Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 40
(1336)
— 3902 —

Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай № 25

2024 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 20-ны өдөр Дугаар 25 хот

Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх

тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох

зүйл, заалтыг тайлбарлах тухай

Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-д

“Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4.шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх” гэж тус тус заасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 106 дугаар зүйлийн 106.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх заалтын холбогдох хэсгийг зарим төрлийн маргааны хувьд хэрхэн зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэв.

Хоёр. Тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага

Иргэний болон захиргааны хэрэг үүсгэх, хэрэг хянан шийдвэрлэх

эрх зүйн үндэслэл болох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх заалтыг тодорхой төрлийн маргааны хувьд хэрхэн ойлгож, нэг мөр, зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргах шаардлагатай болох нь дараах байдлаар тогтоогдов.

2.1.Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2021,

2024 онд хийсэн “Иргэний болон захиргааны зарим хэргийн харьяаллыг зааглан тогтоох”-той холбоотой хоёр удаагийн судалгааны ажлын хүрээнд 2016-2020, 2022-2024 онд иргэний болон захиргааны хэргийн шүүхэд үүссэн зарим төрлийн хэргийг түүвэрлэн авч судлан үзэхэд ижил агуулга бүхий маргааныг аль аль шүүх нь хүлээн авч, хэрэг үүсгэн шийдвэрлэх, ийнхүү шийдвэрлэхдээ холбогдох хуулийг өөр өөрөөр тайлбарлан

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2024 · № 40 (1336)3902-р хуудас