Журам батлах тухай № 78
2024 оны 02 дугаар Улаанбаатар
сарын 28-ны өдөр Дугаар 78 хот
Журам батлах тухай
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19.5-д заасныг
үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн
зарцуулах, хяналт тавих журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Эрүүл
мэндийн сайд С.Чинзоригт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”
Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 226 дугаар тогтоол, “Журам батлах тухай” Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 37 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 323 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд
заасан Эрүүл мэндийг дэмжих сан (цаашид “Сан” гэх)-ийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, түүнд хяналт тавихад энэ журмыг баримтална.
1.2.Сан нь үйл ажиллагаандаа Засгийн газрын тусгай сангийн
тухай хууль, Төсвийн тухай хууль, Донорын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон энэ журмыг баримтална.
1.3.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтыг эрүүл мэндийн
асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариуцан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан журмын дагуу хяналт тавьж, тайлагнана.
Хоёр.Сангийн хөрөнгийг төвлөрүүлэх
2.1.Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай
хуулийн 22.1-д заасны дагуу Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулна.
2.2.Сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
2.2.1.улсын төсвийн хөрөнгө;
2.2.2.хандив, тусламж;
2.2.3.архи, согтууруулах ундааны онцгой албан татварын
1 хувь;
2.2.4.эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн
албан татварын 2 хувь;
2.2.5.тамхины онцгой албан татварын 2 хувьтай тэнцэх
хэмжээний хөрөнгө.
Гурав.Сангийн хөрөнгийг зарцуулах
3.1.Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай
хуулийн 19.3-т заасан дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
3.1.1.иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх,
иргэнд эрүүл зан үйл төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаа;
3.1.2.хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа эрсдэлт хүчин
зүйлийг судлах, тандах үйл ажиллагаа;
3.1.3.эмийн зохистой хэрэглээг сурталчлан таниулах үйл
ажиллагаа;
3.1.4.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн
дэвшилтэт технологи шинээр нэвтрүүлэх үйл ажиллагаа;
3.1.5.зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн
үйлчлүүлэгчийн эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх;
3.1.6.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн
тухай хуулийн 8.1-д заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй, эсхүл төлж байгаагүй амьгүй донорын гэр бүлийн гишүүнд олгох нэг удаагийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан жишиг тарифыг баримтлан нэг удаа олгох.
3.2.Эрүүл мэндийг дэмжих сангийн жилийн төсвийн хуваарийг
эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
3.3.Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг бүртгэх,
сонгон шалгаруулах, мэдээллийн ил тод байдлыг хангах үйл ажиллагааг цахим системээр гүйцэтгэнэ.
3.4.Сангийн хөрөнгөөс аливаа татаас, урамшуулал, тусламж
олгох, хуульд зааснаас өөр зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно.
Дөрөв.Нийгмийн эрүүл мэндийн төсөл, арга хэмжээг
Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх
4.1.Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх энэ журмын 3.1.1-3.1.3-т заасан
арга хэмжээний тэргүүлэх чиглэлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохицуулалтын чиг үүрэг хариуцсан нэгж боловсруулж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн жил бүр батална.
4.2.Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний
санал нь энэ журмын 4.1-д заасан чиглэлээс гадна дараах шаардлагад нийцсэн байна:
4.2.1.төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын
нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дэвшүүлсэн зорилтод нийцсэн байх;
4.2.2.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн
нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дэвшүүлсэн зорилтод нийцсэн байх;
4.2.3.эрүүл мэндийн салбарын бодлогын уялдааг
хангасан тодорхой хэрэгжих боломжтой, хүрэх үр дүнг бодитой тооцсон байх;
4.2.4.төсөл хэрэгжүүлэгчийн хүний нөөц, санхүүгийн
чадавхын талаарх мэдээллийг хавсаргасан байх;
4.2.5.төслийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, санхүүгийн
тооцооллыг хийсэн байх.
4.3.Энэ журмын 3.1.1-3.1.3-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх үйл
ажиллагааг үндэсний хэмжээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв жилд 1 удаа зохион байгуулна.
4.4.Нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлийн арга хэмжээг
хэрэгжүүлэх хуулийн этгээдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулж, дүнг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
4.5.Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг сонгон
шалгаруулах Ажлын хэсгийн гуравны нэгээс доошгүй нь төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо болон холбогдох салбар зөвлөлийн төлөөлөл байхаар зохион байгуулна.
4.6.Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь Сангийн хөрөнгөөр
хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтын талаар ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
4.7.Хуулийн этгээд нь Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга
хэмжээний хүсэлтийг сонгон шалгаруулалт зарлагдсанаас хойш ажлын 21 хоногийн дотор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд албан бичгээр ирүүлнэ.
4.8.Сонгон шалгаруулалтын Ажлын хэсэг энэ журмын 4.7-д
заасны дагуу ирүүлсэн төсөл, арга хэмжээг хянан үзэж, мөн журмын 4.2-т заасан шаардлагад нийцсэн төсөл, арга хэмжээг шалгаруулж, шийдвэрээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.9.Сонгон шалгаруулалтын Ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэн
шалгарсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хуулийн этгээдэд санхүүжилт олгох тушаалыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
4.10.Шалгарсан төсөл, арга хэмжээг ажлын 5 хоногт багтаан
Ажлын хэсэг нийтэд ил, тод нээлттэй мэдээлнэ.
4.11.Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний
санхүүжилтийг дараах хэлбэрээр олгоно:
4.11.1.урьдчилгаа олгож гүйцэтгэлээр санхүүжүүлэх буюу
тухайн ажил, үйлчилгээний онцлог, шаардагдах хөрөнгийн хэмжээтэй уялдуулан үе шаттайгаар санхүүжүүлэх;
4.11.2.төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг үнэлж энэ
журмын 4.12-т заасан гэрээг дүгнэн үлдэгдэл санхүүжилт олгох;
4.11.3.ажил, үйлчилгээг гүйцэтгэсний дараа
санхүүжилтийг бүрэн хэмжээгээр нэг удаа олгох.
4.12.Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Сангийн
хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавина. Гэрээнд дараах зүйлийг заавал тусгана:
4.12.1.ажлын даалгавар;
4.12.2.сангаас санхүүжилт олгох хэлбэр болон хуваарь;
4.12.3.санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан
ирүүлэх хугацаа.
Тав.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн
дэвшилтэт технологи шинээр нэвтрүүлэх
үйл ажиллагааг Сангийн хөрөнгөөр
санхүүжүүлэх
5.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дэвшилтэт технологи
шинээр нэвтрүүлэх арга хэмжээ гэдэгт Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3.1.1-д заасан үйл ажиллагааг багтаана.
5.2.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дэвшилтэт технологи
нэвтрүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохицуулалтын чиг үүрэг хариуцсан нэгж боловсруулж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн жил бүр батална.
5.3.Энэ журмын 3.1.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх үйл
ажиллагааг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл оролцсон Ажлын хэсэг жилд 1 удаа зохион байгуулна.
5.4.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дэвшилтэт технологи
шинээр нэвтрүүлэх төсөл шалгаруулахад дараах чиглэл баримтална:
5.4.1.Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй
өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх чадавхыг бүрдүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, шинэ арга, аргачлал нэвтрүүлэх;
5.4.2.Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй
өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх хүний нөөцийн чадавх бэхжүүлэх зорилгоор эмнэлгийн мэргэжилтнийг гадаад улс оронд сургах;
5.4.3.гадаад улс орны эмнэлгийн мэргэжилтнийг урьж
ажиллуулан, дотоодын эмч нарт ажлын байрны сургалт зохион байгуулах;
5.4.4.орон нутагт оношилж, эмчлэх боломжгүй өвчин
эмгэгийг оношлох, эмчлэх, эмнэлгийн мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх, технологи нутагшуулах зорилгоор төрөлжсөн мэргэшлийн эмч, эмнэлгийн мэргэжилтэнг багаар нь орон нутагт ажиллуулах, инновацад шаардлагатай зарим техник, тоног төхөөрөмжөөр хангах;
5.4.5.дэвшилтэт технологи шинээр нэвтрүүлэх,
нутагшуулах явцад хийгдсэн оношилгоо, эмчилгээний зардлыг
санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
5.5.Төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтад оролцогч нь
дараах төрийн болон хувийн хэвшлийн хуулийн этгээд байна:
5.5.1.төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг; 5.5.2.нэгдсэн эмнэлэг.
5.6.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг жил бүрийн 1 дүгээр
улиралд багтаан зохион байгуулна.
5.7.Ажлын хэсэг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд
дэвшилтэт технологи нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээд, судалгааны багийн нээлттэй сонгон шалгаруулалтыг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулж, дүнг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
5.8.Ажлын хэсэг нь Сангийн хөрөнгөөр эрүүл мэндийн тусламж,
үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх сонгон шалгаруулалтын талаар ажлын 15 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
5.9.Хуулийн этгээд нь Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн
хүсэлтээ сонгон шалгаруулалт зарлагдсанаас хойш ажлын 21 хоногийн дотор эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр ирүүлнэ.
5.10.Сонгон шалгаруулалтын Ажлын хэсэг ирсэн төслийг хянан
үзэж энэ журмын 5.4-т заасан чиглэлийг баримталсан, 5.5-д заасан хуулийн этгээдийн төслийг санхүүжүүлэх эсэхийг хэлэлцэж шийдвэрээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн зөвлөлд хүргүүлнэ.
5.11.Шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагаас мэргэжлийн шинжээч томилж, эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн төсөлд нэмэлт дүгнэлт гаргуулж болно.
5.12.Шинжлэх ухаан, технологийн зөвлөл Ажлын хэсгээс
ирүүлсэн шийдвэрийг ажлын 10 хоногт багтаан хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ.
5.13.Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлын шийдвэрийг
үндэслэн Ажлын хэсэг шалгарсан төслийг ажлын 5 хоногт багтаан нийтэд мэдээлнэ.
5.14.Сангийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдтэй
эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэрээ байгуулж гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Гэрээнд дараах зүйлийг заавал тусгана:
5.14.1.төсөл дууссаны дараа хөрөнгө оруулалтын үр
дүнд бий болсон үндсэн хөрөнгийн эзэмшлийн талаар тусгах;
5.14.2.төсөл хэрэгжүүлэх хугацаа;
5.14.3.үйл ажиллагааны явцын тайлан ирүүлэх хугацаа;
5.14.4.сангаас санхүүжилт олгох хэлбэр болон хуваарь;
5.14.5.санхүүгийн тайлан ирүүлэх хугацаа;
5.14.6.ажлын үр дүн, гүйцэтгэлийн тайлан ирүүлэх хугацаа.
5.15.Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн үр дүнг эрүүл
мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх тухайн чиглэлийн мэргэжлийн салбар зөвлөл хэлэлцэж, дүгнэлт гаргасан байна.
Зургаа.Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх
үйлчлүүлэгчид Сангийн хөрөнгөөр дэмжлэг үзүүлэх
6.1.Энэ журмын 3.1.5-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх үйл
ажиллагааг Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнөөр гадаад улсад эмчлүүлсэн үйлчлүүлэгчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) зохион байгуулна. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.2.Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтыг хоёр
жил тутамд шинэчилж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.3.Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн үйлчлүүлэгч
эмчилгээний сүүлийн өдрөөс хойш 3 сарын дотор санхүүгийн дэмжлэг хүссэн хүсэлтээ, нотлох баримтын хамт эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана:
6.3.1.иргэний үнэмлэх (хүүхэд бол төрсний гэрчилгээ)-ийн
хуулбар;
6.3.2.Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнөөр
гадаад улсад эмчлүүлэх шаардлагатайг эмчлүүлэхээс өмнө тодорхойлсон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гадаад эмчилгээний комиссын дүгнэлт эх хувиар;
6.3.3.гадаад улсад эмчилгээнд хамрагдсан эмнэлгийн
дүгнэлт, төлбөр төлсөн баримт эх хувиар;
6.3.4.насанд хүрэгчид нь сүүлийн 5-аас доошгүй жил
эрүүл мэндийн даатгалд тасралтгүй даатгуулсныг нотлох баримт.
6.4.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагын эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохицуулалтын чиг үүрэг хариуцсан нэгж нь Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнөөр гадаад улсад эмчлүүлсэн үйлчлүүлэгчийн хүсэлтийг хүлээн авч судлан, саналаа Зөвлөлийн хуралд танилцуулна.
6.4.1.Зөвлөл 2 сар тутам хуралдаж, санхүүгийн дэмжлэг
үзүүлэх эсэх талаар шийдвэр гаргана;
6.4.2.Зөвлөлийн хурлын шийдвэрийг ажлын 5 хоногийн
дотор Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулж, ажлын 7 хоногийн дотор Сангийн яамны Төрийн сангийн газарт хүргүүлнэ;
6.4.3.Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнөөр
гадаад улсад эмчлүүлсэн 18 ба түүнээс дээш насны иргэнд эмчилгээний төлбөрийн 20 хувийг, 0-18 хүртэлх насны хүүхдэд эмчилгээний төлбөрийн 50 хувийг олгоно.
6.5.Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гадаад эмчилгээний
комиссын дүгнэлтгүйгээр гадаад улсад эмчлүүлсэн, Зөвлөлийн шийдвэр гарахаас өмнө нас барсан тохиолдолд санхүүгийн дэмжлэгийг нөхөн олгохгүй.
6.6.Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнөөр гадаад улсад
эмчлүүлэхээр явж байгаа үйлчлүүлэгчийн тээвэр, байр, хоол, дагалдан явах хүний зардлыг санхүүжүүлэхгүй.
6.7.Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчилгээнд хамрагдсан
төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 59.1.7-д заасан “Төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох журам”-ын дагуу дэмжлэг үзүүлнэ.
6.8.Энэ журмын 6.7-д заасан дэмжлэг авсан иргэнд гадаад
улсад эмчлүүлэх зориулалтаар зардал Сангийн хөрөнгөөс давхардуулан олгохгүй.
Долоо.Амьгүй донорын гэр бүлийн гишүүнд олгох нэг удаагийн
тэтгэмжийг Сангийн хөрөнгөөс олгох
7.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн
8.1-д заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй, эсхүл төлж байгаагүй амьгүй донорт олгох тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 8.3-т заасан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан жишиг тарифыг баримтлан гэр бүлийн гишүүнд нэг удаагийн тэтгэмж олгоно.
7.2.Амьгүй донорт нэг удаагийн тэтгэмж олгохдоо “Амьгүй донор”
болсон талаарх тухайн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
Найм.Сангийн хөрөнгийн зарцуулалтыг
тайлагнах, хянах
8.1.Сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний
тайланг хуулийн этгээд тухайн жилийн санхүүгийн тайлангийн хугацааг баримтлан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
8.2.Сангийн тайлан, хөрөнгийн зарцуулалтад Засгийн газрын
тусгай сангийн тухай хуулийн Тавдугаар бүлэгт заасны дагуу хяналт тавьж, тайлагнана.
8.3.Сангийн зарцуулалтын жилийн эцсийн тайланд Төрийн
аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлтийн хамт уг тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор байгууллагын цахим хуудас болон шилэн дансанд байршуулна.
8.4.Сангийн орлого, зарлагын тайланг харьяалах татварын албанд
эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв тайлагнана.
8.5.Сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжилт авсан
төсөл, арга хэмжээний мэдээллийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.2-т заасны дагуу олон нийтэд мэдээлж, тогтмол шинэчилнэ.
8.6.Сангийн яаманд хагас, бүтэн жилээр тайлагнана.
Ес.Бусад
9.1.Сангийн хөрөнгийг бусдад хандивлах, барьцаалах,
зориулалтын бусаар зарцуулах, зээлээр ашиглах, ашиглуулах аливаа үйл ажиллагааг хориглоно.
9.2.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хуулийн
дагуу хариуцлага хүлээлгэнэ.
9.3.Сангийн эх үүсвэрээр төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх
шийдвэр гаргах албан тушаалтан нь холбогдох хуульд заасан журмын дагуу ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
9.4.Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөлд шинээр бүтээх эм,
биологийн идэвхт бодис, оношлуур, урвалж, тоног төхөөрөмж, ховор өвчин хамаарахгүй.
9.5.Сангийн хөрөнгөөс санхүүжилт авахаар баримт, материалыг
хуурамчаар бүрдүүлж шийдвэр гаргуулсан этгээдээр олгосон төлбөрийг нөхөн төлүүлэх асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
----о0о----
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠘᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠗᠘ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠵᠢᠷᠤᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠙᠂᠕᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ
ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:
᠑᠂«ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ»᠆ ᠢ᠋ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠷ
ᠪᠠᠲᠤᠯᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠒᠂ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠰᠣ ᠂ᠴᠢᠩᠵᠣᠷᠢᠭ ᠲᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠣᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠓᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ «ᠵᠢᠷᠤᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ» ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠑᠑ ᠣᠨ ᠤ᠋ ᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠆ ᠤ᠋
ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠒᠒᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ᠂ «ᠵᠢᠷᠤᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ» ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠐ ᠣᠨ ᠤ᠋ ᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠙ ᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠓᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ
ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ᠂ «ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ» ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠑ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
᠒᠐ ᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠓᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᢈᠥᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ
ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠰᠣ ᠂ᠴᠢᠩᠵᠣᠷᠢᠭ
Moehgo& Folo_ oa Jese( oa Geje* oa Doeedege&
ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
᠒᠘ ᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠗᠘ ᠳ᠋ᠦᠭᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ
ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ
ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ
ᠨᠢᢉᠡ᠃ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ
᠑᠂᠑᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠰᠠᠩ (ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ
«ᠰᠠᠩ» ᢉᠡᢈᠦ)᠆ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠂᠒᠂ᠰᠠᠩ ᠨᠢ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠳ᠋ᠣᠨᠤᠷ ᠤ᠋ᠨ
ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠪᠣᠰᠤᠳ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠪᠣᠯᠤᠨ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠂᠓᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠤᠯᠲᠡ᠂ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ
ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠨ ᠠ᠃
ᠬᠣᠶᠠᠷ᠃ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ
᠒᠂᠑᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠒᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠒᠂᠒᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠣᠷᠢ ᠡᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ:
᠒᠂᠒᠂᠑᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ;
᠒᠂᠒᠂᠒᠂ᠬᠠᠨᠳᠢᠪ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ;
᠒᠂᠒᠂᠓᠂ᠠᠷᠢᢈᠢ᠂ ᠰᠣᠭᠲᠤᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠤᠮᠳᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠨᠴᠤᠭᠤᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑ ᠬᠤᠪᠢ;
᠒᠂᠒᠂᠔᠂ᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠢᠮᠫᠤᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠥᠷᠲᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒ ᠬᠤᠪᠢ;
᠒᠂᠒᠂᠕᠂ᠲᠠᠮᠠᢈᠢᠨ ᠤ᠋ ᠣᠨᠴᠤᠭᠤᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒ ᠬᠤᠪᠢ ᠲᠠᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ᠃
ᠭᠤᠷᠪᠠ᠃ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ
᠓᠂᠑᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠙᠂᠓ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ
ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ:
᠓᠂᠑᠂᠑᠂ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠢ᠋ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠵᠠᠩ ᠤᠶᠢᠯᠡ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠡᠴᠡ
ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠭ ᠠ᠂ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ;
᠓᠂᠑᠂᠒᠂ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠳ᠋ᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯᠲᠦ ᢈᠥᠴᠦᠨ ᠵᠦᠢᠯ ᠢ᠋ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠠᠩᠳᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ;
᠓᠂᠑᠂᠓᠂ᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠨ ᠲᠠᠨᠢᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ;
᠓᠂᠑᠂᠔᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠴᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ
ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ;
᠓᠂᠑᠂᠕᠂ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠳ᠋ᠤ
ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠓᠂᠑᠂᠖᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠡᠴᠠ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠮᠡᠳᢈᠡᠯ ᠲᠥᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠪᠠᠯ ᠵᠣᢈᠢᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠲᠥᠯᠦᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠠᠮᠢ ᠦᢉᠡᠢ ᠳ᠋ᠣᠨᠤᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ
ᠪᠦᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠱᠢᢉ ᠲᠠᠷᠢᠹ ᠢ᠋
ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠣᠯᠭᠣᠬᠣ᠃
᠓᠂᠒᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ
ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠓᠂᠓᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ
ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠨ ᠡ᠃
᠓᠂᠔᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠡᠴᠡ ᠠᠯᠢᠪᠠ ᠲᠠᠲᠠᠭᠠᠰᠤ᠂ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠣᠯᠭᠣᠬᠣ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ
ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
ᠳᠥᠷᠪᠠ᠃ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ
ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ
᠔᠂᠑᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠓᠂᠑᠂᠑᠆ ᠓᠂᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ
ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠔᠂᠒᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠰᠠᠨᠠᠯ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠔᠂᠑ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ
ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:
᠔᠂᠒᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠡᠪᠰᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ
ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠔᠂᠒᠂᠒᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠥᠲᠦᠯᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠡᠪᠰᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ
ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠔᠂᠒᠂᠓᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢈᠦ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠲᠠᠢ᠂ ᢈᠥᠷᢈᠦ
ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠪᠣᠳᠠᠲᠠᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠔᠂᠒᠂᠔᠂ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠪᠰᠤᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠔᠂᠒᠂᠕᠂ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃
᠔᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠓᠂᠑᠂᠑᠆ ᠓᠂᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ
ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠲᠥᠪ ᠵᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠑ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠔᠂᠔᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ
ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠲᠥᠪ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ
ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠔᠂᠕᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡ ᠡᠴᠡ
ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠨᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠣᠭ ᠠ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠔᠂᠖᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠲᠥᠪ ᠨᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠰᠣᠩᠭᠤᠨ
ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠐᠆ ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᢈᠡᠪᠯᠡᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠪᠠᠷ
ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃
᠔᠂᠗᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ
ᠵᠠᠷᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠑ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠲᠥᠪ ᠲᠦ ᠠᠯᠪᠠᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠔᠂᠘᠂ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠔᠂᠗ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ
ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨᠠᠨ ᠦᠵᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠔᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂
ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠪᠠᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠔᠂᠙᠂ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ
ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠢ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠔᠂᠑᠐᠂ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠕ ᠬᠣᠨᠤᠭ ᠲᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠢᠯᠡ᠂ ᠲᠣᠳᠤ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃
᠔᠂᠑᠑᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠣᠯᠭᠣᠨ ᠡ:
᠔᠂᠑᠑᠂᠑᠂ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠭ ᠠ ᠣᠯᠭᠣᠵᠣ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠣᠶᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ
ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠲᠡᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠔᠂᠑᠑᠂᠒᠂ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠡᠯᠡᠵᠦ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠔᠂᠑᠒᠆ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠨ
ᠦᠯᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠣᠯᠭᠣᠬᠣ;
᠔᠂᠑᠑᠂᠓᠂ᠠᠵᠢᠯ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠰᠡᠨ ᠦ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠪᠠᠷ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠣᠯᠭᠣᠬᠣ᠃
᠔᠂᠑᠒᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠲᠥᠪ ᠦ᠋ᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠯ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠡᠢ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠨ ᠠ᠃ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠶᠢᠯ ᠢ᠋ ᠵᠠᠪᠠᠯ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ:
᠔᠂᠑᠒᠂᠑᠂ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠣᠷᠢ;
᠔᠂᠑᠒᠂᠒᠂ᠰᠠᠩ ᠡᠴᠠ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢ;
᠔᠂᠑᠒᠂᠓᠂ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ᠃
ᠲᠠᠪᠤ᠃ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠴᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ
᠕᠂᠑᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᢉᠡᠳᠡᢉ ᠲᠦ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ
ᠤᠬᠠᠭᠠᠨ᠂ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠂᠑᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃
᠕᠂᠒᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ
ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ
ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡᢈᠢ
ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ᠂ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᠦᠨ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ
ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠕᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠓᠂᠑᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ
ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮᠯᠢᢉ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠵᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠑ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠕᠂᠔᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ
ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ:
᠕᠂᠔᠂᠑᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠣᠨᠤᠰᠢᠯᠠᠭᠳᠠᠵᠤ᠂ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠳᠡᢈᠦ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ᠂ ᠡᠮᢉᠡᢉ ᠢ᠋ ᠣᠨᠤᠰᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠮᠴᠢᠯᠡᢈᠦ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢ ᠶ᠋ᠢ
ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠲᠧᢈᠨᠢᢉ᠂ ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ᠂ ᠰᠢᠨ ᠡ ᠠᠷᠭ ᠠ᠂ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠕᠂᠔᠂᠒᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠣᠨᠤᠰᠢᠯᠠᠭᠳᠠᠵᠤ᠂ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠳᠡᢈᠦ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ᠂ ᠡᠮᢉᠡᢉ ᠢ᠋ ᠣᠨᠤᠰᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠮᠴᠢᠯᠡᢈᠦ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋
ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠢ᠋ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠣᠷᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠤᠷᠭᠠᠬᠤ;
᠕᠂᠔᠂᠓᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠣᠷᠤᠨ ᠤ᠋ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠢ᠋ ᠤᠷᠢᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠤᠨ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠴᠢ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ
ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠢ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;
᠕᠂᠔᠂᠔᠂ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠣᠨᠤᠰᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠡᠮᠴᠢᠯᠡᢈᠦ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠡᠮᢉᠡᢉ ᠢ᠋ ᠣᠨᠤᠰᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠮᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠦ᠋ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠨᠤᠲᠤᠭᠰᠢᠭᠤᠯᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠮᠴᠢ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠢ᠋
ᠪᠠᠭ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠨᠢ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠢᠨᠨᠣᠧᠠᠼ ᠲᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠵᠠᠷᠢᠮ ᠲᠧᢈᠨᠢᢉ᠂ ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;
᠕᠂᠔᠂᠕᠂ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠨᠤᠲᠤᠭᠰᠢᠭᠤᠯᠬᠤ ᠶᠠᠪᠣᠴᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠢᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠣᠨᠤᠰᠢᠯᠠᠭ ᠠ᠂ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋
ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠃
᠕᠂᠕᠂ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:
᠕᠂᠕᠂᠑᠂ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ;
᠕᠂᠕᠂᠒᠂ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ᠃
᠕᠂᠖᠂ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠕᠂᠗᠂ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠨᠢ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ
ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂
ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠕᠂᠘᠂ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠨᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ
ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠕ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᢈᠡᠪᠯᠡᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠣᠯᠠᠨ
ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃
᠕᠂᠙᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠪᠠᠨ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠵᠠᠷᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ
ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠑ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ
ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠕᠂᠑᠐᠂ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠢᠷᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᢈᠢᠨᠠᠨ ᠦᠵᠡᠵᠦ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠕᠂᠔ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋
ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠕᠂᠕ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠰᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠵᠦ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠪᠠᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ
ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡᢈᠢ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ᠂ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠕᠂᠑᠑᠂ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠰᠢᠨᠵᠢᢉᠡᠴᠢ ᠲᠣᠮᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠣᠯᠤᠨ ᠠ᠃
᠕᠂᠑᠒᠂ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ᠂ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠡᠴᠡ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠲᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᢈᠢᠨᠠᠨ
ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠵᠦ ᠡᠴᠦᠰᠯᠡᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠕᠂᠑᠓᠂ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ᠂ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋
ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠕ ᠬᠣᠨᠤᠭ ᠲᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃
᠕᠂᠑᠔᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠡᠢ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋
ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠨ ᠠ᠃ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠶᠢᠯ ᠢ᠋ ᠵᠠᠪᠠᠯ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ:
᠕᠂᠑᠔᠂᠑᠂ᠲᠥᠰᠦᠯ ᠳᠠᠭᠤᠰᠤᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠳ᠋ᠦ ᠪᠣᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠡᠵᠡᠮᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠤᠰᠬᠠᠬᠤ;
᠕᠂᠑᠔᠂᠒᠂ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ;
᠕᠂᠑᠔᠂᠓᠂ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠠᠪᠣᠴᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ;
᠕᠂᠑᠔᠂᠔᠂ᠰᠠᠩ ᠡᠴᠠ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢ;
᠕᠂᠑᠔᠂᠕᠂ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ;
᠕᠂᠑᠔᠂᠖᠂ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ᠂ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ᠃
᠕᠂᠑᠕᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋
ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡᢈᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠵᠦ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
ᠵᠢᠷᠭᠤᠭ ᠠ᠃ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ
ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ
᠖᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠓᠂᠑᠂᠕᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠳᠡᢈᠦ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ
ᠦᢉᠡᠢ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠰᠠᠨᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ
ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠣᠰᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ (ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ «ᠵᠥᠪᠯᠡᠯ» ᢉᠡᢈᠦ) ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠢ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠖᠂᠒᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠡᠮᠴᠢᠯᠡᢈᠦ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠦ᠋ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠲᠤᠲᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠵᠦ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠖᠂᠓᠂ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠰᠡᢉᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ
᠓ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᢈᠥᠰᠡᢉᠰᠡᠨ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠪᠠᠨ᠂ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ:
᠖᠂᠓᠂᠑᠂ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨᠡᠮᠯᠡᢈᠦ (ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠪᠣᠯ ᠲᠥᠷᠦᢉᠰᠡᠨ ᠦ᠋ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ)᠆ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠭᠤᠯᠪᠣᠷᠢ;
᠖᠂᠓᠂᠒᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠳᠡᢈᠦ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠶ᠋ᠢ
ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᠴᠡ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠻᠣᠮᠢᠰᠰ ᠤ᠋ᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠡᢈᠢ ᠬᠤᠪᠢ ᠪᠠᠷ;
᠖᠂᠓᠂᠓᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠲᠥᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠡᢈᠢ ᠬᠤᠪᠢ ᠪᠠᠷ;
᠖᠂᠓᠂᠔᠂ᠨᠠᠰᠤᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠷᠦᢉᠴᠢᠳ ᠨᠢ ᠰᠡᢉᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠆ ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠵᠢᠯ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ
ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ᠃
᠖᠂᠔᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋
ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠳᠡᢈᠦ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ
ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠴᠤ ᠰᠤᠳᠤᠯᠤᠨ᠂ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠖᠂᠔᠂᠑᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠒ ᠰᠠᠷ ᠠ ᠲᠤᠲᠤᠮ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠵᠤ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᠰᠡᢈᠦ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ;
᠖᠂᠔᠂᠒᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠕ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ
ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠗ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠶᠠᠮᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ;
᠖᠂᠔᠂᠓᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠳᠡᢈᠦ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠑᠘ ᠪᠠ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ
ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠢᠷᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ᠂ ᠐᠆᠑᠘ ᢈᠥᠷᠲᠡᠯᠡᢈᠢ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠲᠦ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠐
ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠭᠣᠨ ᠡ᠃
᠖᠂᠕᠂ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠻᠣᠮᠢᠰᠰ ᠤ᠋ᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ᠂
ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠭᠠᠷᠬᠤ ᠡᠴᠠ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠨᠠᠰᠤ ᠪᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠥᢈᠦᠨ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠦᢉᠡᠢ᠃
᠖᠂᠖᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠳᠡᢈᠦ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠷ ᠶᠠᠪᠣᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠣᠷᠢ᠂ ᠪᠠᠶᠢᠷᠢ᠂ ᠬᠣᠭᠤᠯᠠ᠂ ᠳᠠᠭᠠᠯᠳᠤᠨ ᠶᠠᠪᠣᠬᠤ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠦᢉᠡᠢ᠃
᠖᠂᠗᠂ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋
ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠙᠂᠑᠂᠗᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠵᠢᠷᠤᠮ»᠆ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠖᠂᠘᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠖᠂᠗ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ
ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠡᠴᠡ ᠳᠠᠪᠬᠤᠷᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠦᢉᠡᠢ᠃
ᠳᠣᠯᠤᠭ ᠠ᠃ᠠᠮᠢ ᠦᢉᠡᠢ ᠳ᠋ᠣᠨᠤᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠨᠢᢉᠡ
ᠤᠳᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠡᠴᠡ ᠣᠯᠭᠣᠬᠣ
᠗᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠡᠴᠠ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ
ᠰᠢᠮᠡᠳᢈᠡᠯ ᠲᠥᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠪᠠᠯ ᠵᠣᢈᠢᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠲᠥᠯᠦᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠠᠮᠢ ᠦᢉᠡᠢ ᠳ᠋ᠣᠨᠤᠷ ᠲᠤ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ
ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠡᠴᠠ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠓ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋
ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠱᠢᢉ ᠲᠠᠷᠢᠹ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠣᠯᠭᠣᠨ ᠡ᠃
᠗᠂᠒᠂ᠠᠮᠢ ᠦᢉᠡᠢ ᠳ᠋ᠣᠨᠤᠷ ᠲᠤ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ «ᠠᠮᠢ ᠦᢉᠡᠢ ᠳ᠋ᠣᠨᠤᠷ» ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ
ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠣᠯᠭᠣᠨ ᠡ᠃
ᠨᠠᠢᠮᠠ᠃ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠬᠤ
᠘᠂᠑᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠤ᠋ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠘᠂᠒᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠪᠣᠳᠤᠭᠠᠷ
ᠪᠦᠯᠦᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠨ ᠠ᠃
᠘᠂᠓᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠴᠦᠰ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠦᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠦᠳᠢᠲ
ᢈᠢᠵᠦ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠤᠭ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠒᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠪᠣᠯᠤᠨ ᠰᠢᠯ ᠤ᠋ᠨ
ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠘᠂᠔᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠠᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠲᠥᠪ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠨ ᠠ᠃
᠘᠂᠕᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠯ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ
ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠔᠂᠒᠆ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠵᠦ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠘᠂᠖᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠶᠠᠮᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠭᠠᠰ᠂ ᠪᠦᠲᠦᠨ ᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠨ ᠠ᠃
ᠶᠢᠰᠦ᠃ᠪᠣᠰᠤᠳ
᠙᠂᠑᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠣᠰᠤᠳ ᠲᠤ ᠬᠠᠨᠳᠢᠪᠯᠠᠬᠤ᠂ ᠪᠠᠷᠢᠴᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂
ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠯᠢᠪᠠ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠙᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃
᠙᠂᠓᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠣᠷᠢ ᠪᠠᠷ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠨᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ
ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠙᠂᠔᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠦᠲᠦᢉᠡᢈᠦ ᠡᠮ᠂ ᠪᠢᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠦ ᠪᠣᠳᠠᠰ᠂ ᠣᠨᠤᠰᠢᠯᠠᠭᠤᠷ᠂ ᠤᠷᠪᠠᠯᠵᠢ᠂
ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ᠂ ᠬᠣᠪᠣᠷ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃
᠙᠂᠕᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠡᠴᠡ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠠᠪᠬᠤ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ᠂ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠭᠤᠷᠮᠠᠴᠢ ᠪᠠᠷ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ
ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠣᠯᠭᠤᠭᠰᠠᠨ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
----о0о----