Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 37
(1333)
— 3753 —

Хот байгуулах тухай № 72

2024 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 05-ны өдөр Дугаар 72 хот

Хот байгуулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2 дахь

хэсэг, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 2 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалт, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд

нийцүүлэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан улс болон орон нутгийн зэрэглэлтэй дараах хотуудыг байгуулсугай:

Д/д Хотын нэр

Харьяалах засаг захиргаа, нутаг

дэвсгэрийн нэгж, хот Газар зүйн байршил

Нэг.Улсын зэрэглэлтэй хот

1 Дархан хот Дархан-Уул аймаг

Дархан-Уул аймгийн Дархан, Орхон, Хонгор сумын нутаг дэвсгэр

2 Эрдэнэт хот Орхон аймаг Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэр

3 Зуунмод хот Төв аймаг Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэр

4 Шинэ Хархорум Өвөрхангай аймаг

Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сумын нутаг дэвсгэрийн тусгай хэрэгцээнд авсан газар

5 Багануур хот

Нийслэл Улаанбаатар

хот

Нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэр

6 Налайх хот Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр

Хоёр.Орон нутгийн зэрэглэлтэй хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1 Хан-Уул хот

Нийслэл Улаанбаатар

хот

Нийслэлийн Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр

2 Яармаг хот Нийслэлийн Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр

3 Буянт-Ухаа хот Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр

4 Сонгинохайрхан хот

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр

5 Толгойт хот Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр

6 Баянхошуу хот Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр

7 Өнөр хот Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр

8 Баянгол хот Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр

9 Чингэлтэй хот Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр

10 Сэлбэ хот Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр

11 Сүхбаатар хот Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр

12 Дарь-Эх хот Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр

13 Баянзүрх хот Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр

14 Амгалан хот Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр

15 Цэцэрлэг хот Архангай аймаг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр

16 Өлгий хот Баян-Өлгийн аймаг Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэр

17 Баянхонгор хот Баянхонгор аймаг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэр

18 Булган хот Булган аймаг Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэр

19 Алтай хот Говь-Алтай аймаг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр

20 Чойр хот Говьсүмбэр аймаг Говьсүмбэр аймгийн Чойр сумын нутаг дэвсгэр

21 Сайншанд хот Дорноговь аймаг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэр

22 Замын-Үүд хот Дорноговь аймаг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр

23 Чойбалсан хот Дорнод аймаг Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэр

24 Мандалговь хот Дундговь аймаг Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэр

25 Улиастай хот Завхан аймаг Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэр

26 Тосонцэнгэл хот Завхан аймаг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэр

27 Арвайхээр хот Өвөрхангай аймаг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэр

28 Хархорин хот Өвөрхангай аймгийн

Хархорин сум

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэр

29 Даланзадгад хот Өмнөговь аймаг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэр

30 Ханбогд хот Өмнөговь аймаг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр

31 Цогтцэций хот Өмнөговь аймаг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр

32 Баруун-Урт хот Сүхбаатар аймаг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэр

33 Сүхбаатар хот Сэлэнгэ аймаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэр

34 Хөтөл хот Сэлэнгэ аймаг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр

35 Мандал хот Сэлэнгэ аймаг Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр

36 Улаангом хот Увс аймаг Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэр

37 Ховд хот Ховд аймаг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр

38 Байтаг богд хот Ховд аймаг Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэр

39 Мөрөн хот Хөвсгөл аймаг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр

40 Хатгал хот Хөвсгөл аймаг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр

41 Чингис хот Хэнтий аймаг Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэр

42 Бор-Өндөр хот Хэнтий аймаг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэр

43 Бэрх хот Хэнтий аймаг Хэнтий аймгийн Батноров сум

Гурав.Дагуул хот

1 Агросити хот Нийслэл Улаанбаатар

хот

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр

2 Багахангай хот Нийслэл Улаанбаатар

хот

Нийслэлийн Багахангай дүүргийн нутаг дэвсгэр

3 Шарга морьт хот Нийслэл Улаанбаатар

хот

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр

4 Шарын гол хот Дархан-Уул аймаг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэр

2.Энэ тогтоолоор байгуулсан улсын зэрэглэлтэй хотын харьяалах

засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг тухайн хотод, нэгж дэх өөрийн удирдлагын чиг үүргийг тухайн хотын Зөвлөлд, төрийн удирдлагын чиг үүргийг тухайн хотын Захирагчид хотын эдэлбэр газрын хэмжээнд хэрэгжүүлэхээр тус тус шилжүүлсүгэй.

3.Энэ тогтоолоор байгуулсан нийслэл дэх орон нутгийн

зэрэглэлтэй хотын харьяалах дүүргийн чиг үүргийг тухайн хотод, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүргийг хотын Зөвлөлд, дүүргийн Засаг даргын чиг үүргийг тухайн хотын Захирагчид хотын эдэлбэр газрын хэмжээнд хэрэгжүүлэхээр тус тус шилжүүлсүгэй.

4.Энэ тогтоолоор байгуулсан аймгийн нутаг дэвсгэр дэх орон

нутгийн зэрэглэлтэй хотын харьяалах сумын чиг үүргийг тухайн хотод, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүргийг тухайн хотын Зөвлөлд, сумын Засаг даргын чиг үүргийг тухайн хотын Захирагчид хотын эдэлбэр газрын хэмжээнд хэрэгжүүлэхээр тус тус шилжүүлсүгэй.

5.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн зарим чиг үүргийг

Агросити дагуул хотод, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим чиг үүргийг тус хотын Зөвлөлд, дүүргийн Засаг даргын зарим чиг үүргийг тус хотын Захирагчид хотын эдэлбэр газрын хэмжээнд хэрэгжүүлэхээр тус тус шилжүүлсүгэй.

6.Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зарим чиг үүргийг

Шаргаморьт дагуул хотод, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим чиг үүргийг тус хотын Зөвлөлд, дүүргийн Засаг даргын зарим

чиг үүргийг тус хотын Захирагчид хотын эдэлбэр газрын хэмжээнд хэрэгжүүлэхээр тус тус шилжүүлсүгэй.

7.Нийслэлийн Багахангай дүүргийн чиг үүргийг Багахангай дагуул

хотод, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүргийг тус хотын Зөвлөлд, дүүргийн Засаг даргын чиг үүргийг тус хотын Захирагчид хотын эдэлбэр газрын хэмжээнд хэрэгжүүлэхээр тус тус шилжүүлсүгэй.

8.Дархан-Уул аймгийн Шарын гол сумын чиг үүргийг Шарын гол

дагуул хотод, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүргийг тухайн хотын Зөвлөлд, сумын Засаг даргын чиг үүргийг тухайн хотын Захирагчид хотын эдэлбэр газрын хэмжээнд хэрэгжүүлэхээр тус тус шилжүүлсүгэй.

9.Хотын Зөвлөл, Захирагч нь энэ тогтоолоор шилжүүлсэн чиг

үүргийн дагуу хууль тогтоомжоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагад олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

10.Энэ тогтоолын 7-д заасан бүрэн эрхэд иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын шийдвэрт хориг тавих, тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, огцруулахаар санал тавих эрх хамаарахгүй.

11.Хот шинээр байгуулсантай холбогдуулан дараах арга хэмжээг

авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т үүрэг болгосугай:

1/улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, дагуул

хотын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх;

2/хот байгуулах ажлыг Хот байгуулалтын тухай, Хот,

тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу зохион байгуулах, түүнд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс төсөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлэх;

3/харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн

өмч, хөрөнгө, төсөв, байгууллагын бүтэц, орон тоог чиг үүрэг нь шилжиж байгаа хотод хууль тогтоомжийн дагуу шилжүүлэх.

12.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо (Н.Энхболд), Эдийн засгийн байнгын хороо (Ц.Цэрэнпунцаг)-нд тус тус даалгасугай.

13.Энэ тогтоолоор байгуулсан хотуудын хотын Зөвлөл, хотын

Захирагчийн сонгууль зохион байгуулагдах хүртэлх хугацаанд хотын

Зөвлөл болон Захирагчийн чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон шилжилтийн үеийн зохицуулалтыг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулна.

14.Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠣᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠕᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠗᠒ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠪᠢᠨ ᠳᠣᠯᠤᠳᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂

᠒᠐᠑᠙ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ

ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠵᠢᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ

ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠘᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ

/ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ/ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ

᠓᠔᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:

᠑᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ

ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ

ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠤᠯᠤᠰ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠬᠣᠲᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠢ᠋

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:

Moehgo& Folo_ oa YekEt Hore& oa Doeedege&

ᠳᠡ /

ᠳ᠋ᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ

ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂

ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ

ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠬᠣᠲᠠ

ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ

ᠨᠢᢉᠡ᠃ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ

᠑ ᠳᠠᠷᠬᠠᠨ ᠬᠣᠲᠠ ᠳᠠᠷᠬᠠᠨ ᠆ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠳᠠᠷᠬᠠᠨ ᠆ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠬᠠᠨ᠂ ᠣᠷᠬᠤᠨ᠂ ᠬᠣᠩᠭᠤᠷ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠒ ᠡᠷᠳᠡᠨᠢᠲᠦ ᠬᠣᠲᠠ ᠣᠷᠬᠤᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠣᠷᠬᠤᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠠᠨ ᠆ ᠥᠨᠳᠦᠷ᠂ ᠵᠢᠷᠭᠠᠯᠠᠩᠲᠤ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠓ ᠵᠠᠭᠤᠨᠮᠤᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠲᠥᠪ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠲᠥᠪ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠵᠠᠭᠤᠨᠮᠤᠳᠤ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠔ ᠰᠢᠨ ᠡ ᠬᠠᠷᠠᠬᠣᠷᠤᠮ ᠥᠪᠣᠷᠬᠠᠩᠭᠠᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠥᠪᠣᠷᠬᠠᠩᠭᠠᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷᠠᠬᠣᠷᠢᠨ ᠰᠤᠮᠤ᠂ ᠠᠷᠤᠬᠠᠩᠭᠠᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠦᠶᠢᠨᠠᠭᠤᠷ᠂

ᠬᠠᠰᠢᠶᠠᠲᠤ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ

᠕ ᠪᠠᠭᠠᠨᠠᠭᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ

ᠬᠣᠲᠠ

ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠭᠠᠨᠠᠭᠤᠷ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠖ ᠨᠠᠯᠠᠶᠢᠬᠤ ᠬᠣᠲᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠠᠯᠠᠶᠢᠬᠤ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

ᠬᠣᠶᠠᠷ᠃ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ

᠑ ᠬᠠᠨ᠆ᠠᠭᠤᠯᠠ ᠬᠣᠲᠠ

ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ

ᠬᠣᠲᠠ

ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠨ ᠆ᠠᠭᠤᠯᠠ᠂ ᠪᠠᠶᠠᠩᠭᠣᠣᠯ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠒ ᠶᠠᠭᠠᠷᠮᠠᠭ ᠬᠣᠲᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠨ ᠆ᠠᠭᠤᠯᠠ᠂ ᠪᠠᠶᠠᠩᠭᠣᠣᠯ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠓ ᠪᠣᠶᠠᠨᠲᠤ᠆ᠬᠣᠧᠨ ᠬᠣᠲᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠨ ᠆ᠠᠭᠤᠯᠠ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠔ ᠰᠣᠩᢉᠢᠨᠠᠬᠠᠶᠢᠷᠬᠠᠨ ᠬᠣᠲᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠣᠩᢉᠢᠨᠠᠬᠠᠶᠢᠷᠬᠠᠨ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠕ ᠲᠣᠯᠤᠭᠠᠶᠢᠲᠤ ᠬᠣᠲᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠣᠩᢉᠢᠨᠠᠬᠠᠶᠢᠷᠬᠠᠨ᠂ ᠪᠠᠶᠠᠩᠭᠣᠣᠯ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠖ ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠰᠢᠭᠤ ᠬᠣᠲᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠣᠩᢉᠢᠨᠠᠬᠠᠶᠢᠷᠬᠠᠨ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠗ ᠥᠨᠢᠷ ᠬᠣᠲᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠣᠩᢉᠢᠨᠠᠬᠠᠶᠢᠷᠬᠠᠨ᠂ ᠪᠠᠶᠠᠩᠭᠣᠣᠯ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠘ ᠪᠠᠶᠠᠩᠭᠣᠣᠯ ᠬᠣᠲᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠠᠩᠭᠣᠣᠯ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠙ ᠴᠢᠩᢉᠡᠯᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠢᠩᢉᠡᠯᠲᠡᠢ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠑᠐ ᠰᠡᠯᠪᠢ ᠬᠣᠲᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠦᢈᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠑᠑ ᠰᠦᢈᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠦᢈᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠑᠒ ᠳᠠᠷᠢ᠆ᠡᢈᠡ ᠬᠣᠲᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠠᠨᠵᠢᠷᠦᢈᠡ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠑᠓ ᠪᠠᠶᠠᠨᠵᠢᠷᠦᢈᠡ ᠬᠣᠲᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠠᠨᠵᠢᠷᠦᢈᠡ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠑᠔ ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ ᠬᠣᠲᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠠᠨᠵᠢᠷᠦᢈᠡ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠑᠕ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉ ᠬᠣᠲᠠ ᠠᠷᠤᠬᠠᠩᠭᠠᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠠᠷᠤᠬᠠᠩᠭᠠᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠳᠡᠨᠢᠪᠣᠯᠠᠭᠠᠨ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠑᠖ ᠥᠯᠦᢉᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠠᠨ - ᠥᠯᠦᢉᠡᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠪᠠᠶᠠᠨ ᠆ ᠥᠯᠦᢉᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠯᠦᢉᠡᠢ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠑᠗ ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠑᠘ ᠪᠣᠯᠠᠭᠠᠨ ᠬᠣᠲᠠ ᠪᠣᠯᠠᠭᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠪᠣᠯᠠᠭᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠠᠭᠠᠨ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠑᠙ ᠠᠯᠲᠠᠢ ᠬᠣᠲᠠ ᠭᠣᠪᠢ᠆ ᠠᠯᠲᠠᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠭᠣᠪᠢ ᠆ᠠᠯᠲᠠᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠶᠢᠰᠦᠨᠪᠣᠯᠠᠭ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠒᠐ ᠴᠣᠶᠢᠷ ᠬᠣᠲᠠ ᠭᠣᠪᠢᠰᠦᠮᠪᠣᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠭᠣᠪᠢᠰᠦᠮᠪᠣᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠴᠣᠶᠢᠷ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠒᠑ ᠰᠠᠶᠢᠨᠱᠠᠩᠳᠠ ᠬᠣᠲᠠ ᠳᠣᠷᠤᠨᠠᠭᠤᠪᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠳᠣᠷᠤᠨᠠᠭᠣᠪᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠨᠱᠠᠩᠳᠠ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠒᠒ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ᠆ ᠡᢉᠦᠳᠡ ᠬᠣᠲᠠ ᠳᠣᠷᠤᠨᠠᠭᠤᠪᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠳᠣᠷᠤᠨᠠᠭᠤᠪᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᠆ ᠡᢉᠦᠳᠡ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠒᠓ ᠴᠣᠶᠢᠪᠠᠯᠰᠠᠩ ᠬᠣᠲᠠ ᠳᠣᠷᠤᠨᠠᠳᠤ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠳᠣᠷᠤᠨᠠᠳᠤ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠤᠯᠤᠨ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠒᠔ ᠮᠠᠨᠳᠠᠯᠭᠤᠪᠢ ᠬᠣᠲᠠ ᠳᠤᠮᠳᠠᠭᠤᠪᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠳᠤᠮᠳᠠᠭᠣᠪᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠨᠴᠠᠭᠠᠨ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠒᠕ ᠤᠯᠢᠶᠠᠰᠤᠲᠠᠢ ᠬᠣᠲᠠ ᠵᠠᠪᠬᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠵᠠᠪᠬᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠤᠯᠢᠶᠠᠰᠤᠲᠠᠢ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠒᠖ ᠲᠣᠰᠤᠨᠴᠡᠩᢉᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠵᠠᠪᠬᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠵᠠᠪᠬᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠰᠤᠨᠴᠡᠩᢉᠡᠯ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠒᠗ ᠠᠷᠪᠠᠶᠢᢈᠡᢉᠡᠷ ᠬᠣᠲᠠ ᠥᠪᠣᠷᠬᠠᠩᠭᠠᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠥᠪᠣᠷᠬᠠᠩᠭᠠᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠠᠷᠪᠠᠶᠢᢈᠡᢉᠡᠷ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠒᠘ ᠬᠠᠷᠠᠬᠣᠷᠢᠨ ᠬᠣᠲᠠ ᠥᠪᠣᠷᠬᠠᠩᠭᠠᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ

ᠬᠠᠷᠠᠬᠣᠷᠢᠨ ᠰᠤᠮᠤ ᠥᠪᠣᠷᠬᠠᠩᠭᠠᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷᠠᠬᠣᠷᠢᠨ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠒᠙ ᠳᠠᠯᠠᠨᠵᠠᠳᠠᠭᠠᠳ ᠬᠣᠲᠠ ᠡᠮᠦᠨᠡᢉᠤᠪᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠡᠮᠦᠨᠡᢉᠤᠪᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠯᠠᠩᠵᠠᠳᠠᠭᠠᠳ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠓᠐ ᠬᠠᠨᠪᠣᠭᠳᠠ ᠬᠣᠲᠠ ᠡᠮᠦᠨᠡᢉᠤᠪᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠡᠮᠦᠨᠡᢉᠤᠪᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠨᠪᠣᠭᠳᠠ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠓᠑ ᠴᠣᠭᠲᠤᠴᠡᠴᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠡᠮᠦᠨᠡᢉᠤᠪᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠡᠮᠦᠨᠡᠭᠤᠪᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠴᠣᠭᠲᠤᠴᠡᠴᠡᠢ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠓᠒ ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ ᠆ᠤᠷᠲᠤ ᠬᠣᠲᠠ ᠰᠦᢈᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠰᠦᢈᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ - ᠤᠷᠲᠤ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠓᠓ ᠰᠦᢈᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠰᠡᠯᠡᠩᢉᠡ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠰᠡᠯᠡᠩᢉᠡ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠦᢈᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠓᠔ ᢈᠦᠲᠦᠯ ᠬᠣᠲᠠ ᠰᠡᠯᠡᠩᢉᠡ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠰᠡᠯᠡᠩᢉᠡ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠓᠕ ᠮᠠᠨᠳᠤᠯ ᠬᠣᠲᠠ ᠰᠡᠯᠡᠩᢉᠡ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠰᠡᠯᠡᠩᢉᠡ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠮᠠᠨᠳᠠᠯ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠓᠖ ᠤᠯᠠᠭᠠᠩᠭᠣᠮ ᠬᠣᠲᠠ ᠤᠪᠰᠤ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠪᠰᠤ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠤᠯᠠᠭᠠᠩᠭᠣᠮ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠓᠗ ᠬᠣᠪᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠬᠣᠪᠳᠤ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠬᠣᠪᠳᠤ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠷᠭᠠᠯᠠᠩᠲᠤ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠓᠘ ᠪᠠᠶᠢᠲᠠᠭ ᠪᠣᠭᠳᠠ ᠬᠣᠲᠠ ᠬᠣᠪᠳᠤ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠬᠣᠪᠳᠤ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠠᠭᠠᠨ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠓᠙ ᠮᠥᠷᠡᠨ ᠬᠣᠲᠠ ᢈᠦᠪᠰᠦᢉᠦᠯ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᢈᠦᠪᠰᠦᢉᠦᠯ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠮᠥᠷᠡᠨ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠔᠐ ᠬᠠᠳᠬᠤᠯ ᠬᠣᠲᠠ ᢈᠦᠪᠰᠦᢉᠦᠯ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᢈᠦᠪᠰᠦᢉᠦᠯ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠠᠭ ᠆ ᠡᠷᠳᠡᠨᠢ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠔᠑ ᠴᠢᠩᢉᠢᠰ ᠬᠣᠲᠠ ᢈᠡᠨᠲᠡᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᢈᠡᠨᠲᠡᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠦᠯᠣᠨ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠔᠒ ᠪᠣᠷᠤ᠆ ᠥᠨᠳᠦᠷ ᠬᠣᠲᠠ ᢈᠡᠨᠲᠡᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᢈᠡᠨᠲᠡᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠷᠤ ᠆ ᠥᠨᠳᠦᠷ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠔᠓ ᠪᠠᠷᢈᠡ ᠬᠣᠲᠠ ᢈᠡᠨᠲᠡᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᢈᠡᠨᠲᠡᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠲᠤᠨᠤᠷᠪᠥ ᠰᠤᠮᠤ

ᠭᠤᠷᠪᠠ᠃ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠣᠲᠠ

᠑ ᠠᢉᠷᠤᠰᠢᠲ᠋ᠢ ᠬᠣᠲᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ

ᠬᠣᠲᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠣᠩᢉᠢᠨᠠᠬᠠᠶᠢᠷᠬᠠᠨ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠒ ᠪᠠᠭᠠᠬᠠᠩᠭᠠᠢ ᠬᠣᠲᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ

ᠬᠣᠲᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠭᠠᠬᠠᠩᠭᠠᠢ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠓ ᠰᠢᠷᠭ ᠠ ᠮᠣᠷᠢᠲᠤ ᠬᠣᠲᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ

ᠬᠣᠲᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠦᢈᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ᠂ ᠴᠢᠩᢉᠢᠯᠲᠡᠢ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠔ ᠰᠢᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠣᠣᠯ ᠬᠣᠲᠠ ᠳᠠᠷᠬᠠᠨ᠆ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠳᠠᠷᠬᠠᠨ ᠆ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠣᠣᠯ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ

᠒᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ

ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ᠂ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠣᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠷ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ

ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠰᠦᢉᠡᠢ᠃

᠓᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ

ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠣᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠷ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠰᠦᢉᠡᠢ᠃

᠔᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ

ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ᠂ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ᠂

ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠣᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠷ

ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠰᠦᢉᠡᠢ᠃

᠕᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠣᠩᢉᠢᠨᠠᠬᠠᠶᠢᠷᠬᠠᠨ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠠᢉᠷᠤᠰᠢᠲ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ

ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰ

ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠣᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠷ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠰᠦᢉᠡᠢ᠃

᠖᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠦᢈᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ᠂ ᠴᠢᠩᢉᠢᠯᠲᠡᠢ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠷᠭ ᠡ ᠮᠤᠷᠢᠲᠤ ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ

ᠲᠤᠰ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠣᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠷ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠰᠦᢉᠡᠢ᠃

᠗᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠭᠠᠬᠠᠩᠭᠠᠢ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠭᠠᠬᠠᠩᠭᠠᠢ ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ

ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ

ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠣᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠷ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠰᠦᢉᠡᠢ᠃

᠘᠂ᠳᠠᠷᠬᠠᠨ ᠆ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠣᠣᠯ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠣᠣᠯ ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ᠂ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ

ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ᠂ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠣᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠷ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠰᠦᢉᠡᠢ᠃

᠙᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ᠂ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂

ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠭᠣᠭᠰᠠᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠐᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠗᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠳ᠋ᠦ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠷᠢᠭ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂

ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠮᠢᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠣᠭᠴᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷ ᠰᠠᠨᠠᠯ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃

᠑᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ

ᠭᠠᠵᠠᠷ (ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ)᠆ᠲᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠣᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ:

᠑/ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠣᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠵᠠᠭᠠᠭ ᠢ᠋

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠡᠷᢈᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠒/ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ᠂ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠤᠯᠤᠰ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠰᠤᠳ ᠡᢈᠢ

ᠡᢉᠦᠰᠪᠣᠷᠢ ᠡᠴᠡ ᠲᠥᠰᠦᠪᠯᠡᠨ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠓/ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ᠂ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠲᠥᠰᠦᠪ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂

ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠨᠢ ᠰᠢᠯᠵᠢᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠃

᠑᠒᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ (ᠨᠢ ᠂ᠡᠩᢈᠡᠪᠣᠯᠤᠳ)᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ (ᠴᠡ ᠂ᠴᠡᠷᠢᠩᠫᠤᠨᠴᠣᠭ)᠆ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠑᠓᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠣᠲᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ᠂ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠣᠩᠭᠤᠭᠤᠯᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠬᠤ

ᢈᠦᠷᠲᠡᠯᠡᢈᠢ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ /ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ/ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ

ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠔᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ ᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ ᠦ᠋ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

Төрийн мэдээлэл · 2024 · № 37 (1333)3753–3763-р хуудас