг дахь төрийн болон орон нутгийн өмчийн барилга, байгууламжид байрлуулах, нийслэлд чөлөөлөгдөх барилга байгууламжийн тоо байршил, зориулалтыг судлан жагсаалт гаргаж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд холбогдох Байнгын хороонд танилцуулж, шийдвэр гарсны дараа тэднийг худалдах, худалдан авах ажиллагааг зохион байгуулах.

6.Төсвийн зардлыг шууд нэмэгдүүлж, төсвийн тэнцэлд сөргөөр

нөлөөлж байгаа хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжуудыг нэгтгэн судалж, 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах.

7.Төсвөөс олгож байгаа бүх төрлийн татаас, урамшууллын эдийн

засагт үзүүлж буй нөлөөлөлд судалгаа, шинжилгээ хийж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, төсвийн ачааллыг бууруулах зорилтуудыг уялдуулах санал боловсруулж, 2025 оны хоёрдугаар улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах.

8.Хууль тогтоомжид зааснаас бусад яамдын чиг үүрэгтэй

давхацсан зөвлөл, хороо, комисс, төвүүдийг татан буулгаж, чиг үүргийг холбогдох яамдад шилжүүлэх.

9.Цэвэр эрчим хүч үйлдвэрлэх, хогноос сэргээгдэх эрчим хүч

гаргаж авах асуудлыг зохицуулах, ногоон эрчим хүч, эдийн засгийг дэмжих хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх.

10.Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж, хууль, эрх зүйн

орчныг боловсронгуй болгох санал боловсруулж, холбогдох хууль тогтоомжийг Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх.

11.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Ц.Даваасүрэн/, Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд тус тус даалгасугай.

12.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠆ ᠤ᠋ᠨ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠕᠒ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠥᢉᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ

ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠂᠒᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:

᠑᠂ᠲᠥᠰᠦᠪ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠵᠤ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ

ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠰᠦᠪᠲᠦ ᠥᠷᠲᠡᢉ ᠲᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᢈᠦᠴᠦᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠢ᠋ ᠰᠤᠳᠤᠯᠵᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ

ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ /ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ᠆ ᠡᠷᠳᠡᠨᠢ/᠆ ᠲᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ:

᠑/ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠣᠯᠭᠤᠬᠤ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠬᠠᠶᠢᠭᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ

ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠯ᠂ ᠡᠷᠦᠳᠡᠰᠦ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ᠂ ᠲᠧᢈᠨᠢᢉ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠵᠡᠷᢉᠡ

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ;

᠒/ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠥᠷᠲᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠰᠠᠭᠤᠳᠬᠠᠨ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ ᠪᠠᠷ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠤᠰᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ

ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠤᠳᠤᠯᠵᠤ᠂ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠓/ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᠡᠮᠦᠨᠡᢈᠢ ᠣᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠠᠵᠢᠯ ᠨᠢ ᠡᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠪᠤᠯᠪᠠᠴᠤ ᠲᠥᠰᠦᠪᠲᠦ ᠥᠷᠲᠡᢉ ᠨᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᠵᠦ

ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠯ ᢈᠢᢈᠦ᠂ ᠠᠦᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠃

᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭᠯᠠᠯ ᠢ᠋ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠱᠢᢉ ᠲᠦ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᢈᠦ᠂

ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᢈᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠲᠤ ᠶ᠋ᠢ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ

ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ /ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ᠆ ᠡᠷᠳᠡᠨᠢ/᠆ᠲᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ:

Moehgo& Folo_ oa YekEt Hore& oa Doeedege&

᠑/ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭᠯᠠᠯ᠂ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠢ᠋ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠦᠷ ᠡ

ᠠᠰᠢᠭ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠨᠡᠷ ᠡ ᢈᠦᠨᠳᠦ ᠪᠦᢈᠦᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠡᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠦᠶ ᠡ

ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ;

᠒/ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂

ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠣᠨᠤᠪᠴᠢᠲᠠᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠤᠳᠤᠯᠵᠤ᠂ ᠳ᠋ᠦᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ

ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠓/ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠪᠢᠴᠢᠯᠠᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ

ᠡᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠔/ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ

ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ;

᠕/ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ

ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠨᠠᠮᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋

ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠡᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠖/ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠩᠻᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠳᠠᠭ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ

ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠱᠢᢉ ᠲᠦ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠷ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂

ᠠᠭᠠᠷ᠂ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠪᠤᢈᠢᠷᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᢈᠡᠮᠨᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠨ ᠳᠡᠮᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᢈᠦᠷᠲᠡᢉᠡᠮᠵᠢ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠃

᠓᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ

ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ᠂ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ

ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ /ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ/᠆ᠲᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ:

᠑/«ᠪᠤᠰᠤᠳ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠵᠢᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ᠂ ᠬᠤᠷᠢᠶᠠᠮᠵᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠥᠪᠠᠷᠰᠡᠳ ᠢ᠋ᠶᠡᠨ ᢈᠢᢈᠦ ᠪᠤᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ᠂ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᠯ᠂ ᠤᠷ ᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ᠂ ᠭᠤᠷᠪᠠᠳᠠᠭᠴᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ᠶᠡᠷ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠵᠢᠯ᠂

ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠴᠠᠷ ᢈᠦᠷᠢᠶ ᠡ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠷ ᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ᠂ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ

ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠲ᠋ᠠᠲ᠋ᠢᠰᠲ᠋ᠢᠭ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ᠂ ᠵᠠᠭᠪᠤᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠦᠢᠯ ᠪᠤᠯᠤᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂

ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ᠂ ᠲᠥᠰᠦᠯ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠪᠠᠷ ᠲᠤᠰᠬᠠᠬᠤ;

᠒/ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ «ᠪᠤᠰᠤᠳ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠵᠢᠯ᠂

ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ᠂ ᠬᠤᠷᠢᠶᠠᠮᠵᠢ» ᠪᠤᠯᠤᠨ «ᠪᠤᠰᠤᠳ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ» ᢉᠡᠰᠡᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠲᠥᠰᠦᠪ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ

ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠭᠠᠷᠬᠤ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ᠂ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭ ᠢ᠋ ᠲᠣᠭᠠᠴᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠓/ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠨ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠭᠤᠷᠪᠠᠳᠠᠭᠴᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ᠶᠡᠷ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠵᠢᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ

ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠯᠲᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠤᠭ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋

ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠬᠤ᠂ ᠠᠦᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠂

ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ᠃

᠔᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ᠂ ᠻᠢᠪᠧᠷ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠫᠷᠣᢉᠷᠠᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂

ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠤᠯᠲᠠ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ

ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮᠵᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ

ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ /ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ/᠆ ᠲᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ:

᠑/ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ᠂ ᠫᠷᠣᢉᠷᠠᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠨᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠪᠤᠯᠤᠨ ᠻᠢᠪᠧᠷ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠠᠦᠳᠢᠲ ᢈᠢᠵᠦ

ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠃

᠕᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠡᠴᠠ ᠰᠢᠯᠵᠢᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠬᠤ ᠪᠤᠯᠤᠮᠵᠢ ᠲᠠᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠳᠡᢈᠦ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ᠂

ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠳᠤᠯᠤᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠬᠠᠪᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠲᠡᠳᠡᠨ ᠢ᠋ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠃

᠖᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠭᠤᠳ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠡᠩᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠥᠷᢉᠦ ᠪᠠᠷ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠵᠦ

ᠪᠤᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠨᠤᠭᠤᠳ ᠢ᠋ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠨ ᠰᠤᠳᠤᠯᠵᠤ᠂ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠃

᠗᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠡᠴᠡ ᠣᠯᠭᠤᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠦᢈᠦ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠲᠠᠭᠠᠰᠤ᠂ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠲᠤ ᠦᠵᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠤᠢ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂

ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᠵᠦ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠴᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠢ᠋ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠬᠤ ᠰᠠᠨᠠᠯ

ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠃

᠘᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠶᠠᠮᠤ ᠨᠣᠭᠣᠳ ᠤ᠋ᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ ᠳᠠᠪᠬᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ᠂ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠻᠣᠮᠢᠰᠰ᠂

ᠲᠥᠪ ᠦ᠋ᠳ ᠢ᠋ ᠲᠠᠲᠠᠨ ᠪᠠᠭᠤᠯᠭᠠᠵᠤ᠂ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ ᠨᠣᠭᠣᠳ ᠲᠤ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠃

᠙᠂ᠴᠡᠪᠠᠷ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠬᠣᠭ ᠡᠴᠠ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠠᠪᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂

ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋

ᠬᠠᠪᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠡᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠃

᠑᠐᠂ᠲᠥᠷᠦ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᠵᠦ᠂ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂

ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠬᠠᠪᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠡᠷᢉᠦᠨ

ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠃

᠑᠑᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ

/ᠴᠡ ᠂ᠳᠠᠧᠠᠰᠦᠷᠦᠩ/᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ /ᠷᠧ ᠂ᠰᠡᠳᠢᠳᠣᠷᠵᠢ/᠆ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠑᠒᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳᠠ ᠂ᠠᠮᠤᠷᠪᠠᠶᠠᠰᠬᠤᠯᠠᠩ

Төрийн мэдээлэл · 2024 · № 48 (1344)4531–4538-р хуудас