Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай № 42
2024 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 15-ны өдөр Дугаар 42 хот
Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны
стратеги төлөвлөгөө батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь
хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-г
хавсралтаар баталсугай.
2.Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг
хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Байнгын, дэд хороодын саналыг харгалзан жил бүр баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо (Ж.Бат-Эрдэнэ)-нд даалгасугай.
3.Эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн
мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах бүх үе шатанд Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний зорилго, зорилтыг шалгуур болгон хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалахад дүн шинжилгээ хийн үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодод үүрэг болгосугай.
4.Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний
хэрэгжилтийг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга (Б.Баасандорж)-д даалгасугай:
1/Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги
төлөвлөгөөнд тусгасан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэмжээний зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгуулах;
2/Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги
төлөвлөгөөний хэрэгжилтэд жил тутам мониторинг, хоёр жил тутамд үр нөлөөний үнэлгээ хийж Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо (Ж.Бат-Эрдэнэ)-нд танилцуулах.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны
42 дугаар тогтоолын хавсралт
Монгол Улсын Их Хурлын алсын хараа
Монгол Улсын Их Хурал эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан
нийгмийг цогцлуулан хөгжүүлж, хүн төвт бодлогыг эрхэмлэн, Монголын ард түмний засаглах эрхийг хангана.
Монгол Улсын Их Хурлын эрхэм зорилго
Монгол Улсын Их Хурал нийт иргэн, үндэсний язгуур ашиг
сонирхлыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжил, инновацад тулгуурласан, нээлттэй, олон ургалч үзлийг хангасан парламент байна.
Монгол Улсын Их Хурлын үнэт зүйлс
• Хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах; • Олон ургалч үзэл, төлөөллийг хангах, үр нөлөөтэй байх; • Ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, иргэдийн оролцоог хангах; • Ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх.
Стратегийн зорилго 1.Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний
эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлнэ.
Стратегийн зорилт:
1.1.Монгол Улсын Их Хурал хууль тогтоомж болон хууль
тогтоомжийн төслийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатанд хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх зарчим, шаардлагыг тэргүүн эрэмбэд тавина.
1.2.Монгол Улсын Их Хурал ил тод, нээлттэй үйл ажиллагаа
явуулан, иргэдийн санал бодлыг сонсож, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн талуудын тэгш оролцоог хангана.
1.3.Монгол Улсын Их Хурал олон талт түншлэлийг хөгжүүлж,
судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд хууль тогтоох ажиллагаанд хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлнэ.
Хүрэх үр дүн:
1.Хууль тогтоомжид хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан
байна.
2.Хууль тогтоомжийн төслийг боловсруулахдаа судалгаа,
шинжилгээнд үндэслэсэн, хүн төвт үзэл санаанд суурилсан арга барил, хууль зүйн техникийг нэвтрүүлсэн байна.
3.Хууль тогтоомжийн төслийг боловсруулах, хэлэлцэх, баталсан
хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих үйл явцад иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах тогтолцоо бүрдсэн байна.
Стратегийн зорилго 2.Монгол Улсын Их Хурал үндэсний
язгуур ашиг сонирхлыг дээдэлж, тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг дэмжсэн, цаг үеийн шаардлага, нийгмийн амин чухал эрэлт, хэрэгцээг тооцсон цогц шийдвэр гаргана.
Стратегийн зорилт:
2.1.Хууль тогтоомж нь Монгол Улсын хөгжлийн бодлогын уялдаа,
залгамж чанарыг хангасан, харилцан туршлага, судалгаа, нотолгоо, хууль хэрэглээний практикт суурилсан байна.
2.2.Монгол Улсын Их Хурал хууль тогтоомжийн биелэлтэд хяналт
тавих, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх тогтолцоог бэхжүүлж, хууль тогтоомжийн үр нөлөөг тогтмол судлан, түүний үр дүнг үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгож хэвшинэ.
2.3.Нийгэм, эдийн засагт шинэ тутам үүсэж байгаа харилцаа, цаг
үеийн хэрэгцээ, шаардлагыг тогтмол шинжлэн судлах, түүнд үндэслэн хууль тогтоомжийн төслийн санал боловсруулах урт хугацааны санах ой бүхий байнгын тогтолцоог бүрдүүлнэ.
Хүрэх үр дүн:
1.Монгол Улсын Их Хурлаас батлан гаргах хууль тогтоомж
үндэсний язгуур ашиг сонирхолд нийцсэн, тогтвортой хөгжлийг дэмжсэн байна.
2.Хууль тогтоомж, хөгжлийн бодлогын уялдаа холбоо хангагдаж,
үр нөлөө дээшилсэн байна.
3.Хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих хариуцлагын
тогтолцоо бэхжиж, хэрэгжилт хангагдсан байна.
4.Нийгмийн харилцаанд тулгамдсан тодорхой асуудлыг цаг үеийн
шаардлагад нийцүүлэн шийдвэрлэхдээ судалгаа, дүн шинжилгээ, хуулийн хэрэгжилтийн үр нөлөөний үнэлгээнд үндэслэж хэвшсэн байна.
Стратегийн зорилго 3.Монгол Улсын Их Хурал шинжлэх ухаан,
инновац, технологийн дэвшлийг дэмжинэ.
Стратегийн зорилт:
3.1.Хууль тогтоомжийн төслийг боловсруулах, төлөвлөх, өргөн
мэдүүлэх, хэлэлцэх, олон нийтээр хэлэлцүүлэх, батлах, биелэлтэд хяналт тавих, олон нийтэд сурталчлах бүх үе шатанд шинжлэх ухаанд суурилан инновац, технологийн дэвшлийг дэмжинэ.
3.2.Их өгөгдөлд суурилсан мэдээлэл, дүн шинжилгээг шийдвэр
гаргахад үр өгөөжтэй ашиглана.
3.3.Цахим парламентыг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж,
кибер аюулгүй байдлыг хангана.
Хүрэх үр дүн:
1.Хууль тогтоомж нь шинжлэх ухаан, инновац, технологийн
дэвшлийг дэмжсэн байна.
2.Шийдвэр гаргахад их өгөгдөлд суурилсан мэдээлэл, дүн
шинжилгээг ашиглах, кибер аюулгүй байдал хангагдах тогтолцоо бүрдсэн байна.
3.Мэдээлэл солилцох, хуулийн төсөл дээр ажиллах, судалгаа
хөгжүүлэлт хийх, хяналт тавих цахим системүүдийг нэвтрүүлж, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөө нэмэгдсэн байна.
Стратегийн зорилго 4.Олон ургалч үзэл бүхий дэвшилтэт,
шинэ үеийн парламентыг бэхжүүлнэ.
Стратегийн зорилт:
4.1.Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаанд олон ургалч
үзлийг хөхиүлэн дэмжиж, цөөнхийн саналыг хүндэтгэн, олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг бэхжүүлж, Улсын Их Хурлын гишүүд төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлнэ.
4.2.Иргэд Улсын Их Хурлын гишүүдтэй олон талт сувгаар холбогдох
нөхцөлийг сайжруулж, гишүүд сонгогчдын өмнө ажлын гүйцэтгэл, ёс зүйтэй байдлаа хариуцан тайлагнадаг тогтолцоог төлөвшүүлнэ.
4.3.Ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн, хүний эрх, эрх чөлөө,
жендэрийн эрх тэгш байдлыг хангах, сонгох, сонгогдох эрхийг бэхжүүлэх, хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн, бүх нийтэд хүртээмжтэй, ёс зүйтэй, соён гэгээрүүлэгч, дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлнэ.
Хүрэх үр дүн:
1.Монгол Улсын Их Хурал төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй
хэрэгжүүлж, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал дээшилж, парламентад итгэх иргэдийн итгэл бэхэжсэн байна.
2.Хууль тогтоох үйл ажиллагаанд оролцогч талуудын хамтын
ажиллагааг хялбаршуулж, мэдээлэл солилцох, зөвшилцөх, олон нийтийн оролцоог хангах үр дүнтэй, хүртээмжтэй тогтолцоог бэхжүүлсэн байна.
Стратегийн зорилго 5.Монгол Улсын Их Хурал үйл
ажиллагааныхаа үр нөлөөг дээшлүүлнэ.
Стратегийн зорилт:
5.1.Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд
хүртээмжтэй мэдээлэх, парламентын боловсрол олгох, сурталчлан таниулахад нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн дэвшилтэт арга, хэрэгсэл ашиглана.
5.2.Монгол Улсын Их Хурлын гадаад харилцаа, парламент, бүс
нутгийн ба олон улсын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
5.3.Хүний эрхийг хангах олон улсын механизмыг бэхжүүлж, олон
улсын түвшинд хүний эрхийг хангах, хамгаалах зарчмыг хэрэгжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулна.
5.4.Дэвшилтэт, шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад
нийцсэн чадварлаг, өндөр бүтээмжит ажлын албыг бэхжүүлнэ.
Хүрэх үр дүн:
1.Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаарх мэдээллийн
хүртээмж сайжирч, парламентын боловсрол олгох тогтолцоо бүрдсэн байна.
2.Олон улсын хэмжээнд Монгол Улсын Их Хурлын нэр хүнд улам
бүр дээшилж, байр суурь бэхэжсэн байна.
3.Монгол Улсын Их Хурал, нам, эвслийн бүлэг, Улсын Их Хурлын
гишүүдийн ажлын албаны чадавхыг бэхжүүлсэн байна.
---oOo---
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠔᠒ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔᠆᠒᠐᠒᠘ ᠣᠨ ᠤ᠋
ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋
ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:
᠑᠂«ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔᠆᠒᠐᠒᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ»᠆ᠵᠢ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠒᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔᠆᠒᠐᠒᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ
ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠳ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ
ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ (ᠵᠡ ᠂ᠪᠠᠲᠤ ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ)᠆ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠓᠂ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠢ᠋ᠶᠠᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠠᠭᠴᠢ ᠡᠴᠠ ᠡᠷᢈᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ
ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠵᠦ ᠰᠠᠨᠠᠯ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠬᠠᠤᠯᠢ
ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔᠆᠒᠐᠒᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋
ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠪᠤᠯᠭᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᠷᢈᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳ᠋ᠦᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠪᠠᠨ ᠴᠢᢉᠯᠡᢉᠦᠯᠵᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠳ ᠲᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠤᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠔᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔᠆᠒᠐᠒᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ
ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠨᠠᠷᠢᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ (ᠪᠠ ᠂ᠪᠠᠰᠠᠩᠳᠣᠷᠵᠢ)᠆ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ:
᠑/ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔᠆ ᠒᠐᠒᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠤᠰᠬᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠒/ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔᠆᠒᠐᠒᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠯ ᠲᠤᠲᠤᠮ ᠮᠣᠨᠢᠲ᠋ᠤᠷᠢᠩ᠂
ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠲᠤᠲᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠦᠷ ᠡ ᠨᠥᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᠵᠦ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ
(ᠵᠠ ᠂ᠪᠠᠲᠤ ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ)᠆ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳᠠ ᠂ᠠᠮᠤᠷᠪᠠᠶᠠᠰᠬᠤᠯᠠᠩ
Moehgo& Folo_ oa YekEt Hore& oa Doeedege&
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋
᠔᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔᠆᠒᠐᠒᠘ ᠣᠨ ᠤ᠋
ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷᠠᠭ ᠠ
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠡᢈᠡ ᠣᠷᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᢈᠥᠮᠦᠨᠯᠢᢉ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠢ᠋ ᠴᠣᠭᠴᠠᠯᠠᠭᠤᠯᠤᠨ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ᠂
ᢈᠥᠮᠦᠨ ᠲᠥᠪᠲᠦ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠷᢈᠢᠮᠯᠡᠨ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠷᠠᠳ ᠲᠦᠮᠡᠨ ᠦ᠋ ᠵᠠᠰᠠᠭᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠠ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠢᠮ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠢᠵᠠᠭᠤᠷ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠡᠷᢈᠢᠮᠯᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᢈᠥᢉᠵᠢᠯ᠂
ᠢᠨᠨᠣᠧᠠᠼ ᠲᠤ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠷᠭᠤᠯᠴᠢ ᠦᠵᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠫᠠᠷᠯᠠᠮᠧᠨᠲ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠵᠦᠶᠢᠯᠡᠰ
▪ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᠷᢈᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ;
▪ ᠣᠯᠠᠨ ᠤᠷᠭᠤᠯᠴᠢ ᠦᠵᠡᠯ᠂ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠦᠷ ᠡ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
▪ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ᠂ ᢈᠥᠷᠲᠡᢉᠡᠮᠵᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;
▪ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠲᠡᠢ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠣᠴᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠳᠠᠭ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃
ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠑᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᢈᠥᠮᠦᠨ ᠲᠥᠪᠲᠦ᠂ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᠷᢈᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᢉᠡᠳᠦᠯᠡᢉᠰᠡᠨ ᠦᠵᠡᠯ
ᠰᠠᠨᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ:
᠑᠂᠑᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠷᢉᠦᠨ
ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢈᠦ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ ᠪᠦᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠮᠦᠨ ᠲᠥᠪᠲᠦ ᠦᠵᠡᠯ
ᠰᠠᠨᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᠷᢈᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠡᠷᠢᠮᠪᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠨ ᠠ᠃
᠑᠂᠒᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠤᠨ᠂ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠤᠳᠤᠯ ᠢ᠋ ᠰᠣᠨᠤᠰᠴᠤ᠂ ᠡᠷᢈᠡ᠂
ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠨᠢ ᢈᠥᠨᠳᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠲᠡᢉᠰᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠠ᠃
᠑᠂᠓᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠣᠯᠠᠨ ᠲᠠᠯᠠᠲᠤ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠡᠷᠳᠡᠮ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ
ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠤᠪᠢ ᠨᠡᠮᠡᠷᠢ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠪᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᢈᠥᠷᢈᠦ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ:
᠑᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᠷᢈᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᢉᠰᠡᠨ᠂ ᢈᠥᠮᠦᠨ ᠲᠥᠪᠲᠦ ᠦᠵᠡᠯ
ᠰᠠᠨᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ ᠠ ᠪᠠᠷᠢᠯ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠧᢈᠨᠢᢉ ᠢ᠋ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠓᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢈᠦ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ
ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠦᠢᠯᠡ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠢᠷᢉᠡᠳ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠒᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠢᠵᠠᠭᠤᠷ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠳᠡᢉᠡᠳᠦᠯᠡᠵᠦ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᢈᠥᢉᠵᠢᠯ᠂
ᠥᠷᠢᠰᠦᠯᠳᠦᢈᠦ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢉᠰᠡᠨ᠂ ᠴᠠᠭ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠠᠮᠢᠨ ᠴᠢᠬᠤᠯᠠ ᠡᠷᠢᠯᠲᠡ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠰᠠᠨ ᠴᠣᠭᠴᠠ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ
ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃
ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ:
᠒᠂᠑᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭ ᠠ᠂ ᠵᠠᠯᠭᠠᠮᠵᠢ ᠴᠢᠨᠠᠷ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ᠂
ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠨᠣᠲᠠᠯᠠᠭ ᠠ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠫᠷᠠᠻᠲ᠋ᠢᠭ ᠲᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠂᠒᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠴᠢᢉ
ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠰᠤᠳᠤᠯᠤᠨ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋
ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠵᠤ ᢈᠡᠪᠰᠢᠨ ᠡ᠃
᠒᠂᠓᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠲᠤ ᠰᠢᠨ ᠡ ᠲᠤᠲᠤᠮ ᠡᢉᠦᠰᠴᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ᠂ ᠴᠠᠭ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠨ
ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠤᠷᠲᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠨᠠᠬᠤ ᠣᠢ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᢈᠥᠷᢈᠦ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ:
᠑᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠴᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠢᠵᠠᠭᠤᠷ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ᠂
ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ᠂ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠳᠠᠵᠤ᠂ ᠦᠷ ᠡ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠓᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᢈᠢᠵᠢᠵᠦ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠬᠠᠩᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠔᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠯᠭᠠᠮᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠴᠠᠭ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠡᢉᠡᠨ
ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠳ᠋ᠦᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠨᠥᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠵᠦ ᢈᠡᠪᠰᠢᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠓᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ᠂ ᠢᠨᠨᠣᠧᠠᠼ᠂ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠪᠰᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᠨ ᠡ᠃
ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ:
᠓᠂᠑᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠷᢈᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢈᠦ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠪᠠᠷ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠂
ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠬᠤ ᠪᠦᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠢᠨᠨᠣᠧᠠᠼ᠂ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠳᠡᠪᠰᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᠨ ᠡ᠃
᠓᠂᠒᠂ᠶᠡᢈᠡ ᠥᢉᢉᠦᢉᠳᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠳ᠋ᠦᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠦᠷ ᠡ ᠥᢉᢉᠦᢉᠡᠵᠢ ᠲᠡᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠓᠂᠓᠂ᠴᠠᢈᠢᠮ ᠫᠠᠷᠯᠠᠮᠧᠨᠲ ᠢ᠋ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠭᠤᠰᠢᠲᠠᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠵᠤ᠂ ᠻᠢᠪᠧᠷ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠠ᠃
ᢈᠥᠷᢈᠦ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ:
᠑᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠨᠢ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ᠂ ᠢᠨᠨᠣᠧᠠᠼ᠂ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠪᠰᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠂ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠶᠡᢈᠡ ᠥᢉᢉᠦᢉᠳᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠳ᠋ᠦᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠻᠢᠪᠧᠷ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ
ᠬᠠᠩᠭᠠᠭᠳᠠᠬᠤ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠓᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᢈᠢᢈᠦ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠦ᠋ᠳ ᠢ᠋
ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ᠂ ᠦᠷ ᠡ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠔᠂ᠣᠯᠠᠨ ᠤᠷᠭᠤᠯᠴᠢ ᠦᠵᠡᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ᠂ ᠰᠢᠨ ᠡ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠫᠠᠷᠯᠠᠮᠧᠨᠲ ᠢ᠋ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ:
᠔᠂᠑᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠠᠨ ᠤᠷᠭᠤᠯᠴᠢ ᠦᠵᠡᠯ ᠢ᠋ ᢈᠥᢈᠢᢉᠦᠯᠦᠨ ᠳᠡᠮᠵᠢᠵᠦ᠂ ᠴᠥᢉᠡᠩᢈᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋
ᢈᠥᠨᠳᠦᠳᢈᠡᠨ᠂ ᠣᠯᠠᠩᢈᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠦᠷ ᠡ
ᠳ᠋ᠦᠩ ᠲᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠔᠂᠒᠂ᠢᠷᢉᠡᠳ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠲᠡᠢ ᠣᠯᠠᠨ ᠲᠠᠯᠠᠲᠤ ᠰᠤᠪᠠᠭ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ
ᠰᠣᠩᠭᠤᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠯ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠳᠠᠭ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠔᠂᠓᠂ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠵᠦᠢᠯᠡᠰ ᠢ᠋ ᠡᠷᢈᠢᠮᠯᠡᠨ᠂ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᠷᢈᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡ᠂ ᠵᠧᠨᠳᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᢉᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂
ᠰᠣᠩᠭᠤᠬᠤ᠂ ᠰᠣᠩᠭᠤᠭᠳᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠪᠦᢈᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠥᠷᠲᠡᢉᠡᠮᠵᠢ ᠲᠡᠢ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠲᠡᠢ᠂
ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ᠂ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ᠂ ᠰᠢᠨ ᠡ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠫᠠᠷᠯᠠᠮᠧᠨᠲ ᠢ᠋ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᢈᠥᠷᢈᠦ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ:
᠑᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠲᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂
ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᠵᠦ᠂ ᠫᠠᠷᠯᠠᠮᠧᠨᠲ ᠲᠤ ᠢᠲᠡᢉᠡᢈᠦ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠢᠲᠡᢉᠡᠯ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠯᠪᠠᠷᠰᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠬᠤ᠂
ᠵᠥᠪᠰᠢᠯᠴᠡᢈᠦ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠲᠡᠢ᠂ ᢈᠥᠷᠲᠡᢉᠡᠮᠵᠢ ᠲᠡᠢ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠕᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠨ ᠦᠷ ᠡ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ:
᠕᠂᠑᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠥᠷᠲᠡᢉᠡᠮᠵᠢ ᠲᠡᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠫᠠᠷᠯᠠᠮᠧᠨᠲ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ
ᠣᠯᠭᠣᠬᠣ᠂ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠨ ᠲᠠᠨᠢᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠠᠷᠭ ᠠ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠕᠂᠒᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ᠂ ᠫᠠᠷᠯᠠᠮᠧᠨᠲ᠂ ᠪᠦᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠠ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ
ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠥᠷᢉᠡᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠕᠂᠓᠂ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠮᠧᠬᠠᠨᠢᠰᠮ ᠢ᠋ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂
ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠡᠢ ᠬᠤᠪᠢ ᠨᠡᠮᠡᠷᠢ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠕᠂᠔᠂ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ᠂ ᠰᠢᠨ ᠡ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠫᠠᠷᠯᠠᠮᠧᠨᠲ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢᠯᠢᠭ᠂ ᠥᠨᠳᠦᠷ ᠪᠦᠲᠦᢉᠡᠮᠵᠢᠲᠦ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ
ᠠᠯᠪᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᢈᠥᠷᢈᠦ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ:
᠑᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠲᠡᢉᠡᠮᠵᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠵᠤ᠂ ᠫᠠᠷᠯᠠᠮᠧᠨᠲ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ
ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠂ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ ᢈᠥᠨᠳᠦ ᠤᠯᠠᠮ ᠪᠦᠷᠢ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᠵᠦ᠂ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠰᠡᠨ
ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠓᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ᠂ ᠨᠠᠮ᠂ ᠡᠪᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠦᢉ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢ ᠶ᠋ᠢ
ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
---oOo---