Журам батлах тухай № 100
2024 оны 03 дугаар Улаанбаатар
сарын 06-ны өдөр Дугаар 100 хот
Журам батлах тухай
Эрүүл мэндийн тухай хуулийн 8.4-т заасныг үндэслэн Монгол
Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах,
хадгалах, аюулгүй байдлыг хангах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр зохион байгуулалтын
арга хэмжээ авч, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нарт тус тус үүрэг болгосугай.
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶᠢᠨ ᠐᠖᠆ᠤ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠑᠐᠐ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠵᠢᠷᠤᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠘᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:
᠑᠂«ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠴᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ»᠆ᠢ᠋
ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠪᠠᠳᠣᠯᠠᠰᠣᠭᠠᠢ᠃
᠒᠂ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶᠢᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠴᠤ᠂ ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠶᠢᠨ ᠪᠠᠯᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋
ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶᠢ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠰᠣ ᠂ᠴᠢᠩᠵᠣᠷᠢᠭ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦᠢ ᠶᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠵᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶᠢ ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠦᢉᠵᠢᠯ᠂
ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠨ ᠤ ᠰᠠᠶᠢᠳ ᠨᠢ ᠂ᠤᠴᠠᠷᠠᠯ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠣᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ
ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠰᠣ ᠂ᠴᠢᠩᠵᠣᠷᠢᠭ
Moehgo& Folo_ oa Jese( oa Geje* oa Doeedege&
Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаар тогтоолын хавсралт
Нэг.Ерөнхий зүйл
1.1.Энэхүү журмын зорилго нь эрүүл мэндийн мэдээлэл цуглуулах,
боловсруулах, ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад оршино.
1.2.Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулж, боловсруулахад
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.10-т заасан нэгдсэн ангилал, код, тайлбар болон олон улсын стандарт, кодчилол (ICD, FHIR/ HL7, SNOMED CT, LOINC)-ыг дагаж мөрдөнө.
1.3.Эрүүл мэндийн мэдээллийг “Эрүүл мэндийн салбарын
мэдээлэл солилцооны систем” (цаашид “мэдээлэл солилцооны систем” гэх)-ээр дамжуулан солилцох бөгөөд энэ систем нь төрийн мэдээлэл солилцооны үндсэн (ХУР) системийн бүрэлдэхүүн хэсэг байна.
1.4.Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан (цаашид “нэгдсэн
сан” гэх) нь нэгдсэн ангилал, код, тайлбарын сан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээллийн сан, салбарын нөөц, хүчин чадлын мэдээллийн сан, эрүүл мэндийн лавлагаа мэдээллийн сан, бусад төрөлжсөн сангаас бүрдэх бөгөөд уг сан нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.1.2-т заасан санд хамаарна.
1.5.Энэ журмыг бүх шатлалын эрүүл мэндийн байгууллага (цаашид
“мэдээлэл хариуцагч” гэх) болон эдгээр эрүүл мэндийн мэдээллийн систем, мэдээллийн сан, программ хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгч байгууллага дагаж мөрдөнө.
1.6.Мэдээлэл хариуцагч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 8.10-д
заасан журмаар тогтоосон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжийг үйл ажиллагаандаа ашиглана.
1.7.Мэдээлэл хариуцагч нь өөрийн байгууллагын программ
хангамж, техник хангамж, мэдээллийн сүлжээний бэлэн байдлыг хангаж, ашиглалт, үйлчилгээнд шаардлагатай зардлыг санхүүжүүлнэ.
Хоёр.Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
2.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага, түүний харьяа төрийн захиргааны байгууллага, мэдээлэл хариуцагч нь Эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ энэ журмын 1.4-т заасан нэгдсэн санг мэдээлэл солилцооны системээр дамжуулан ашиглана.
2.2.Бүртгэлийн маягт, заавар, эрүүл мэндийн үзүүлэлт тооцох
аргачлалыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
2.3.Энэ журмын 2.2-т заасан аргачлалын дагуу мэдээлэл
хариуцагч Эрүүл мэндийн тухай хуулийн 16.1-д заасан чиг үүргийн хүрээнд эрүүл мэндийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж, мэдээллийн санг бүрдүүлнэ.
2.4.Мэдээлэл хариуцагч нь хүний хувийн мэдээллийг анх удаа
цуглуулахад болон мэдээлэл хариуцагч хооронд мэдээлэл дамжуулахдаа мэдээллийн эзнээс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөл авна.
2.5.Мэдээлэл хариуцагч дараах тохиолдолд Нийтийн мэдээллийн
ил тод байдлын тухай хуулийн 18.5.5-д заасан мэдэгдэл хүргэх системээр дамжуулан мэдээллийн эзэнд мэдэгдэл хүргэнэ:
2.5.1. мэдээллийн эзэн зөвшөөрөл өгсөн;
2.5.2.энэ журмын 1.3-т заасан мэдээлэл солилцооны
системд мэдээлэл дамжуулсан;
2.5.3.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн болон
цаг товлох үйлчилгээний талаар;
2.5.4.мэдээллийн эзэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж,
үйлчилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэхээр мэдээллийг нь илгээсэн бол;
2.5.5.гуравдагч этгээдэд дамжуулсан талаар;
2.5.6.хуульд заасан бусад.
2.6.Эрүүл мэндийн хөгжлийн төв нь нэгдсэн сан, мэдээлэл
солилцооны системийн хөгжүүлэлт, хэвийн, найдвартай үйл ажиллагааг хариуцаж, аюулгүй байдлыг хангана.
2.7.Энэ журмын 2.3-т заасан мэдээллийн санг бүрдүүлэхдээ
төрийн мэдээлэл солилцооны үндсэн систем, эсхүл мэдээлэл солилцооны системээс олж авах боломжтой мэдээллийг давхардуулж бүрдүүлэхгүй.
2.8.Мэдээлэл хариуцагч нь мэдээллийг мэдээлэл солилцооны
системээр бодит цагийн горимоор солилцох нөхцөлийг бүрдүүлнэ.
2.9.Мэдээлэл хариуцагч нь мэдээлэлд хандах, шаардлагатай
мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах эрхийн тохиргоог тухайн программ хангамжийн хэрэглэгч бүрд тохируулсан байна.
2.10.Эрүүл мэндийн хөгжлийн төв нь мэдээлэл солилцооны
системээр солилцох мэдээллийн агуулга, оролт, гаралтын нөхцөл, хувьсагчийг тогтоож, нийтэд ил тод, нээлттэй байршуулна.
2.11.Эрүүл мэндийн хөгжлийн төв нь нэгдсэн сангийн бүтэц,
мэдээлэл солилцооны системд өөрчлөлт оруулах бол өөрчлөлтийн тухай мэдээллийг ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө мэдээлэл хариуцагч, программ хангамж хөгжүүлэгч байгууллагуудад мэдэгдэнэ.
2.12.Программ хангамж хөгжүүлэгч нь эрүүл мэндийн тусламж,
үйлчилгээний программ хангамжид өөрчлөлт оруулахдаа холбогдох туршилтыг хийж, амжилттай болсны дараа ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө өөрчлөлтийн тухай мэдээлэл, зааврыг мэдээлэл хариуцагчид хүргүүлнэ.
2.13.Программ хангамж хөгжүүлэгч нь мэдээлэл хариуцагчтай
байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээнд зааснаас бусад зорилгоор мэдээллийг боловсруулах, ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглоно.
Гурав.Мэдээллийг хадгалах, аюулгүй байдлыг хангах
3.1.Мэдээлэл хариуцагч нь программ хангамжийн сервер,
мэдээллийн санг Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмын 4.4-т заасан шаардлага хангасан өрөөнд эсхүл зориулалтын дата төвд байршуулах бөгөөд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 7.1-д заасан нийтлэг журмыг мөрдөнө.
3.2.Мэдээлэл хариуцагч нь цахим архивын мэдээллийн бүрэн
бүтэн, үнэн зөв байдлыг хариуцаж, тухайн мэдээллийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, холбогдох журамд заасан хугацаанд хадгална.
3.3.Мэдээлэл хариуцагч нь ашиглаж байгаа программ хангамжийг
өөрчлөгдсөн, хөгжүүлэгчийн үйл ажиллагаа зогссон, татан буугдсан бол мэдээллийн санг программ нийлүүлэгч байгууллагаас хүлээн авна.
3.4.Мэдээлэл хариуцагчийн үйл ажиллагаа зогссон, татан
буугдсан, чиг үүрэг өөрчлөгдсөн бол мэдээллийн санг Эрүүл мэндийн хөгжлийн төв хүлээн авна.
Дөрөв.Хариуцлага
4.1.Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль
тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
4.2.Мэдээлэл хариуцагч байгууллагаас нэгдсэн санд нийлүүлсэн
мэдээллийг ашиглаж, боловсруулж буй хуулийн этгээд нь мэдээлэл алдагдсанаас үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
----о0о----
ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ
ᠰᠠᠷ ᠠ ᠶᠢᠨ ᠐᠖ ᠆ᠤ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ
ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ
ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠴᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂
ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ
ᠨᠢᢉᠡ᠃ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠵᠦᠶᠢᠯ
᠑᠂᠑᠂ᠡᠨᠡ ᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠴᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ
ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃
᠑᠂᠒᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠴᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ
᠒᠗᠂᠑᠐᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ᠂ ᠻᠣᠳ᠋᠂ ᠲᠠᠶᠢᠯᠪᠣᠷᠢ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠂ ᠻᠣᠳᠴᠢᠯᠠᠯ ( ICD, FHIR/HL7, SNOMED CT,)-ᠢ᠋
ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
᠑᠂᠓᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ «ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ ᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ» (ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ «ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ
ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ» ᢉᠡᢈᠦ)᠆ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠡᠨᠡ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠨᠢ ᠲᠥᠷᠦ ᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ (ᠬᠤᠷ) ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ
ᢈᠡᠰᠡᢉ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠂᠔᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ (ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ «ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᢉᠡᢈᠦ) ᠨᠢ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ᠂ ᠻᠣᠳ᠋᠂ ᠲᠠᠶᠢᠯᠪᠣᠷᠢ ᠶᠢᠨ
ᠰᠠᠩ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ᠂ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ ᠶᠢᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ᠂ ᢈᠦᠴᠦᠨ ᠴᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ
ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠯᠠᠪᠯᠠᠭ ᠠ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ᠂ ᠪᠣᠰᠤᠳ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠡᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᢈᠦ ᠪᠦᢉᠡᠳ ᠤᠭ ᠰᠠᠩ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ
ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠒᠗᠂᠑᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ ᠠ᠃
᠑᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠦᢈᠦ ᠱᠠᠲᠤᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ (ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ «ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ» ᢉᠡᢈᠦ) ᠪᠣᠯᠤᠨ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ᠂ ᠫᠷᠣᢉᠷᠠᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠶᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
᠑᠂᠖᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠘᠂᠑᠐᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ
ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠫᠷᠣᢉᠷᠠᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠶᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
ICD, FHIR/HL7, SNOMED CT, LOINC
᠑᠂᠗᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶᠢᠨ ᠫᠷᠣᢉᠷᠠᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠲᠧᢈᠨᠢᢉ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠦᠯᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠯᠡᠨ
ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᠬᠣᠶᠠᠷ᠃ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠴᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ
᠒᠂᠑᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠷᠢᠶ ᠠ ᠲᠥᠷᠦ ᠶᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ
ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ
ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠑᠂᠔᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠒᠂᠒᠂ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠠᠶᠢᠭᠲᠤ᠂ ᠵᠢᠭᠠᠪᠣᠷᠢ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠢ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ
ᠲᠥᠷᠦ ᠶᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠒᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠑᠖᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠴᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠒᠂᠔᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠬᠤᠪᠢ ᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠠᠩᠬ ᠠ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠴᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠣᠯᠤᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠵᠡᠨ ᠡᠴᠡ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠬᠤᠪᠢ ᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠤ
ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠠᠪᠣᠨ ᠠ᠃
᠒᠂᠕᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠑᠘᠂᠕᠂᠕᠆ᠳ᠋ᠤ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᢈᠦᠷᢈᠡᢈᠦ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠵᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᢈᠦᠷᢈᠡᠨ ᠡ:
᠒᠂᠕᠂᠑᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠵᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠥᢉᢉᠦᢉᠰᠡᠨ;
᠒᠂᠕᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠑᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ;
᠒᠂᠕᠂᠓᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠴᠠᠭ ᠲᠣᠪᠯᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ;
᠒᠂᠕᠂᠔᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠵᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶᠢ ᠡᠷᠡᢉᠦᠯ
ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠡᠴᠠ ᠲᠥᠯᠦᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠷ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠨᠢ ᠢᠯᠡᢉᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ;
᠒᠂᠕᠂᠕᠂ᠭᠤᠷᠪᠠᠳᠠᠭᠴᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ;
᠒᠂᠕᠂᠖᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠰᠤᠳ᠃
᠒᠂᠖᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠪ ᠨᠢ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠦ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᢈᠡᠪ ᠦ᠋ᠨ᠂ ᠨᠠᠶᠢᠳᠠᠪᠣᠷᠢᠲᠠᠢ
ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠢ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠵᠤ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠠ᠃
᠒᠂᠗᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ᠂
ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠡᠴᠡ ᠣᠯᠵᠤ ᠠᠪᠬᠤ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠲᠠᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠠᠪᠬᠤᠷᠳᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠦᢉᠡᠢ᠃
᠒᠂᠘᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠪᠣᠳᠠᠲᠤ ᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠣᠷᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋
ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠒᠂᠙᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠨᠳᠤᠬᠤ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠴᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ
ᠡᠷᢈᠡ ᠶᠢᠨ ᠲᠣᢈᠢᠷᠠᠭ ᠠ ᠶᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶᠢᠨ ᠫᠷᠣᢉᠷᠠᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠶᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠴᠢ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠣᢈᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠂᠑᠐᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠪ ᠨᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠬᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ᠂ ᠣᠷᠤᠯᠲᠠ᠂
ᠭᠠᠷᠤᠯᠲᠠ ᠶᠢᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠬᠤᠪᠢᠰᠤᠭᠴᠢ ᠶᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠒᠂᠑᠑᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠪ ᠨᠢ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠳ᠋ᠦ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ
ᠪᠣᠯ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠕᠆ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ᠂ ᠫᠷᠣᢉᠷᠠᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ
ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠨ ᠡ᠃
᠒᠂᠑᠒᠂ᠫᠷᠣᢉᠷᠠᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠨᠢ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠫᠷᠣᢉᠷᠠᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ
ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠲᠤᠷᠰᠢᠯᠲᠠ ᠶᠢ ᢈᠢᠵᠦ᠂ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠕᠆ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ
ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠵᠢᠭᠠᠪᠣᠷᠢ ᠶᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠒᠂᠑᠓᠂ᠫᠷᠣᢉᠷᠠᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠨᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ
ᠪᠣᠰᠤᠳ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠭᠤᠷᠪᠠᠳᠠᠭᠴᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠶᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
ᠭᠤᠷᠪᠠ᠃ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ
᠓᠂᠑᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠫᠷᠣᢉᠷᠠᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠶᠢᠨ ᠰᠧᠷᠧᠧᠷ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠻᠢᠪᠧᠷ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ
ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠔᠂᠔᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠥᠷᠦᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶᠢᠨ ᠳ᠋ᠠᠲ᠋ᠠ ᠲᠥᠪ ᠲᠦ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠻᠢᠪᠧᠷ
ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠗᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
᠓᠂᠒᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠴᠠᢈᠢᠮ ᠠᠷᢈᠢᠧ ᠤ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠪᠦᠲᠦᠨ᠂ ᠦᠨᠡᠨ ᠵᠥᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠵᠤ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋
ᠠᠷᢈᠢᠧ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠦᠲᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠓᠂᠓᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠫᠷᠣᢉᠷᠠᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠶᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠂ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠶᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ
ᠵᠣᠭᠰᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠲᠠᠲᠠᠨ ᠪᠠᠭᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠫᠷᠣᢉᠷᠠᠮᠮ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠣᠨ ᠠ᠃
᠓᠂᠔᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠶᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠵᠣᠭᠰᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠲᠠᠲᠠᠨ ᠪᠠᠭᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠪ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠣᠨ ᠠ᠃
ᠳᠥᠷᠪᠠ᠃ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ
᠔᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ
ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃
᠔᠂᠒᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ᠂ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠣᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ
ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠠᠯᠳᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠡᢉᠦᠰᢈᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠳᠡᢈᠦ ᠦᢉᠡᠢ᠃
---о0о---