Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүн батлах тухай № 90
2024 оны 03 дугаар Улаанбаатар
сарын 06-ны өдөр Дугаар 90 хот
Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам,
бүрэлдэхүүн батлах тухай
Газрын тухай хуулийн 602.2-т заасныг үндэслэн Монгол Улсын
Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах
журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн
үйл ажиллагаанд шаардагдах зардлыг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, цаашид жил бүрийн төсөвт тусгаж байхыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т
даалгасугай.
Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь Газрын тухай хуулийн 602.1-д заасан
газрын эрхийн маргаантай холбогдуулан гаргасан гомдол, хүсэлтийг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл (цаашид “Маргаан таслах зөвлөл” гэх)-өөр хянан шийдвэрлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2.Маргаан таслах зөвлөл нь газрын эрхийн маргаантай
холбоотой гаргасан гомдол, хүсэлтийг Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг удирдлага болгон хянан шийдвэрлэнэ.
1.3.Маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагаанд хууль дээдлэх,
шуурхай, тасралтгүй байх, бусдын нөлөөнд үл автах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч болон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн нууцыг хадгалах зарчмыг баримтална.
Хоёр.Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн,
үйл ажиллагаа
2.1.Маргаан таслах зөвлөл нь Газрын тухай хуулийн 602.3-т заасан
бүрэлдэхүүнтэй, орон тооны бус байх бөгөөд зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Нийслэлийн газрын алба хэрэгжүүлнэ.
2.2.Маргаан таслах зөвлөлийн дарга, гишүүн, нарийн бичгийн
дарга нь гомдол, хүсэлт хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг саналын эрхтэй оролцоно.
2.3.Маргаан таслах зөвлөлийн гишүүн нь Газрын тухай хуулийн
602.5-д заасан шаардлагыг хангасан байна.
2.4.Маргаан таслах зөвлөлийн ажлын алба зөвлөлийн дотоод
ажлыг хариуцан, зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах, бэлтгэл хангуулах, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө боловсруулах, хуралдааны тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг албажуулах, архивын нэгж үүсгэн архивд хүлээлгэн өгөх ажлыг хэрэгжүүлнэ.
2.5.Маргаан таслах зөвлөл нь Газрын тухай хууль болон холбогдох
бусад хууль тогтоомжид нийцүүлэн дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.5.1.гомдол, хүсэлтийг харьяаллын дагуу хүлээн авах,
хүлээн авахаас татгалзах, буцаах, хянан шийдвэрлэх, дүгнэлт гаргах;
2.5.2.гомдол хүсэлтийг хянан шийдвэрлэхэд
шаардлагатай баримт бичиг, мэдээ, судалгааг холбогдох этгээдээс гаргуулан авах;
2.5.3.оролцогч талуудаас тайлбар, нотлох баримт
шаардах;
2.5.4.маргаан үүссэн шалтгаан, түүний нөхцөлийг
арилгуулах, газрын хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж гаргаж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны бүх шатны байгууллагад хүргүүлэх.
2.6.Маргаан таслах зөвлөл нь маргааны оролцогч талуудаас
бусад этгээдэд гомдол, хүсэлттэй холбоотой мэдээллийг танилцуулах үүрэг хүлээхгүй.
2.7.Маргаан таслах зөвлөлийн дарга, гишүүн, нарийн бичгийн
дарга нарт хуралдаанд оролцсон цагаар тооцож урамшуулал олгоно. Урамшууллын хэмжээг Нийслэлийн газрын алба тогтоож, олгоно.
2.8.Маргаан таслах зөвлөл нь тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас
хэрэглэнэ.
Гурав.Маргааны оролцогч тал, тэдгээрийн
эрх, үүрэг
3.1.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд газар өмчлөгч,
эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нийслэл, дүүргийн газрын албаны тухайн асуудал хариуцсан албан тушаалтныг оролцуулах бөгөөд тэдгээрийг маргааны оролцогч тал гэнэ.
3.2.Гомдол, хүсэлт гаргагч нь маргаан хянан шийдвэрлэх
ажиллагаанд дараах эрх, үүрэгтэй оролцоно:
3.2.1.хуралдаанд өөрийн биеэр оролцох, эсхүл
итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах;
3.2.2.Маргаан таслах зөвлөлийг хуулиар хүлээсэн чиг
үүргээ хэрэгжүүлэхийг шаардах;
3.2.3.маргаантай холбогдох тайлбар, нотлох баримтыг
Маргаан таслах зөвлөлд гаргаж өгөх;
3.2.4.орчуулагч, шинжээч, хэлмэрч оролцуулах хүсэлт
гаргах;
3.2.5.өөрийн гаргаж өгсөн баримт бичгийн баталгаажсан
хуулбар болон эх хувийг буцаан авах;
3.2.6.Маргаан таслах зөвлөлийн дүгнэлттэй танилцаж,
үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо шүүхэд гаргах;
3.2.7.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
3.3.Нийслэл, дүүргийн газрын албаны тухайн асуудал хариуцсан
албан тушаалтан, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч газрын эрхийн маргаантай холбоотой тайлбар, нотлох баримтыг маргаан таслах зөвлөлд гарган өгч, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүрэгтэй оролцоно.
3.4.Орчуулагч, хэлмэрч, шинжээч оролцуулах хүсэлт гаргасан
оролцогч тал холбогдох зардлыг өөрөө хариуцна.
3.5.Маргаан таслах зөвлөл нь маргааны оролцогч тал болох
хүн нас барсан тохиолдолд түүний өв залгамжлагчийг, аж ахуйн нэгж, байгууллага өөрчлөн байгуулагдсан тохиолдолд түүний эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлэн авсан эрх залгамжлагчийг тэдгээрийн хүсэлтээр маргаанд оролцуулж болно. Энэ тохиолдолд тухайн этгээд нь энэ журмын 3.2-т заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
3.6.Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан
албан тушаалтан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21.1.3-т заасны дагуу урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг 2 жилийн хугацаанд төлөөлөхгүй.
Дөрөв.Гомдол, хүсэлт гаргах, түүнийг
хүлээн авах, татгалзах
4.1.Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж,
байгууллага, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь маргаан бүхий захиргааны актыг гардаж авснаас хойш Газрын тухай хуулийн 601.3-т зааснаас бусад тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 94.1-д заасан хугацаанд гомдол гаргана.
4.2.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ журмын 4.1-д заасан
хугацаа хэтэрсэн тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хугацаанд багтаан Маргаан таслах зөвлөлд хугацаа сэргээх хүсэлт гаргаж болно.
4.3.Гомдол, хүсэлт нь Иргэдээс төрийн байгууллага, албан
тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
4.4.Гомдол, хүсэлтэд дараах мэдээллийг тусгана:
4.4.1.гомдол, хүсэлт гаргагчийн нэр, оршин суугаа газрын
хаяг, хуулийн этгээд бол нэр, оршин байгаа газрын хаяг;
4.4.2.захиргааны акт гаргасан байгууллага, албан
тушаалтны нэр, оршин байгаа газрын хаяг;
4.4.3.гомдол, хүсэлтийн шаардлага, түүний үндэслэл;
4.4.4.хавсаргасан баримт бичгийн жагсаалт;
4.4.5.холбоо барих утас, факсын дугаар, цахим
шуудангийн хаяг.
4.5.Гомдол, хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
4.5.1.гомдол, хүсэлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр
дамжуулан гаргасан бол төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, өмгөөлөгчөөр дамжуулан гаргасан бол итгэмжлэл, холбогдох гэрээ;
4.5.2.гомдол, хүсэлтийн шаардлага, үндэслэлийн нотлох
баримтыг цаасан болон цахим хэлбэрээр ирүүлнэ.
4.6.Маргаан таслах зөвлөлийн ажлын алба гомдол, хүсэлтийг
хүлээн авахдаа дараах ажиллагааг хийнэ:
4.6.1.гомдол, хүсэлтийг хүлээн авч, хүлээн авсан огноо,
цаг, минут, хавсаргасан баримт бичгийн хуудасны тоог тэмдэглэн, бүртгэх;
4.6.2.гомдол, хүсэлт, холбогдох бусад баримт бичгийн
бүрдлийг шалгаж, Маргаан таслах зөвлөлийн даргад танилцуулна.
4.7.Маргаан таслах зөвлөлийн дарга нь дараах тохиолдолд
гомдол, хүсэлтийг хүлээн авахаас татгалзана:
4.7.1.газрын нөхөх олговрын үнэлгээтэй холбогдох
маргаан болон Газрын тухай хуулийн 602.1-д заасан газрын эрхийн маргаанаас бусад маргаан;
4.7.2.гомдол, хүсэлтэд дурдсан газрын эрхийн маргааны
асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй;
4.7.3.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд
гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй;
4.7.4.гомдлын нөхцөл байдлыг цаашид тодруулах
шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь Маргаан таслах зөвлөлийн магадлан судлах боломжоос хэтэрсэн;
4.7.5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 65.1.3-т заасны дагуу хянан шийдвэрлэх боломжгүй;
4.7.6.энэ журмын 4.1-д заасан гомдол гаргах хугацааг
хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн;
4.7.7.энэ журмын 4.7.3, 4.7.4, 4.7.5-д заасан тохиолдолд
Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлт гаргах хугацааг хэтрүүлсэн.
4.8.Маргаан таслах зөвлөлийн дарга энэ журмын 4.7-д заасан
үндэслэлээр гомдол, хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан бол татгалзсан тухай үндэслэл шалтгааныг тодорхой дурдаж, эсхүл уг гомдол, хүсэлтийг дахин гаргах эрхтэй болохыг зааж, гомдол, хүсэлтийг ажлын 3 хоногийн дотор буцаана.
4.9.Гомдол, хүсэлтийг буцаасан тохиолдолд хариуг албан бичгээр
гомдол, хүсэлт гаргагчид хүргүүлнэ.
4.10.Захиргааны ерөнхий хуулийн 47.1-д заасан үндэслэлээр
гомдол гаргасан тохиолдолд энэ журмын 4.1-д заасан хугацааг үл харгалзан гомдлыг хүлээн авна.
Тав.Гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх
ажиллагаанд бэлтгэх
5.1.Маргаан таслах зөвлөлийн ажлын алба нь газрын эрхийн
маргааны асуудлаар гаргасан гомдол, хүсэлтэд дүн шинжилгээ хийх, хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
5.2.Гомдол, хүсэлт гаргагч Маргаан таслах зөвлөлийн ажлын
албаны шаардсан нотлох баримтыг тогтоосон хугацаанд ирүүлээгүй тохиолдолд ирүүлсэн нотлох баримтын хүрээнд дүн шинжилгээ хийж, хянан магадална.
5.3.Маргаан таслах зөвлөлийн ажлын алба энэ журмын 5.1-д
заасан чиг үүргийг нэг мэргэжилтэнд, эсхүл холбогдох асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамтран хэрэгжүүлэхээр хариуцуулж болно.
5.4.Маргаан таслах зөвлөлийн ажлын алба энэ журмын 5.1-д
заасан үйл ажиллагааг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
5.4.1.гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэхэд
шаардлагатай баримт бичиг, мэдээ, судалгааг оролцогч талууд болон холбогдох бусад этгээдээс гаргуулж авах;
5.4.2.маргааны оролцогч талуудыг сонсох, тайлбар
гаргуулах;
5.4.3.гомдол, хүсэлт хянан шийдвэрлэхэд шаардлагатай
нэмэлт нотлох баримтыг шаардах;
5.4.4.шаардлагатай тохиолдолд шинжээчийг оролцуулан
дүгнэлт гаргуулах;
5.4.5.гомдол, хүсэлттэй холбоотой бусад байгууллагын
шийдвэртэй танилцах, хуулбарлаж авах;
5.4.6.цуглуулсан нотлох баримтыг үнэлэн дүн шинжилгээ
хийж, шийдвэрлэх санал боловсруулж, хуралдаанд танилцуулах;
5.4.7.маргаан үүссэн шалтгаан, түүний нөхцөлийг
арилгуулах, газрын хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж бэлтгэж Маргаан таслах зөвлөлд танилцуулах;
5.4.8.хууль тогтоомжид заасан бусад үйл ажиллагааг
хэрэгжүүлэх.
5.5.Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хуралдаан
болохоос 5-аас доошгүй хоногийн өмнө зөвлөлийн дарга, гишүүдэд хуралдааны тов, төлөвлөгөө болон хэлэлцэх асуудлын танилцуулга, материалыг цаасаар болон цахимаар хүргүүлнэ.
5.6.Маргаан таслах зөвлөлийн ажлын алба нь маргааны оролцогч
талуудад хуралдааны товыг 5-аас доошгүй хоногийн өмнө утсаар болон цахим шуудангаар мэдэгдэж энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
5.7.Нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай, эсхүл
маргааны оролцогч талууд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй бол хуралдаан болохоос 2-оос доошгүй хоногийн өмнө хуралдаан хойшлуулах хүсэлтийг Маргаан таслах зөвлөлд ирүүлнэ.
5.8.Маргаан таслах зөвлөл энэ журмын 5.7-д заасан хүсэлтийг
үндэслэн тухайн гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно.
5.9.Энэ журамд заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт Татварын
ерөнхий хуулийн 6.1.41-д заасныг ойлгоно.
5.10.Энэ журмын 5.9-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан болон
итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч солигдсон шалтгаанаар хуралдаан хойшлуулсан тохиолдолд дахин тухайн үндэслэлээр хуралдаан хойшлуулах хүсэлт хүлээн авахгүй.
Зургаа.Гомдол, хүсэлтийг хянан
шийдвэрлэх ажиллагаа
6.1.Маргаан таслах зөвлөл нь энэ журмын 1.1-д заасан гомдол,
хүсэлтийг газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гаргасан гомдол, хүсэлтийн хүрээнд хянан шийдвэрлэнэ.
6.2.Оролцогч талуудаас шаардсан нэмэлт нотлох баримтыг
ирүүлээгүй тохиолдолд ирүүлсэн нотлох баримтын хүрээнд гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэнэ.
6.3.Маргаан таслах зөвлөл нь гомдол, хүсэлтийг хүлээн авснаас
хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл зөвлөлийн дарга уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно.
6.4.Маргаан таслах зөвлөлийн хуралдаанд маргааны оролцогч
талууд болон Маргаан таслах зөвлөлийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, маргаан таслах зөвлөлийн ажлын албаны асуудал хариуцсан мэргэжилтэн оролцоно. Маргаан таслах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцох ба хуралдааны тэмдэглэлээр баталгаажуулна.
6.5.Маргаан таслах зөвлөлийн дарга хуралдааныг баталсан
дэгийн дагуу удирдах бөгөөд хуралдааны дэгийг Маргаан таслах зөвлөл батална.
6.6.Маргаан таслах зөвлөлийн даргын эзгүйд Маргаан таслах
зөвлөлийн даргын үүрэг болгосноор зөвлөлийн аль нэг гишүүн хуралдааныг даргална.
6.7.Маргаан таслах зөвлөлийн хуралдааны товыг маргааны
оролцогч талуудад мэдэгдсэн боловч тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй нь гомдлыг тэдний эзгүйд хэлэлцэн шийдвэрлэхэд саад болохгүй.
6.8.Маргаан таслах зөвлөл нь гомдол, хүсэлтийг хуралдаанаараа
хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар
шийдвэрлэнэ.
6.9.Маргаан таслах зөвлөлийн гишүүдийн санал тэнцсэн
тохиолдолд гомдол, хүсэлтийг энэ журмын 6.3-т заасан хугацаанд багтаан бүх гишүүдийн хуралдаанаар дахин хэлэлцэн шийдвэрлэнэ.
6.10.Хуралдааны тэмдэглэлд Маргаан таслах зөвлөлийн дарга
болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
Долоо.Маргаан таслах зөвлөлийн шийдвэр
7.1.Маргаан таслах зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд тухайн
захиргааны акттай холбогдуулан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
7.1.1.захиргааны актыг өөрчлөх;
7.1.2.захиргааны актыг хүчингүй болгох;
7.1.3.захиргааны актыг хэвээр үлдээх.
7.2.Маргаан таслах зөвлөлийн шийдвэр нь дүгнэлт хэлбэртэй
байх бөгөөд зөвлөлийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
7.3.Энэ журмын 7.1-д заасан шийдвэр нь тодорхойлох, үндэслэх,
дүгнэх хэсгээс бүрдэнэ:
7.3.1.тодорхойлох хэсэгт дүгнэлт гаргасан маргаан
таслах зөвлөлийн нэр, байршил, огноо, хурал даргалагч, оролцсон
гишүүд, нарийн бичгийн дарга, маргааны оролцогч талуудын нэр, гомдол, хүсэлтийн шаардлага, тухайн үеийн бодит нөхцөл байдал, үндэслэл маргааны оролцогч талуудын тайлбарын агуулга зэрэг шаардлагатай мэдээллийг тусгана;
7.3.2.үндэслэх хэсэгт гомдол, хүсэлтийг хянан
шийдвэрлэхэд баримталсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг Маргаан таслах зөвлөлөөс хэрхэн үнэлж байгаа зэргийг тусгана;
7.3.3.дүгнэх хэсэгт дүгнэлт гаргах болсон хууль зүйн
үндэслэл, хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх, мөн гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, гомдол, хүсэлтийн шаардлагыг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хүчингүй болгосон, гомдол, хүсэлтийг бүхэлд нь хүчингүй болгосон, өөрчилсөн зэрэг шийдвэрийг тусгана.
7.4.Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийн дүгнэх хэсгийг
хуралдаанд оролцогчдод уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тухайн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэйг гомдол, хүсэлт гаргагчид тайлбарлана.
7.5.Маргаан таслах зөвлөлийн ажлын алба нь дүгнэлтийг
маргаанд оролцогч талуудад 10 хоногийн дотор гардуулж, энэ тухай тэмдэглэл үйлдэж, бүртгэнэ.
7.6.Гомдол, хүсэлт гаргагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч,
өмгөөлөгчид дүгнэлтийг энэ журмын 7.5-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол Маргаан таслах зөвлөлийн ажлын алба уг хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор энэ журмын 4.4-т бүртгүүлсэн хаягийн дагуу шуудангаар хүргүүлнэ.
7.7.Дүгнэлтийг энэ журмын 7.6-д заасны дагуу хүргүүлснээр
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу маргааны оролцогч талуудад мэдэгдсэнд тооцно.
7.8.Маргаан таслах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг зөвхөн
шүүхийн шийдвэрээр өөрчилнө.
7.9.Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Газрын
тухай хуулийн 603.7-д заасны дагуу маргаан таслах зөвлөлийн хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийн үндэслэлийн тэмдэглэлийг хөтөлж,
зөвлөлийн шийдвэрийг гомдол гаргасан хүн, хуулийн этгээдийн нэр, хувийн мэдээллийг таних боломжгүй байдлаар цахим хуудсаар мэдээлнэ.
7.10.Маргаан таслах зөвлөлийн хүчин төгөлдөр дүгнэлтийг газар
өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон нийслэл, дүүргийн Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба биелүүлэх үүрэгтэй.
7.11.Маргаан таслах зөвлөлийн ажлын алба Маргаан таслах
зөвлөлийн дүгнэлтийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан гомдлын тоо, шүүхийн нутаг дэвсгэрийн харьяалал, шүүхийн шийдвэрийн үндэслэл зэрэг мэдээллийг агуулсан мэдээллийн санг хөтлөх бөгөөд мэдээллийг тухай бүр шинэчилнэ.
7.12.Энэ журмын 7.11-д заасан хуулиар хориглосноос бусад
мэдээлэл олон нийтэд нээлттэй байна.
Найм.Ашиг сонирхлын зөрчил
8.1.Гомдол, хүсэлтийг хянан магадлах, шийдвэрлэх ажиллагаанд
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасныг баримтална.
8.2.Маргаан таслах зөвлөлийн дарга, гишүүд, нарийн бичгийн
дарга гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэхийн өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.1-д заасны дагуу ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана.
8.3.Гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэхийн өмнө ашиг сонирхлын
зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6, 8.7, 8.8-д заасныг мөрдөнө.
8.4.Маргаан таслах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга,
гишүүд, ажлын албаны албан хаагчид дараах тохиолдолд гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бөгөөд өөрөө татгалзан гарах үүрэгтэй:
8.4.1.маргааны оролцогчтой эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү,
хүүхэд, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ болон эхнэр (нөхөр), хамтран амьдрагч, тэдгээрийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү бол;
8.4.2.маргааны оролцогч хуулийн этгээдийн хувьцаа
эзэмшигч бол;
8.4.3.маргааны оролцогч хуулийн этгээдтэй хөрөнгө,
хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой харилцан хамааралтай бол.
8.5.Энэ журмын 8.4.3-т заасан харилцан хамааралтай гэдгийг
Татварын ерөнхий хуулийн 27.1-д заасныг ойлгоно.
Ес.Хариуцлага
9.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид
заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
9.2.Газрын тухай хуулийн 601.1-д заасан харьяаллын дагуу
гомдол, хүсэлтийг шийдвэрлэхдээ хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон бол Төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----о0о----
Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
Дарга: -Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч.
Гишүүд: -Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн
ерөнхий газрын кадастрын асуудал хариуцсан нэгжийн дарга;
-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын газар зохион байгуулалтын асуудал хариуцсан нэгжийн дарга;
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн асуудал хариуцсан нэгжийн дарга;
-Нийслэлийн Ерөнхий архитекторын Ажлын албаны дарга;
-Нийслэлийн газрын албаны кадастрын асуудал хариуцсан нэгжийн дарга;
-Нийслэлийн газрын албаны хуулийн асуудал хариуцсан нэгжийн дарга;
-“Монголын газар зохион байгуулагчдын холбоо”-ны гүйцэтгэх захирал.
Нарийн бичгийн дарга:
-Нийслэлийн газрын албаны маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагаа хариуцсан нэгжийн дарга.
----о0о----
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠖᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠙᠐ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠐᠒᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:
᠑᠂«ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ»᠆ᠢ᠋ ᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ᠂ «ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ»᠆ᠢ᠋ ᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠪᠠᠲᠤᠯᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠒᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ
ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠪᠠᠨ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠤᠰᠬᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᢉᠧᠣᠳᠧᠽᠢ᠂
ᠵᠢᠷᠤᠭ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ (ᠠ ᠂ᠡᠩᢈᠡᠮᠠᠩᠯᠠᠢ)᠆ᠲᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ᠂
ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉ
ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳᠠ ᠂ᠠᠮᠤᠷᠪᠠᠶᠠᠰᠬᠤᠯᠠᠩ
Moehgo& Folo_ oa Jese( oa Geje* oa Doeedege&
ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
᠐᠖᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠙᠐ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ
᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ
ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ
ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ
ᠨᠢᢉᠡ᠃ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ
᠑᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠐᠒᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ
ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ (ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ «ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ» ᢉᠡᢈᠦ)᠆ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠢᠨᠠᠨ
ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠨ ᠡᢉᠦᠰᢈᠦ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃
᠑᠂᠒᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠨᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠳᠠᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠦᠯᠭᠠᠨ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠑᠂᠓᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠳᠡᢉᠡᠳᠦᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ᠂ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ
ᠦᠯᠦ ᠠᠪᠲᠠᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠠᠩᢉᠢᠳᠠ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠴᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠬᠠᠤᠯᠢ
ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᠭᠤᠴᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ᠃
ᠬᠣᠶᠠᠷ᠃ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠡ
᠒᠂᠑᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠨᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠐᠒᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠲᠡᠢ᠂ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠰᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ
ᠪᠦᢉᠡᠳ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠒᠂᠒᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ᠂ ᠨᠠᠷᠢᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ
ᠨᠢᢉᠡ ᠰᠠᠨᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠨ ᠠ᠃
᠒᠂᠓᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠨᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠐᠒᠂᠕ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠂᠔᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠯ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠯ ᢈᠦᠲᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠯᠪᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ᠂
ᠠᠷᢈᠢᠧ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᢉᠦᠰᢈᠡᠨ ᠠᠷᢈᠢᠧ ᠲᠤ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠥᢉᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠒᠂᠕᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠨᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ
ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠒᠂᠕᠂᠑᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠬᠤ᠂ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠬᠤ ᠡᠴᠠ ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠬᠤ᠂ ᠪᠦᠴᠠᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠨ
ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠒᠂᠕᠂᠒᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ
ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠪᠬᠤ;
᠒᠂᠕᠂᠓᠂ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠡᠴᠠ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ᠂ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ;
᠒᠂᠕᠂᠔᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠡᢉᠦᠰᠦᢉᠰᠡᠨ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠠᠷᠢᠯᠭᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠳᠡᢈᠦ ᠡᠴᠡ
ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᢈᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ
ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ᠃
᠒᠂᠖᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠨᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠳᠠᠢ
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᢈᠦᠯᠢᠶᠡᢈᠦ ᠤᠢᢉᠡᠢ᠃
᠒᠂᠗᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ᠂ ᠨᠠᠷᠢᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠴᠠᠭ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠲᠣᠭᠠᠴᠠᠵᠤ
ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ ᠣᠯᠭᠣᠨ ᠡ᠃ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ᠂ ᠣᠯᠭᠣᠨ ᠡ᠃
᠒᠂᠘᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠨᠢ ᠲᠠᠮᠠᠭ ᠠ᠂ ᠲᠡᠮᠳᠡᢉ᠂ ᢈᠡᠪᠯᠡᠮᠡᠯ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᠨ ᠡ᠃
ᠭᠤᠷᠪᠠ᠃ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ
᠓᠂᠑᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠴᠢ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠢ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ
ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠢ᠋ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᢉᠡᠨ ᠡ᠃
᠓᠂᠒᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠨ ᠠ:
᠓᠂᠒᠂᠑᠂ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶ ᠡ ᠪᠠᠷ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ
ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠓᠂᠒᠂᠒᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᢈᠦᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ;
᠓᠂᠒᠂᠓᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ᠂ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠥᢉᢈᠦ;
᠓᠂᠒᠂᠔᠂ᠣᠷᠴᠢᠭᠤᠯᠤᠭᠴᠢ᠂ ᠰᠢᠨᠵᠢᢉᠡᠴᠢ᠂ ᢈᠡᠯᠡᠮᠦᠷᠴᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠓᠂᠒᠂᠕᠂ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠥᢉᢉᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠰᠠᠨ ᠬᠠᠭᠤᠯᠪᠦᠷᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠡᢈᠢ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠴᠠᠭᠠᠨ ᠠᠪᠬᠤ;
᠓᠂᠒᠂᠖᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠵᠤ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᢉᠡᠵᠦ ᠦᠵᠡᠪᠠᠯ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ
ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠓᠂᠒᠂᠗᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠃
᠓᠂᠓᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋
ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠳᠠᠢ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ᠂ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ
ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠥᢉᠴᠦ᠂ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᢈᠦᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠨ ᠠ᠃
᠓᠂᠔᠂ᠣᠷᠴᠢᠭᠤᠯᠤᠭᠴᠢ᠂ ᢈᠡᠯᠡᠮᠦᠷᠴᠢ᠂ ᠰᠢᠨᠵᠢᢉᠡᠴᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠥᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ
ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᠠ᠃
᠓᠂᠕᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠨᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠦᠯᠬᠤ ᢈᠦᠮᠦᠨ ᠨᠠᠰᠤ ᠪᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠥᠪ ᠵᠠᠯᠭᠠᠮᠵᠢᠯᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ᠂
ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ
ᠡᠷᢈᠡ ᠵᠠᠯᠭᠠᠮᠵᠢᠯᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠪᠠᠷ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃ ᠡᠨᠡ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ
᠓᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ ᠡᠳᠯᠡᠵᠦ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠡ᠃
᠓᠂᠖᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ
ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠑᠂᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋
ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠤᠷᠢᠳ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠠᠯᠢᠪᠠ ᠬᠤᠪᠢ ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠒ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠦᢉᠡᠢ᠃
ᠳᠥᠷᠪᠠ᠃ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠬᠤ᠂ ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠬᠤ
᠔᠂᠑᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠴᠢ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠣᠯᠭᠣᠭᠰᠠᠨ
ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠨᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠪᠦᢈᠦᠢ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠻᠲ ᠢ᠋ ᠭᠠᠷᠳᠠᠵᠤ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
᠖᠐᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠔᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃
᠔᠂᠒᠂ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᠨ ᠦᠵᠡᢈᠦ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠔᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᢈᠡᠲᠦᠷᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋
ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠔᠂᠒᠆ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠔᠂᠓᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠨᠢ ᠢᠷᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢉᠦᠳᠡᠯ᠂ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ
ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠔᠂᠔᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ:
᠔᠂᠔᠂᠑᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠭ ᠠ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠶᠢᠭ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠪᠦᠯ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠣᠷᠤᠰᠢᠨ
ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠶᠢᠭ;
᠔᠂᠔᠂᠒᠂ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠻᠲ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠶᠢᠭ;
᠔᠂᠔᠂᠓᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ;
᠔᠂᠔᠂᠔᠂ᠬᠠᠪᠰᠤᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ;
᠔᠂᠔᠂᠕᠂ᠬᠣᠯᠪᠦᠭ ᠠ ᠪᠠᠷᠢᠬᠤ ᠤᠲᠠᠰᠤ᠂ ᠹᠠᠻᠰ ᠤ᠋ᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ᠂ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠤᠳᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠶᠢᠭ᠃
᠔᠂᠕᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠬᠠᠪᠰᠤᠷᠭᠠᠨ ᠠ:
᠔᠂᠕᠂᠑᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠪᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠣᠯᠭᠣᠭᠰᠠᠨ
ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᠯ᠂ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠪᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᠯ᠂ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᢉᠡᠷ ᠡ;
᠔᠂᠕᠂᠒᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ
ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠔᠂᠖᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠬᠤ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨ ᠡ:
᠔᠂᠖᠂᠑᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠴᠤ᠂ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠣᠩᠨᠠᠭ ᠠ᠂ ᠴᠠᠭ᠂ ᠮᠢᠨᠦᠲ᠂ ᠬᠠᠪᠰᠤᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ
ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠣᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠨ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ;
᠔᠂᠖᠂᠒᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ᠂ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠪᠦᠰᠤᠳ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᠦᠯ ᠢ᠋ ᠰᠢᠯᠭᠠᠵᠤ᠂ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠔᠂᠗᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠬᠤ ᠡᠴᠠ ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠠ:
᠔᠂᠗᠂᠑᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᢈᠦ ᠣᠯᠭᠤᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
᠖᠐᠒᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ;
᠔᠂᠗᠂᠒᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ
ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠲᠡᠢ;
᠔᠂᠗᠂᠓᠂ᠢᠷᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢉᠦᠳᠡᠯ᠂ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠡᢉᠭᠠᠭ ᠡ ᠦᢉᠡᠢ;
᠔᠂᠗᠂᠔᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ ᠲᠣᠳᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ᠂ ᠨᠡᠮᠡᠵᠦ ᠲᠣᠳᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠠᠷ
ᢈᠦᠷᠢᠶ ᠡ ᠨᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠡᠴᠠ ᢈᠡᠲᠦᠷᠡᢉᠰᠡᠨ;
᠔᠂᠗᠂᠕᠂ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠷᠡᢉ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠕᠂᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠢᠨᠠᠨ
ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ;
᠔᠂᠗᠂᠖᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠔᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᠨ ᠦᠵᠡᢈᠦ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ
ᢈᠡᠲᠦᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ;
᠔᠂᠗᠂᠗᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠔᠂᠗᠂᠓᠂ ᠔᠂᠗᠂᠔᠂ ᠔᠂᠗᠂᠕᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
᠙᠔᠂᠒᠆ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠲᠦᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ᠃
᠔᠂᠘᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠔᠂᠗ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ
ᠠᠪᠬᠤ ᠡᠴᠠ ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠢ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠳᠤᠷᠠᠳᠴᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠤᠭ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠠᢈᠢᠨ
ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ ᠪᠦᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠵᠢᠭᠠᠵᠤ᠂ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠓ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠪᠦᠴᠠᠭᠠᠨ ᠠ᠃
᠔᠂᠙᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠴᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠶ᠋ᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠔᠂᠑᠐᠂ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠗᠂᠑᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ
᠔᠂᠑᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠯᠦ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠦᠨ ᠠ᠃
ᠲᠠᠪᠤ᠃ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ
᠕᠂᠑᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠨᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂
ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠳ᠋ᠦᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ᠂ ᢈᠡᠷᢈᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠕᠂᠒᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠰᠠᠨ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠡ ᠤᠢᢉᠡᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳ᠋ᠦᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᠵᠦ᠂ ᢈᠢᠨᠠᠨ ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠨ ᠠ᠃
᠕᠂᠓᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠕᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠳ᠋ᠦ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ
ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠨᠦᢉᠦᠳ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠷ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠕᠂᠔᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠕᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠕᠂᠔᠂᠑᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ
ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠪᠦᠰᠤᠳ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠵᠤ ᠠᠪᠬᠤ;
᠕᠂᠔᠂᠒᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠢ᠋ ᠰᠣᠨᠤᠰᠬᠤ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠣᠯᠬᠤ;
᠕᠂᠔᠂᠓᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ;
᠕᠂᠔᠂᠔᠂ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠨᠵᠢᢉᠡᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠣᠯᠬᠤ;
᠕᠂᠔᠂᠕᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠳᠡᠢ ᠪᠦᠰᠤᠳ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠲᠡᠢ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠭᠤᠯᠪᠦᠷᠢᠯᠠᠵᠤ ᠠᠪᠬᠤ;
᠕᠂᠔᠂᠖᠂ᠴᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠡᠯᠡᠨ ᠳ᠋ᠦᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᠵᠦ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ
ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠕᠂᠔᠂᠗᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠡᢉᠦᠰᠦᢉᠰᠡᠨ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠠᠷᠢᠯᠭᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠳᠡᢈᠦ ᠡᠴᠡ
ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠵᠦ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠕᠂᠔᠂᠘᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠃
᠕᠂᠕᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠠᠷᠢᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠪᠦᠯᠬᠤ ᠡᠴᠠ ᠕᠆ ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ
ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠲᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠣᠪ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠭ ᠠ᠂ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ ᠢ᠋ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠪᠦᠯᠤᠨ
ᠴᠠᢈᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠕᠂᠖᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠨᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠣᠪ ᠢ᠋ ᠕᠆ᠡᠴᠠ
ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠤᠲᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠪᠦᠯᠤᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠤᠳᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠵᠦ ᠡᠨᠡ ᠲᠤᠬᠠᠢ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠯ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠨ ᠡ᠃
᠕᠂᠗᠂ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠴᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ
ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᠨ ᠦᠵᠡᢈᠦ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ
ᠪᠦᠯᠬᠤ ᠡᠴᠠ ᠒᠆ ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠬᠣᠶᠢᠰᠢᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠕᠂᠘᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠕᠂᠗ ᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨᠠᠨ
ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠑᠔ ᢈᠦᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠣᠨᠤᠭ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠬᠣᠶᠢᠰᠢᠯᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠕᠂᠙᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᠨ ᠦᠵᠡᢈᠦ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᢉᠡᠳᠡᢉ ᠲᠦ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠑᠂᠔᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋
ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ᠃
᠕᠂᠑᠐᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠕᠂᠙᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᠨ ᠦᠵᠡᢈᠦ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠰᠣᠯᠢᠭᠳᠠᠭᠰᠠᠨ
ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠬᠣᠶᠢᠰᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠳᠠᢈᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠬᠣᠶᠢᠰᠢᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠬᠤ
ᠦᢉᠡᠢ᠃
ᠵᠢᠷᠭᠤᠭ ᠠ᠃ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ
᠖᠂᠑᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠑᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ᠂
ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠴᠢ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠖᠂᠒᠂ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠡᠴᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ
ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠖᠂᠓᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠨᠢ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠓᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ
ᠪᠦᢉᠡᠳ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᢉᠡᠵᠦ ᠦᠵᠡᠪᠠᠯ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠤᠭ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠓᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠰᠤᠩᠭᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠖᠂᠔᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠪᠦᠯᠤᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂
ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ᠂ ᠨᠠᠷᠢᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠨ ᠠ᠃ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ
ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠤ᠋ ᠬᠣᠶᠠᠷ ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠨᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠪᠠ
ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠖᠂᠕᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠳᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠢᢉ ᠢ᠋
ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠖᠂᠖᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠵᠡᢉᠦᠢ ᠳ᠋ᠦ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠠᠯᠢ ᠨᠢᢉᠡ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠳᠠᠷᠤᠭᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠖᠂᠗᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠣᠪ ᠢ᠋ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠪᠦᠯᠪᠠᠴᠤ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠨᠢ
ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᠨ ᠦᠵᠡᢈᠦ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠢᠷᠡᢉᠡ ᠤᠢᢉᠡᠢ ᠨᠢ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠡᠳᠡᠨ ᠦ᠋ ᠡᠵᠡᢉᠦᠢ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠨ ᠰᠶᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠭᠠᠳ
ᠪᠦᠯᠬᠤ ᠡᠦᠢᢉᠡᠢ᠃
᠖᠂᠘᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠨᠢ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠢ᠋ᠶᠠᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠵᠦ᠂ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ
ᠣᠯᠠᠩᢈᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠖᠂᠙᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠲᠡᠩᠴᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠖᠂᠓ ᠆ ᠳ᠋ᠤ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠳᠠᢈᠢᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠖᠂᠑᠐᠂ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠪᠦᠯᠤᠨ ᠨᠠᠷᠢᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠦᠰᠦᢉ ᠵᠢᠷᠤᠵᠤ
ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
ᠳᠣᠯᠤᠭ ᠠ᠃ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ
᠗᠂᠑᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᢈᠢᠨᠠᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠡᠳ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠻᠲ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠯᠢ ᠨᠢᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ:
᠗᠂᠑᠂᠑᠂ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠻᠲ ᠢ᠋ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ;
᠗᠂᠑᠂᠒᠂ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠻᠲ ᠢ᠋ ᢈᠦᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ;
᠗᠂᠑᠂᠓᠂ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠻᠲ ᠢ᠋ ᢈᠡᠪ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠦᠯᠡᠳᠡᢉᠡᢈᠦ᠃
᠗᠂᠒᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠨᠢ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ᠂ ᠨᠠᠷᠢᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ
ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠦᠰᠦᢉ ᠵᠢᠷᠤᠨ ᠠ᠃
᠗᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠗᠂᠑᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠨᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᢈᠦ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᢈᠦ ᢈᠡᠰᠡᢉ ᠡᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ:
᠗᠂᠓᠂᠑᠂ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ᠂ ᠣᠩᠨᠠᠭ ᠠ᠂ ᠬᠤᠷᠠᠯ
ᠳᠠᠷᠤᠭᠠᠯᠠᠭᠴᠢ᠂ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ᠂ ᠨᠠᠷᠢᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠠᠲᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠵᠡᠷᢉᠡ
ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ;
᠗᠂᠓᠂᠒᠂ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᢈᠦ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ
ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠦᠳᠠᠲᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᢈᠡᠷᢈᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠵᠡᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ;
᠗᠂᠓᠂᠓᠂ᠳ᠋ᠦᠩᠨᠡᢈᠦ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ
ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠡᠰᠡᢈᠦ᠂ ᠮᠥᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠰᠡᢉ᠂
ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠵᠢᠭᠠᠵᠤ᠂ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠠᠷᠢᠮ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ᠂ ᠵᠠᠷᠢᠮ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᢈᠦᠴᠦᠨ
ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯᠭᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᢈᠦᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠨᠢ ᢈᠦᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯᠭᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃
᠗᠂᠔᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᢈᠦ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢᠳ ᠲᠤ ᠤᠩᠰᠢᠵᠤ ᠰᠣᠨᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ
ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠦᠯᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠡᠰᠡ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠪᠠᠯ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ
ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢᠯᠠᠨ ᠠ᠃
᠗᠂᠕᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠨᠢ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠑᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ
ᠭᠠᠷᠳᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠡᠨᠡ ᠲᠤᠬᠠᠢ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠯ ᠦᠢᠯᠡᠳᠴᠦ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃
᠗᠂᠖᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ
᠗᠂᠕᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠭᠠᠷᠳᠠᠨ ᠠᠪᠦᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ
ᠤᠭ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠥᠩᢉᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠡᠴᠡ ᠗ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠔᠂᠔᠆ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠬᠠᠶᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᠤᠳᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠗᠂᠗᠂ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠗᠂᠖ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠦᠷᢉᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ
ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃
᠗᠂᠘᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠪᢈᠡᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠗᠂᠙᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠠᠷᠢᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠐᠓᠂᠗᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ
ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠰᠡᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠦᠲᠦᠯᠵᠦ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ
ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠠᠨᠢᠬᠤ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠪᠠᠷ
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃
᠗᠂᠑᠐᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠴᠢ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ
ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠦᠯᠤᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ᠃
᠗᠂᠑᠑᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠰᠡ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠵᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭ ᠠ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠯ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠵᠡᠷᢉᠡ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠰᠠᠩ ᠢ᠋ ᢈᠦᠲᠦᠯᢈᠦ ᠪᠦᢉᠡᠳ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠗᠂᠑᠒᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠗᠂᠑᠑ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
ᠨᠠᠢᠮᠠ᠃ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ
᠘᠂᠑᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨᠠᠨ ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠬᠤ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭ
ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠘᠂᠒᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ᠂ ᠨᠠᠷᠢᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ
ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠤᠢᢉᠡᠢ ᢉᠡᠳᠡᢉ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃
᠘᠂᠓᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᢉᠦᠰᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠡᢉᠦᠰᠴᠦ ᠪᠦᠯᠵᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ
ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠒᠂ ᠘᠂᠓᠂ ᠘᠂᠔᠂ ᠘᠂᠕᠂ ᠘᠂᠖᠂ ᠘᠂᠗᠂ ᠘᠂᠘᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
᠘᠂᠔᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠨᠠᠷᠢᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ
ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᢉᠡᠳ ᠥᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠭᠠᠷᠬᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ:
᠘᠂᠔᠂᠑᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠢ ᠡᠴᠢᢉᠡ᠂ ᠡᢈᠡ᠂ ᠲᠥᠷᠦᢉᠰᠡᠨ ᠠᠬ ᠠ᠂ ᠡᢉᠡᠴᠢ᠂ ᠳᠡᢉᠦᠦ᠂ ᢈᠡᠦᢈᠡᠳ᠂ ᠡᠪᠦᢉᠡ ᠡᠴᠢᢉᠡ᠂
ᠡᠮᠡᢉᠡ ᠡᢈᠡ᠂ ᠠᠴᠢ᠂ ᠵᠢᢉᠡ ᠪᠦᠯᠤᠨ ᠡᢈᠡᠨᠡᠷ (ᠨᠥᢈᠦᠷ)᠂ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠭᠴᠢ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠡᠴᠢᢉᠡ᠂ ᠡᢈᠡ᠂ ᠲᠥᠷᠦᢉᠰᠡᠨ ᠠᠬ ᠠ᠂ ᠡᢉᠡᠴᠢ᠂ ᠳᠡᢉᠦᠦ ᠪᠦᠯ;
᠘᠂᠔᠂᠒᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠪᠦᠯ;
᠘᠂᠔᠂᠓᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠡᠢ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠭᠤᠳ
ᠪᠦᠯᠤᠨ ᠰᠢᠭᠤᠳ ᠪᠦᠰᠤ ᠪᠠᠷ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠠᠵᠢᠯ ᢉᠦᠢᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠳ᠋ᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠲᠠᠢ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ
ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠪᠦᠯ᠃
᠘᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠘᠂᠔᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᢉᠡᠳᠡᢉ ᠢ᠋ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠗᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋
ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ᠃
ᠶᠢᠰᠦ᠃ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ
᠙᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃
᠙᠂᠒᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠐᠑᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ
ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ
ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃
----о0о----
ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ
ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠖ ᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠙᠐ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ
ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ
ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ
ᠳᠠᠷᠤᠭ ᠠ: ᠆ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠣᠷᠤᠯᠠᠭᠴᠢ᠃
ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ: ᠆ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᢉᠧᠣᠳᠧᠽᠢ᠂ ᠵᠢᠷᠤᠭ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠻᠠᠳᠠᠰᠲ᠋ᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ
ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ;
᠆ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᢉᠧᠣᠳᠧᠽᠢ᠂ ᠵᠢᠷᠤᠭ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ
ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ;
᠆ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ;
᠆ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠠᠷᢈᠢᠲ᠋ᠧᠻᠲ᠋ᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ;
᠆ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠻᠠᠳᠠᠰᠲ᠋ᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ;
᠆ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ;
᠆«ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭ ᠡ»᠆ᠶ᠋ᠢᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠵᠠᢈᠢᠷᠤᠯ᠃
ᠨᠠᠷᠢᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ
ᠳᠠᠷᠤᠭ ᠠ: ᠆ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠃
----о0о----