— 3838 —
Журам батлах тухай № 77
2024 оны 02 дугаар Улаанбаатар
сарын 28-ны өдөр Дугаар 77 хот
Журам батлах тухай
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.9-д
заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Суурь болон төрөлжсөн мэдээллийн санг цахим хэлбэрээр
шинээр үүсгэх, бүтцийн өөрчлөлт оруулах, ашиглалтаас гаргах нөхцөл, бүртгүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цахим хөгжил,
харилцаа холбооны сайд Н.Учралд даалгасугай.
3.Энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжилтийг хангаж
ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөсүгэй.
МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА
ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ