Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай № 74
2024 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 05-ны өдөр Дугаар 74 хот
Хууль баталсантай холбогдуулан авах
зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх
хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн
найруулга/-ийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т
даалгасугай:
1/хууль тогтоомжийг нийцүүлэх чиглэлээр хуулийн
давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2024 оны 4 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
2/хотын Зөвлөл, Захирагчийн сонгуулийг цахимаар
явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судалж, танилцуулах.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо (Н.Энхболд)-нд даалгасугай.