Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 37
(1333)
— 3563 —

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай / Шинэчилсэн найруулга/

2024 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 05-ны өдөр хот

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН
БАЙДЛЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилго

1.1.Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг

дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хот, тосгоны эрх зүйн байдлын хууль тогтоомж

2.1.Хот, тосгоны эрх зүйн байдлын хууль тогтоомж нь Монгол

Улсын Үндсэн хууль1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль2, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Нийслэл Улаанбаатар хот, улсын болон орон нутгийн

зэрэглэлтэй хот, тосгонтой холбоотой тухайлан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.Хот, тосгон, хотын зэрэглэл

4.1.Хот нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага,

зохион байгуулалт, эдэлбэр газар, хот бүрдүүлэгч дэд бүтэц, эдийн засгийн чадавх бүхий, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаас шилжүүлсэн зарим чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх нийтийн эрх зүйн этгээд мөн.

1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 07 дугаарт нийтлэгдсэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2024 · № 37 (1333)3563-р хуудас