Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 42
(1338)
— 3982 —

Журам шинэчлэн батлах тухай № 92

2024 оны 03 дугаар Улаанбаатар

сарын 06-ны өдөр Дугаар 92 хот

Журам шинэчлэн батлах тухай

Газрын тухай хуулийн 18.1.5, Монгол Улсын иргэнд газар

өмчлүүлэх тухай хуулийн 9.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Газар зохион байгуулалт хийх журам”-ыг 1 дүгээр хавсралт,

“Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Газар зохион

байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хуулиудыг хэрэгжүүлэх

талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам”, 3 дугаар хавсралтаар баталсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД,
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ
ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2024 · № 42 (1338)3982-р хуудас