Органик бүтээгдэхүүний тухай /Шинэчилсэн найруулга/
2024 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 17-ны өдөр хот
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
боловсруулах, баталгаажуулах, бүртгэх, органик болохыг илэрхийлсэн тэмдэг хэрэглэх, сурталчлах, худалдаалах, органик үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Органик бүтээгдэхүүний хууль тогтоомж
2.1.Органик бүтээгдэхүүний хууль тогтоомж нь Монгол Улсын
Үндсэн хууль1, Хүнсний тухай хууль2, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль3, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль4, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль5, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль6, Байгаль орчныг хамгаалах тухай хууль7, Ургамал хамгааллын тухай хууль8, Тариалангийн тухай хууль9, Байгалийн ургамлын тухай хууль10, Ойн тухай хууль11, Зар сурталчилгааны
1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Хүнсний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 02 дугаарт нийтлэгдсэн. 3 Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 02 дугаарт нийтлэгдсэн. 4 Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 02 дугаарт нийтлэгдсэн. 5 Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 10 дугаарт нийтлэгдсэн. 6 Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 46 дугаарт нийтлэгдсэн. 7 Байгаль орчныг хамгаалах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1995 оны 5-6 дугаарт нийтлэгдсэн. 8 Ургамал хамгааллын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2007 оны 44 дугаарт нийтлэгдсэн. 9 Тариалангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 08 дугаарт нийтлэгдсэн. 10 Байгалийн ургамлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1995 оны 5-6 дугаарт нийтлэгдсэн. 11 Ойн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 22 дугаарт нийтлэгдсэн.
тухай хууль12, Зөрчлийн тухай хууль13, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас
өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь хөдөө аж ахуйн болон байгалийн гаралтай
органик хүнс, хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүн, мал, амьтан, тэжээл, бордоо, таримлын үр, суулгацыг үржүүлэх, үйлдвэрлэх, бэлтгэх, боловсруулах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, тээвэрлэх, хадгалах, савлах, шошголох, худалдаалах, экспортлох, импортлох үйл ажиллагаанд үйлчилнэ.
3.2.Энэ хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа шилжилтийн үеийн
органик үйлдвэрлэлийн бүх үе шатанд хамаарна.
3.3.Амьтны тухай хуулийн14 4.1.7-д заасан агнуурын амьтны
түүхий эдээр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан
утгаар ойлгоно:
4.1.1.“органик үйлдвэрлэл” гэж шилжилтийн үеийн
болон органик үйлдвэрлэлийн бүх үе шатанд нөөцийг зохистой ашиглах, экосистемийн тэнцвэр, биологийн олон янз байдлыг хадгалахад чиглэсэн уламжлалт арга барил, биологи ба механик арга, технологийг хослуулан эрхлэхийг;
4.1.2.“органик бүтээгдэхүүн” гэж зохиомол аргаар
нийлэгжүүлсэн нэмэлт бодис, эрдэс бордоо, пестицид, антибиотик, өсөлтийн даавар, хувиргасан амьд организм, цацраг туяа хэрэглээгүй, энэ хуулийн 4.1.1-д заасан үйлдвэрлэлийн үр дүнг;
4.1.3.“органик үйлдвэрлэл эрхлэгч” гэж энэ хуулийн 4.1.1-д
заасан үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг;
12 Зар сурталчилгааны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 23 дугаарт нийтлэгдсэн. 13 Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн. 14 Амьтны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 22 дугаарт нийтлэгдсэн.
4.1.4.“органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдэг”
гэж эрх бүхий баталгаажуулалтын байгууллагаар баталгаажсан,
органик бүтээгдэхүүний бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн органик болон шилжилтийн үеийн түүхий эд, бүтээгдэхүүнийг гэрчилж, шошгод байршуулсан тэмдгийг;
4.1.5.“урьдчилан сэргийлэх арга хэмжээ” гэж органик
бүтээгдэхүүн нь органик бус бүтээгдэхүүнтэй холилдох, энэ хуулийн 7.4-т заасан органик үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрсөн бодисын жагсаалтад зааснаас өөр бодисоор бохирдох эрсдэлээс зайлсхийхийг;
4.1.6.“хамтын баталгаажуулалт” гэж үйлдвэрлэгчийн
бүтээгдэхүүнийг органик үйлдвэрлэлийн шаардлагад нийцэж
байгаа эсэхэд хэрэглэгчийн идэвхтэй оролцоо, харилцан итгэлцэлд тулгуурлан үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад оролцогчид хамтран баталгаажуулахыг;
4.1.7.“хувиргасан амьд организм” гэж Хувиргасан амьд
организмын тухай хуулийн15 3.1.2-т заасныг;
4.1.8.“шилжилтийн үе” гэж үйлдвэрлэл эрхлэгч энэ
хуулийн 9.1-д заасан баталгаажуулалт хийх эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулснаас эхлэн органик үйлдвэрлэлд бүрэн шилжих хүртэл хугацааг;
4.1.9.“шошго” гэж органик бүтээгдэхүүний оноосон болон
худалдааны нэр, органик үйлдвэрлэлийн талаар бичсэн, хэвлэсэн, зурсан, товойлгосон, сийлсэн аливаа үг, бичиглэл, мэдэгдэл, тэмдэг, дардас, зураг, тухайн бүтээгдэхүүнийг дагалдах баримт бичиг, хуудас, зүүлт, хавчуурга, бөгж, хүзүүвчийг.
5 дугаар зүйл.Органик үйлдвэрлэлд баримтлах зарчим
5.1.Органик үйлдвэрлэлд дараах зарчмыг баримтална:
5.1.1.хөрс, ус, агаар, ургамал, амьтан, хүн амын одоо
ба ирээдүйд эрүүл, аюулгүй оршин тогтнох, тэдгээрийн дархлаа, дасан зохицох чадварыг дэмжих, нөхөн сэргээх;
5.1.2.экосистемийн тэнцвэрийг хадгалах, биологийн
олон янз байдлыг дэмжих, уламжлалт соёл, ёс заншлыг хүндэтгэх, үйлдвэрлэлийн нөөцийн тогтвортой байдлыг хангах;
15 Хувиргасан амьд организмын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2007 оны 29 дугаарт нийтлэгдсэн.
5.1.3.зах зээлийн өрсөлдөөн, үйлдвэрлэлийн бүх үе
шатанд шударга, энэрэнгүй ёсыг баримтлах, гадаад орцын хэрэглээг хязгаарлах, мэдлэгээ хуваалцах;
5.1.4.бүтээгдэхүүний органик болон байгалийн шинж
байдлыг хадгалах, нөөцийг зүй зохистой ашиглахад чиглэсэн арга технологиор үйлдвэрлэл эрхлэх;
5.1.5.уламжлалт мэдлэгийг шинжлэх ухааны ололттой
хослуулан органик үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэхдээ урьдчилсан үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах, ил тод, нээлттэй шийдвэр гаргах;
5.1.6.шилжилтийн үеийн болон органик үйлдвэрлэлийг
сайн дурын үндсэн дээр эрхлэх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
6 дугаар зүйл.Органик үйлдвэрлэл эрхлэгчид тавигдах
шаардлага
6.1.Органик үйлдвэрлэл эрхлэгч дараах нийтлэг шаардлагыг
хангана:
6.1.1.энэ хуульд заасан шаардлага, журмыг баримталж
органик үйлдвэрлэлд шилжих;
6.1.2.органик үйлдвэрлэлд шилжихдээ энэ хуулийн 7.4-т
зааснаас бусад бодисыг тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэхийг зогсоох;
6.1.3.усны бохирдлоос сэргийлэх, цас, борооны усыг
ашиглах, хаягдал багатай, эсхүл хаягдалгүй усны технологи ашиглах;
6.1.4.биотехникийн болон биологийн олон янз байдлын
чанарыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх;
6.1.5.өөрийн болон хөрш зэргэлдээ, нийтийн эзэмшлийн
газрын байгаль орчин, эд зүйлсийг хамгаалах.
6.2.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч органик
үйлдвэрлэлд шилжихдээ холбогдох хууль тогтоомжид заасан хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна.
6.3.Хуулиар хориглоогүй бол улсын тусгай хамгаалалттай газар
нутаг болон орчны бүсэд органик үйлдвэрлэл эрхэлнэ.
6.4.Орцын 95 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай
бүтээгдэхүүнийг органикт тооцно.
7 дугаар зүйл.Органик үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг
7.1.Органик үйлдвэрлэл эрхлэгч дараах эрх эдэлнэ:
7.1.1.энэ хуулийн 9.1-д заасан эрх бүхий байгууллагаар
баталгаажсан, органик бүтээгдэхүүний бүртгэл, мэдээллийн сан /цаашид “мэдээллийн сан” гэх/-д бүртгэлтэй шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүний шошгод энэ хуулийн 13.2-т заасан гэрчлэх тэмдэг хэрэглэх;
7.1.2.энэ хуульд заасны дагуу органик үйлдвэрлэлийг
органик бус үйлдвэрлэлтэй хавсран эрхлэх;
7.1.3.нийлүүлэгчээс түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан
авахдаа органик болохыг тодорхойлсон баталгаа шаардах;
7.1.4.органик үйлдвэрлэл эрхлэхэд үндэсний, эсхүл олон
улсын стандартыг хэрэглэх;
7.1.5.баталгаажуулалтын байгууллагыг сонгох; 7.1.6.хамтын баталгаажуулалтын байгууллагын
гишүүнээр элсэх хүсэлт гаргах.
7.2.Органик үйлдвэрлэл эрхлэгч дараах үүрэг хүлээнэ:
7.2.1.баталгаажуулалтын байгууллагатай байгуулсан энэ
хуулийн 11.4.1-д заасан гэрээний хэрэгжилтийг ханган ажиллах;
7.2.2.шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүнийг
энэ хуулийн 12.2-т заасан журмын дагуу мэдээллийн цахим санд бүртгүүлэх, мэдээллийн үнэн зөвийг хариуцах;
7.2.3.урьдчилан сэргийлэх арга хэмжээг багтаасан
шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөний төслийг боловсруулж, баталгаажуулалтын байгууллагаар батлуулан хэрэгжүүлэх, энэ хуулийн 7.1.1-д заасан мэдээллийн санд тайлан, мэдээг хүргүүлэх;
7.2.4.мал, амьтан, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа
орчинд сөрөг нөлөөгүй, түүхий эд, бүтээгдэхүүний байгалийн шинж чанарыг хадгалах үйлдвэрлэлийн арга, технологи боловсруулж мөрдөх;
7.2.5.шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүний
чанар, аюулгүй байдлыг хангах;
7.2.6.органик үйлдвэрлэлийг бүхэлд нь, эсхүл тухайн
төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээ зогсоосон бол ажлын 10 өдөрт багтаан баталгаажуулалтын байгууллагад мэдэгдэх;
7.2.7.энэ хуулийн 11.4.1-д заасан гэрээнд тусгасан
хугацаанд давтан баталгаажуулалтад хамрагдах;
7.2.8.энэ хуульд өөрөөр заагаагүй бол баталгаажуулалтын
зардлыг хариуцах;
7.2.9.ойн дагалт баялаг болон байгалийн ургамал
түүж ашиглахдаа Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэгжүүлэх;
7.2.10.сүүлийн гурван жилийн хугацаанд энэ хуулийн 7.4-т
заасан жагсаалтад орсноос бусад бодисыг хэрэглээгүй, авто зам болон бохирдлын эх үүсвэр, эсхүл органик бус аж ахуйгаас 1 км-ээс багагүй зайтай талбайгаас ойн дагалт баялаг болон байгалийн ургамлыг түүх;
7.2.11.энэ хуулийн 7.1.2-т заасны дагуу органик
үйлдвэрлэлийг органик бус үйлдвэрлэлтэй хавсран эрхлэхээс өмнө баталгаажуулалтын байгууллагад мэдэгдэх;
7.2.12.ойн дагалт баялаг болон байгалийн ургамлыг түүх
ажлыг бусдаар гүйцэтгүүлэх бол холбогдох хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, зааварчилгаа өгч, тэмдэглэл хөтлөх.
7.3.Сум, дүүргийн байгаль орчны асуудал хариуцсан албан
тушаалтан энэ хуулийн 7.2.10-т заасан талбайг тогтоож, тодорхойлолт олгоно.
7.4.Органик үйлдвэрлэлд хэрэглэх бодист тавигдах шаардлага,
тэдгээрийг үнэлэх аргачлал болон жагсаалтыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8 дугаар зүйл.Органик үйлдвэрлэлд хориглох зүйл
8.1.Органик үйлдвэрлэлд дараах зүйлийг хориглоно:
8.1.1.энэ хуулийн 7.4-т заасан жагсаалтад орсноос бусад
бодис хэрэглэх;
8.1.2.органик бүтээгдэхүүнийг боловсруулах явцдаа
цацрагийн боловсруулалт хийх;
8.1.3.айл өрх болон үйлдвэр, аж ахуйн газрын бохир, хот,
суурины цэвэрлэх байгууламжийн лаг ашиглах;
8.1.4.эсээр үржүүлэх /клонинг/ аргаар гарган авсан мал,
амьтан, тэдгээрийн үр төл ашиглах;
8.1.5.хувиргасан амьд организм, түүнээс гаралтай түүхий
эд, бүтээгдэхүүн болон өсөлтийн даавар ашиглах;
8.1.6.хөрсгүй технологи /гидропоник/ ашиглах; 8.1.7.энэ хуулийн болон эрүүл ахуйн шаардлага
хангаагүй, буруу шошготой хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, сурталчлах;
8.1.8.органик бүтээгдэхүүнтэй харьцах бүх төрлийн
гадаргуу, сав, баглаа, боодолд нано бүтэцтэй материал ашиглах.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
9 дүгээр зүйл.Баталгаажуулалтын байгууллага
9.1.Органик үйлдвэрлэлийн баталгаажуулалтыг доор дурдсан
эрх бүхий байгууллага /цаашид “баталгаажуулалтын байгууллага” гэх/ гүйцэтгэнэ:
9.1.1.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын
үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу итгэмжлэгдсэн, эсхүл бүртгүүлсэн баталгаажуулалтын байгууллага;
9.1.2.хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ хуульд заасны дагуу бүртгүүлсэн хамтын баталгаажуулалтын байгууллага.
9.2.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага нь хоёр болон олон талт олон улсын гэрээнд органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын дүнг харилцан хүлээн зөвшөөрөх асуудлыг тусгана.
9.3.Итгэмжлэлийн байгууллага энэ хуулийн 9.1.1-д заасан
баталгаажуулалтын байгууллагын мэдээллийг, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 9.1.2-т заасан хамтын баталгаажуулалтын байгууллагын мэдээллийг органик бүтээгдэхүүний мэдээллийн санд оруулна.
9.4.Энэ хуулийн 9.1.2-т заасан хамтын баталгаажуулалтын
байгууллагад тавигдах шаардлага, түүнийг байгуулах, бүртгүүлэх, баталгаажуулалт хийх журмыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9.5.Баталгаажуулалтын байгууллага нь эрх бүхий байгууллагаас
олгосон давхцалгүй бүртгэлийн дугаартай байна.
10 дугаар зүйл.Баталгаажуулалтын байгууллагын үүрэг
10.1.Баталгаажуулалтын байгууллага дараах үүрэг хүлээнэ:
10.1.1.органик үйлдвэрлэл эрхлэх, баталгаажуулах тухай
гэрээг үйлдвэрлэл эрхлэгчтэй байгуулах, хэрэгжүүлэх, хянах;
10.1.2.энэ хуулийн 9.1.1-д заасан баталгаажуулалтын
байгууллага баталгаажуулалтыг олон улсад мөрдөгддөг стандарт баримт бичгийн дагуу гүйцэтгэх;
10.1.3.хамтын баталгаажуулалтын байгууллага энэ
хуулийн 9.4-т заасан журмын дагуу баталгаажуулалтыг гүйцэтгэх;
10.1.4.энэ хуулийн 12.2-т заасан журмын дагуу
органик үйлдвэрлэлийн байршил, төрөл, мэдээллийн сангийн бүртгэл, мэдээлэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлтийг харгалзан шаардлагатай тохиолдолд шилжилтийн үеийн хугацааг тогтоох;
10.1.5.энэ хуулийн 12.2-т заасан журмын дагуу органик
үйлдвэрлэл эрхлэх, баталгаажуулах тухай гэрээний хэрэгжилт, тохирлын үнэлгээний тайлан, баталгаажуулалтын гэрчилгээ, шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө, шаардлагатай бусад мэдээлэл, баримт бичгийг мэдээллийн санд оруулах;
10.1.6.органик үйлдвэрлэл эрхлэгч энэ хуулийн 8.1-д
заасныг зөрчиж үйлдвэрлэл явуулсан бол баталгаажуулалтыг хүчингүй болгож, энэ тухай мэдээллийн санд ажлын 10 өдөрт багтаан мэдэгдэх.
10.2.Энэ хуулийн 9.1.1-д заасан баталгаажуулалтын байгууллага
шаардлагатай гэж үзвэл үйлдвэрлэл эрхлэгчийг бүлгээр нь баталгаажуулж болно.
10.3.Мэдээллийн санд бүртгэлгүй баталгаажуулалтын байгууллага
шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүнийг баталгаажуулахыг хориглоно.
11 дүгээр зүйл.Органик бүтээгдэхүүнийг баталгаажуулах, бүртгэх
11.1.Үйлдвэрлэл эрхлэгч органик үйлдвэрлэлд шилжих тухай
хүсэлтийг мэдээллийн санд илгээхдээ дараах шаардлагыг хангасан байна:
11.1.1.дотоод хяналтын хуудсыг бөглөх; 11.1.2.мэдээллийн санд хэрэглэгчээр бүртгүүлэх маягтыг
бөглөх.
11.2.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагаас шаардлага хангасан үйлдвэрлэл эрхлэгчийг хэрэглэгчээр бүртгэж, мэдээллийн санд хандах эрх олгоно.
11.3.Үйлдвэрлэл эрхлэгч мэдээллийн санд бүртгэлтэй
баталгаажуулалтын байгууллагаас сонгож, органик үйлдвэрлэлд шилжих тухай хүсэлт, холбогдох бусад мэдээллийг тухайн баталгаажуулалтын байгууллагад илгээнэ.
11.4.Баталгаажуулалтын байгууллага дараах үйл ажиллагааг
хэрэгжүүлнэ:
11.4.1.үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагаанд
урьдчилсан үнэлгээ хийж, хуульд заасан шаардлага хангасан гэж үзвэл органик үйлдвэрлэл эрхлэх, баталгаажуулах тухай гэрээг байгуулж, хэрэгжилтийг хангуулах;
11.4.2.шаардлага хангасан үйлдвэрлэл эрхлэгчид
шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүнд баталгаажуулалтын гэрчилгээ олгож, холбогдох баримт бичгийн хамт мэдээллийн санд илгээх.
11.5.Мэдээллийн сангаас шилжилтийн үеийн болон органик
бүтээгдэхүүн бүртгэгдсэн тухай мэдэгдэл ирснээр үйлдвэрлэл эрхлэгчид
бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдэг хэрэглэх эрх үүснэ.
11.6.Энэ хуулийн 11.4.2-т заасан баталгаажуулалтын
гэрчилгээний загварыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
11.7.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь органик үйлдвэрлэлийн
талаарх олон улсын стандартын дагуу баталгаажуулалт хийлгэсэн бол органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдгийг хэрэглэж болно.
12 дугаар зүйл.Органик бүтээгдэхүүний бүртгэл, мэдээллийн сан
12.1.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага баталгаажсан шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбогдох мэдээллийн цахим санг бүрдүүлж, тухай бүр шинэчлэн, нийтэд нээлттэй байлгана.
12.2.Мэдээллийн санд баталгаажсан шилжилтийн үеийн болон
органик бүтээгдэхүүнийг бүртгүүлэх тухай журмыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12.3.Гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлсэн органик
бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг мэдээллийн санд илгээнэ.
12.4.Мэдээллийн сангийн үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн
газрын тухай хуулийн16 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн, чадамжтай Засгийн газрын бус байгууллагад хариуцуулж болно.
13 дугаар зүйл.Органик бүтээгдэхүүний шошго
13.1.Энэ хуульд заасны дагуу баталгаажуулж, бүртгүүлсэн
бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдэг тавина.
13.2.Органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдэг шилжилтийн
үед шар, органик үйлдвэрлэлд шилжсэнээс хойш ногоон өнгийн дэвсгэртэй байна.
13.3.Энэ хуулийн 13.8-д заасан аргачлалын дагуу бүтээгдэхүүний
органик орц, найрлагыг тооцож шошгод тусгана.
16 Монгол Улсын Засгийн газрын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1993 оны 03 дугаарт нийтлэгдсэн.
13.4.Органик бүтээгдэхүүнийг сав, баглаа боодолгүй бөөнөөр
нь худалдаалах тохиолдолд баталгаажуулалтын гэрчилгээг нийтэд ил харагдахуйц газар байршуулна.
13.5.Органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдгийг хэрэглэхэд
дараах үйлдлийг хориглоно:
13.5.1.органик бус бүтээгдэхүүнийг органик болохыг
илэрхийлсэн гэрчлэх тэмдэгтэйгээр нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, зар сурталчилгаанд ашиглах;
13.5.2.шилжилтийн үед үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний
шошгод ногоон өнгийн дэвсгэртэй гэрчлэх тэмдэг хэрэглэн нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, зар сурталчилгаанд ашиглах.
13.6.Бүтээгдэхүүний шошгод монгол болон гадаад хэлээр
бичигдсэн “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр”, “эко”, “ногоон”, “экологийн гаралтай”, “экологийн цэвэр”, “экологийн”, “био”, “биологийн”, “биологийн гаралтай”, “биологийн цэвэр” гэсэн үг болон эдгээртэй агуулгын хувьд дүйцэх үгийг хэрэглэх бол энэ хуулийг дагаж мөрдөнө.
13.7.Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 13.6-д заасан үг
болон эдгээртэй агуулгын хувьд дүйцэх үгийг хуулийн этгээдийн нэрээр баталгаажуулахгүй.
13.8.Органик бүтээгдэхүүний орц, найрлага тооцох аргачлалыг
хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
14 дүгээр зүйл.Органик бүтээгдэхүүнийг худалдаалах
14.1.Дотоодын болон импортын баталгаажсан органик
бүтээгдэхүүнийг мэдээллийн санд бүртгүүлсний дараа Монгол Улсын зах зээлд худалдаална.
14.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаалах импортын органик
бүтээгдэхүүн нь холбогдох хуульд зааснаас гадна дараах шаардлага хангасан байна:
14.2.1.экспортлогч улсын эрх бүхий баталгаажуулалтын
байгууллагаас олгосон органик болохыг тодорхойлсон хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх;
14.2.2.импортын органик хүнсийг жижиглэн савласан
тохиолдолд шошго нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.8-д заасан болон холбогдох журам, стандартын шаардлагыг хангасан байх.
14.3.Бөөнөөр нийлүүлсэн органик бүтээгдэхүүний шошгын
мэдээлэл жижиглэн савласан органик бүтээгдэхүүний шошгын мэдээлэлтэй ижил байх ба савласан он, сар, өдрийг шошгод ил харагдахуйц тусгана.
14.4.Импортлогч, экспортлогч нь органик бүтээгдэхүүнийг
мэдээллийн санд бүртгүүлэх үүрэгтэй.
15 дугаар зүйл.Төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг
15.1.Органик үйлдвэрлэлийн бодлого, эрх зүйн зохицуулалтыг
төлөвлөх, удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүргийг улсын хэмжээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага, сум, дүүрэгт хөдөө аж ахуйн нэгж хариуцан гүйцэтгэнэ.
15.2.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага органик үйлдвэрлэлийн асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
15.2.1.Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн
бодлогод органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих бодлогыг тусгах, салбар хоорондын уялдааг хангах, хэрэгжүүлэх;
15.2.2.энэ хуулийн 12.1-д заасан мэдээллийн санг
байгуулах, шинэчлэх, шаардлагатай бусад мэдээллийн сантай холбох;
15.2.3.шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүн,
органик үйлдвэрлэл эрхлэгчийг мэдээллийн санд бүртгэх үйл ажиллагааг удирдах, холбогдох мэдээллийг олон улсын байгууллагад хүргүүлэх;
15.2.4.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа
хөгжлийн төвийн бүтцэд органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх судалгааны нэгж байгуулах;
15.2.5.органик үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг олон улсын болон бүс нутгийн байгууллагатай хамтран ажиллах, гишүүний татвар, хандивыг улсын төсвөөс төлөх;
15.2.6.органик салбарын Үндэсний зөвлөлийг байгуулах,
ажиллах журмыг батлах.
15.3.Органик үйлдвэрлэлд тавигдах шаардлага, баримтлах
журмыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.4.Энэ хуулийн 15.3-т заасан журамд дараах асуудлыг тусгана:
15.4.1.мал аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх; 15.4.2.тариалангийн органик үйлдвэрлэл эрхлэх; 15.4.3.органик хүнсийг боловсруулах үйлдвэрлэл эрхлэх; 15.4.4.зөгийн органик аж ахуй эрхлэх; 15.4.5.хоол үйлдвэрлэл, үйлчилгээг органик зарчимд
нийцүүлэн эрхлэх;
15.4.6.хүнсний бус органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл
эрхлэх;
15.4.7.органик бүтээгдэхүүнийг баталгаажуулах, бүртгэх,
органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдгийг шошгод байршуулах, нийтийн хэрэгцээнд нийлүүлэх;
15.4.8.органик бүтээгдэхүүнийг хадгалах, савлах,
тээвэрлэх, экспортлох, импортлох.
15.5.Органик үйлдвэрлэлийг органик бус үйлдвэрлэлтэй хавсран
эрхлэх асуудлыг энэ хуулийн 15.3-т заасан журамд тусгана.
15.6.Аймаг, нийслэлийн Засаг дарга органик үйлдвэрлэлийг
хөгжүүлэх, дэмжих талаар тухайн орон нутгийг хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулан, үр дүнг мэдээллийн санд оруулна.
15.7.Итгэмжлэлийн байгууллага нь органик бүтээгдэхүүний
тохирлын үнэлгээний дүнг олон улс, бүс нутаг, гадаад улстай харилцан хүлээн зөвшөөрөх асуудлыг хариуцна.
16 дугаар зүйл.Төрөөс органик үйлдвэрлэл эрхлэгчид үзүүлэх дэмжлэг
16.1.Органик үйлдвэрлэл эрхлэгчийн дараах үйл ажиллагаанд
доор дурдсан мөнгөн дэмжлэг үзүүлнэ:
16.1.1.шилжилтийн үеийн баталгаажуулалтын зардал; 16.1.2.дотоодод үйлдвэрлэсэн, баталгаажсан,
мэдээллийн санд бүртгэлтэй органик бордоог тариалангийн талбай, хүлэмждээ ашигласан тохиолдолд органик үйлдвэрлэл эрхлэгчийн бордоо худалдан авсан эхний гурван жилийн зардал.
16.2.Органик үйлдвэрлэл эрхлэгчид дараах мөнгөн бус дэмжлэг
үзүүлнэ:
16.2.1.сургуулийн өмнөх болон бүх шатны боловсролын
байгууллагын дэргэд органик туслах аж ахуйг хөгжүүлэх;
16.2.2.баталгаажсан, мэдээллийн санд бүртгэлтэй
органик бүтээгдэхүүнийг экспортолсон тохиолдолд үйлдвэрлэл эрхлэгчийн хөрөнгө оруулалтад зориулан арилжааны банкнаас авсан зээлийн 50-аас доошгүй хувьд хүүгийн дэмжлэг үзүүлэх;
16.2.3.дэвшилтэт арга, технологи нэвтрүүлж нутагшуулан
шинэ нэр төрлийн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн нь Технологи дамжуулах тухай хуульд17 заасны дагуу нотлогдсон тохиолдолд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс олгох;
16.2.4.органик үйлдвэрлэл эрхлэгчид татварын
хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;
16.2.5.органик бүтээгдэхүүнтэй холбогдох мэдээлэл,
сургалт, сурталчилгааг улсын төсвөөс санхүүжүүлэх.
16.3.Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортод төрөөс
үзүүлэх дэмжлэг, урамшуулалтай холбогдох журмыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
16.4.Энэ хуулийн 16.2.1-д заасан дэмжлэг үзүүлэх асуудлыг
боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцаж хэрэгжүүлнэ.
17 Технологи дамжуулах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1998 оны 06 дугаарт нийтлэгдсэн.
ТАВДУГААР БҮЛЭГ
17 дугаар зүйл.Органик үйлдвэрлэл, органик бүтээгдэхүүнд тавих хяналт
17.1.Органик үйлдвэрлэл эрхлэгч органик бүтээгдэхүүний чанар,
эрүүл ахуй, аюулгүй байдал болон зөрчлөөс үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцна.
17.2.Баталгаажуулалтын байгууллага органик бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийн үйл явцад олон улсын норматив баримт бичиг болон энэ хуулийн 11.4.1-д заасан гэрээний дагуу хяналтыг хэрэгжүүлнэ.
17.3.Нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн органик бүтээгдэхүүний
шошгод тавих төрийн хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хууль18 болон бусад холбогдох хуулиар зохицуулна.
18 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх
хариуцлага
18.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт
хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд19 заасан хариуцлага хүлээлгэнэ.
18.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль20,
эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
19 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
19.1.Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдөнө.
18 Төрийн хяналт шалгалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2003 оны 02 дугаарт нийтлэгдсэн. 19 Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 20 Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 07 дугаарт нийтлэгдсэн.
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠗᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ
/ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ/
ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ
᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ
᠑᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠨᠢ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠣᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ
ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠡᠮᠳᠡᢉ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠣ ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂
ᠦᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃
᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ
᠒᠂᠑᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠑ ᠂ ᢈᠦᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠒ ᠂ ᢈᠦᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋
ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠓ ᠂ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠔ ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠋ᠴᠢᠯᠠᠯ᠂ ᠳᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ
ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠕ ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠦᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋
ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠪᠠᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠖ ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠗ ᠂
ᠦᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠘ ᠂ ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠙ ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠑᠐ ᠂ ᠣᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠑᠑ ᠂ ᠵᠠᠷ
ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠑᠒ ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠑᠓ ᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠣᠯᠤᠨ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠠᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠣᠰᠤᠳ ᠠᠻᠲ ᠡᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃
᠒᠂᠒᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶ ᠡ
Moehgo& Folo_ oa HeolI
᠓᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠨᠢ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠣᠰᠤ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂
ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ᠂ ᠪᠣᠷᠳᠤᠭ ᠠ᠂ ᠲᠠᠷᠢᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠷ ᠡ᠂ ᠰᠠᠭᠤᠯᠭᠠᠴᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂
ᠬᠣᠭᠤᠯᠠ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠰᠠᠪᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠱᠣᠰᠢᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠻᠰᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ᠂ ᠢᠮᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ
ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠓᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤᠨ ᠳ᠋ᠤ
ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ ᠠ᠃
᠓᠂᠓᠂ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ᠑᠔ ᠔᠂᠑᠂᠗᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠩᠨᠠᠭᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ
ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃
᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ
᠔᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠦᠳᠬ ᠠ ᠪᠠᠷ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ:
᠔᠂᠑᠂᠑᠂«ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ» ᢉᠡᠵᠦ ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤᠨ ᠳ᠋ᠤ
ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠻᠤᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠦ᠋ᠨ ᠲᠡᠩᠴᠡᠪᠣᠷᠢ᠂ ᠪᠢᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠠᠨ ᠶᠠᠩᠵᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠦᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠠᠷᠭ ᠠ
ᠪᠠᠷᠢᠯ᠂ ᠪᠢᠣᠯᠤᢉᠢ ᠪᠠ ᠮᠧᠬᠠᠨᠢᠬ ᠠᠷᠭ ᠠ᠂ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠣᠰᠯᠠᠭᠤᠯᠤᠨ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠒᠂«ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ» ᢉᠡᠵᠦ ᠵᠣᢈᠢᠶᠠᠮᠠᠯ ᠠᠷᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠪᠣᠳᠠᠰ᠂ ᠡᠷᠦᠳᠡᠰᠦ ᠪᠣᠷᠳᠤᠭ ᠠ᠂ ᠫᠧᠰᠲ᠋ᠢᠼᠢᠳ᠋᠂
ᠠᠨᠲ᠋ᠢᠪᠢᠤᠲ᠋ᠢᠻ᠂ ᠥᠰᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠪᠣᠷᠢ᠂ ᠬᠤᠪᠢᠷᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠮᠢᠳᠤ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ᠂ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠲᠤᠶᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡ ᠦᢉᠡᠢ᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋;
᠔᠂᠑᠂᠓᠂«ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ» ᢉᠡᠵᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ
ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋;
᠔᠂᠑᠂᠔᠂«ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠣᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠲᠡᠮᠳᠡᢉ» ᢉᠡᠵᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ
ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠰᠠᠨ᠂ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠣᠯᠤᠨ ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂
ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠵᠦ᠂ ᠱᠣᠰᠢᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠡᠮᠳᠡᢉ ᠢ᠋;
᠔᠂᠑᠂᠕᠂«ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ» ᢉᠡᠵᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠨᠢ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠣᠰᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠢᠯᠳᠤᠬᠤ᠂
ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠔᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠳᠠᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠥᢉᠡᠷ ᠡ
ᠪᠣᠳᠠᠰ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠣᢈᠢᠷᠳᠠᠬᠤ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠡᠴᠡ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᢈᠢᢈᠦ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠖᠂«ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ» ᢉᠡᠵᠦ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ
ᠨᠡᠶᠢᠴᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠡᠰᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠡᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠢᠲᠡᢉᠡᠯᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢉᠴᠢ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠴᠢ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠣᠰᠤᠳ
ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢᠳ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠗᠂«ᠬᠤᠪᠢᠷᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠮᠢᠳᠤ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ» ᢉᠡᠵᠦ ᠬᠤᠪᠢᠷᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠮᠢᠳᠤ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ᠑᠕ ᠓᠂᠑᠂᠒᠆ᠳᠣ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋;
᠔᠂᠑᠂᠘᠂«ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ» ᢉᠡᠵᠦ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᢈᠢᢈᠦ
ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠡᠢ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠨ ᠰᠢᠯᠵᠢᢈᠦ ᢈᠦᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠙᠂«ᠱᠣᠰᠢᠭ ᠠ» ᢉᠡᠵᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠣᠨᠤᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ
ᠪᠢᠴᠢᢉᠰᠡᠨ᠂ ᢈᠡᠪᠯᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠵᠢᠷᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠲᠣᠪᠣᠶᠢᠯᠭᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠰᠡᠶᠢᠯᠦᢉᠰᠡᠨ ᠠᠯᠢᠪᠠ ᠦᢉᠡ᠂ ᠪᠢᠴᠢᢉᠯᠡᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ᠂ ᠲᠡᠮᠳᠡᢉ᠂ ᠳᠠᠷᠤᠳᠠᠰᠤ᠂ ᠵᠢᠷᠤᠭ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠳᠠᠭᠠᠯᠳᠤᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ᠂ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ᠂ ᠵᠡᢉᠦᠯᠲᠡ᠂ ᠬᠠᠪᠴᠢᠭᠤᠷᠭ ᠠ᠂ ᠪᠦᢉᠡᠵᠢ᠂ ᢈᠦᠵᠦᢉᠦᠪᠴᠢ ᠶ᠋ᠢ᠃
᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ
᠕᠂᠑᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ:
᠕᠂᠑᠂᠑᠂ᢈᠦᠷᠦᠰᠦ᠂ ᠦᠰᠤ᠂ ᠠᠭᠠᠷ᠂ ᠦᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠳᠤ ᠪᠠ ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠳ᠋ᠦ ᠡᠷᠡᢉᠦᠯ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠣᠷᠤᠰᠢᠨ
ᠲᠣᠭᠲᠠᠨᠢᠬᠤ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠬᠠᠯᠠᠭ ᠠ᠂ ᠳᠠᠰᠤᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠬᠤ ᠴᠢᠳᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ;
᠕᠂᠑᠂᠒᠂ᠡᠻᠤᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠦ᠋ᠨ ᠲᠡᠩᠴᠡᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠪᠢᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠠᠨ ᠶᠠᠩᠵᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠦᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠰᠣᠶᠤᠯ᠂ ᠶᠣᠰᠤ
ᠵᠠᠩᠰᠢᠯ ᠢ᠋ ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠣᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;
᠕᠂᠑᠂᠓᠂ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠷᠢᠰᠦᠯᠳᠦᢉᠡᠨ᠂ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ᠂ ᠡᠨᠡᠷᠢᠩᢉᠦᠢ ᠶᠣᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ᠂
ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠣᠷᠤᠴᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ᠂ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠪᠠᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠯᠴᠠᠬᠤ;
᠕᠂᠑᠂᠔᠂ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠦᠢ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ
ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠠᠷᠭ ᠠ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠪᠠᠷ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ;
᠕᠂᠑᠂᠕᠂ᠦᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠦᠬᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠣᠰᠯᠠᠭᠤᠯᠤᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭ᠂
ᠪᠦᠲᠦᢉᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠢᠨ ᠡ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ᠂ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂
ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠕᠂᠑᠂᠖᠂ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠰᠠᠶᠢᠨ ᠳᠤᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ᠃
ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂
ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠬᠤ ᠵᠦᠶᠢᠯᠡᠰ
᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠣ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ
᠖᠂᠑᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠠ:
᠖᠂᠑᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠵᠤ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠵᠢᢈᠦ;
᠖᠂᠑᠂᠒᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠵᠢᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠔᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠣᠰᠤᠳ ᠪᠣᠳᠠᠰ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠬᠤ;
᠖᠂᠑᠂᠓᠂ᠦᠰᠤᠨ ᠤ᠋ ᠪᠣᢈᠢᠷᠳᠠᠯ ᠡᠴᠠ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠴᠠᠰᠤ᠂ ᠪᠣᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠪᠠᠭ ᠡ ᠲᠠᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ
ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠦᢉᠡᠢ ᠦᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ;
᠖᠂᠑᠂᠔᠂ᠪᠢᠣᠲ᠋ᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠢᠣᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠠᠨ ᠶᠠᠩᠵᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠨᠠᠷ ᠢ᠋ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠖᠂᠑᠂᠕᠂ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᢈᠦᠷᠰᠢ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠳᠡᢉᠡ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠵᠡᠮᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᠡᠳ᠋ ᠵᠦᠶᠢᠯᠡᠰ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠃
᠖᠂᠒᠂ᢈᠦᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠵᠢᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠖᠂᠓᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠨᠤᠲᠤᠭ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠪᠦᠰᠡ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ
ᠡᠷᢈᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠖᠂᠔᠂ᠣᠷᠤᠴᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠕ ᠪᠣᠯᠤᠨ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠬᠤᠪᠢ ᠨᠢ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠨᠠᠶᠢᠷᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠲᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃
᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ
᠗᠂᠑᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᠷᢈᠡ ᠡᠳᠯᠡᠨ ᠡ:
᠗᠂᠑᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠰᠠᠨ᠂ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋
ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ /ᠴᠢᠨᠠᠬᠰᠢᠲᠨ «ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ» ᢉᠡᢈᠦ/᠆ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠲᠡᠢ ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋
ᠱᠣᠰᠢᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓᠂᠒᠆ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠲᠡᠮᠳᠡᢉ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ;
᠗᠂᠑᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠣᠰᠤ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠨ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ;
᠗᠂᠑᠂᠓᠂ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠡᠴᠡ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠣᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ
ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ;
᠗᠂᠑᠂᠔᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ;
᠗᠂᠑᠂᠕᠂ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠣᠩᠭᠤᠬᠤ;
᠗᠂᠑᠂᠖᠂ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠡᠯᠰᠡᢈᠦ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠃
᠗᠂᠒᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠡ:
᠗᠂᠒᠂᠑᠂ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠂᠔᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ
ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ;
᠗᠂᠒᠂᠒᠂ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠒᠆ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠨ ᠵᠥᠪ ᠢ᠋ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠬᠤ;
᠗᠂᠒᠂᠓᠂ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ
ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠗᠂᠒᠂᠔᠂ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᢈᠦᠷᠢᠶᠡᠯᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ᠂ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋
ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠴᠢᠨᠠᠷ ᠢ᠋ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠷᠭ ᠠ᠂ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ;
᠗᠂᠒᠂᠕᠂ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;
᠗᠂᠒᠂᠖᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᢈᠦᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠨᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠨ
ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠐ ᠡᠳᠦᠷ ᠲᠦ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ;
᠗᠂᠒᠂᠗᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠂᠔᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠪᠲᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ
ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠬᠤ;
᠗᠂᠒᠂᠘᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠬᠤ;
᠗᠂᠒᠂᠙᠂ᠣᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠯᠲᠠ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷᠭᠤᠮᠠᠯ ᠲᠡᢉᠦᠵᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠣᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠦᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠵᠦᠶᠢᠯ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠗᠂᠒᠂᠑᠐᠂ᠰᠡᢉᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠔᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠣᠰᠤᠳ
ᠪᠣᠳᠠᠰ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡ ᠦᢉᠡᠢ᠂ ᠠᠦᠲ᠋ᠣ᠋ ᠵᠠᠮ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠣᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠣᠷᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠣᠰᠤ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠡᠴᠠ ᠑ ᠻᠮ᠆ᠡᠴᠡ ᠪᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ
ᠵᠠᠶᠢᠲᠠᠢ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠡᠴᠠ ᠣᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠯᠲᠠ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷᠭᠤᠮᠠᠯ ᠢ᠋ ᠲᠡᢈᠦᢈᠦ;
᠗᠂᠒᠂᠑᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠣᠰᠤ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠲᠡᠢ
ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠨ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠡᠴᠡ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ;
᠗᠂᠒᠂᠑᠒᠂ᠣᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠯᠲᠠ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷᠭᠤᠮᠠᠯ ᠢ᠋ ᠲᠡᢈᠦᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠪᠣᠰᠤᠳ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠣᠯ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ
ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠵᠢᠭᠠᠪᠣᠷᠢᠴᠢᠯᠠᠭ ᠠ ᠥᢉᠴᠦ᠂ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠯ ᢈᠦᠲᠦᠯᢈᠦ᠃
᠗᠂᠓᠂ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠒᠂᠑᠐᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ᠂ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ ᠣᠯᠭᠣᠨ ᠡ᠃
᠗᠂᠔᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠪᠣᠳᠠᠰ ᠲᠤ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠢ᠋ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ
ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᢈᠦᠩᢉᠡᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠬᠤ ᠵᠦᠶᠢᠯ
᠘᠂᠑᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠶᠢᠯ ᠢ᠋ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ:
᠘᠂᠑᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠔᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠣᠰᠤᠳ ᠪᠣᠳᠠᠰ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ;
᠘᠂᠑᠂᠒᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶᠠᠪᠣᠴᠠ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᢈᠢᢈᠦ;
᠘᠂᠑᠂᠓᠂ᠠᠶᠢᠯ ᠡᠷᠦᢈᠡ ᠪᠣᠯᠤᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠣᢈᠢᠷ᠂ ᠬᠣᠲᠠ᠂ ᠰᠠᠭᠤᠷᠢᠨ ᠤ᠋ ᠴᠡᠪᠠᠷᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠯᠠᠭ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ;
᠘᠂᠑᠂᠔᠂ᠡᠰ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢈᠦ / ᠻᠯᠣᠨᠢᠡᢉ/ ᠠᠷᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠦᠷ ᠡ ᠲᠥᠯ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ;
᠘᠂᠑᠂᠕᠂ᠬᠤᠪᠢᠷᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠮᠢᠳᠤ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠥᠰᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠪᠣᠷᠢ
ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ;
᠘᠂᠑᠂᠖᠂ᢈᠦᠷᠦᠰᠦ ᠦᢉᠡᠢ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ / ᠻᠢᠲᠷᠣᠫᠣᠨᠢᠻ / ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ;
᠘᠂᠑᠂᠗᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ᠂ ᠪᠣᠷᠤᠭᠤ ᠱᠣᠰᠢᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠭᠤᠷᠮᠠᠴᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂
ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠬᠤ;
᠘᠂᠑᠂᠘᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠲᠡᠢ ᠬᠠᠷᠢᠴᠠᠬᠤ ᠪᠦᢈᠦ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠳᠠᠷᠭᠤ᠂ ᠰᠠᠪᠠ᠂ ᠪᠠᠭᠯᠠᠭ ᠠ᠂ ᠪᠣᠭᠤᠳᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠨᠠᠨᠤ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠲᠡᠢ
ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠃
ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂
ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ᠂ ᠱᠣᠰᠢᠭ ᠠ
᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ
᠙᠂᠑᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ /ᠴᠢᠨᠠᠬᠰᠢᠲᠨ «ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ» ᢉᠡᢈᠦ/ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠨ ᠡ:
᠙᠂᠑᠂᠑᠂ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠋ᠴᠢᠯᠠᠯ᠂ ᠲᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋
ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ;
᠙᠂᠑᠂᠒᠂ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᢈᠦᠩᢉᠡᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠃
᠙᠂᠒᠂ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᢈᠦᠩᢉᠡᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠬᠣᠶᠠᠷ
ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠯᠠᠨ ᠲᠠᠯᠠᠲᠤ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋
ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃
᠙᠂᠓᠂ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋᠂ ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂
ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᢈᠦᠩᢉᠡᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠑᠂᠒᠆ᠲᠤ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠙᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠑᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᢈᠢᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᢈᠦᠩᢉᠡᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ
ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠙᠂᠕᠂ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠣᠯᠭᠣᠬᠰᠠᠨ ᠳᠠᠪᠬᠤᠴᠠᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ
᠑᠐᠂᠑᠂ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠡ:
᠑᠐᠂᠑᠂᠑᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠢᠨᠠᠬᠤ;
᠑᠐᠂᠑᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠲᠤ
ᠮᠥᠷᠳᠡᢉᠳᠡᠳᠡᢉ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ;
᠑᠐᠂᠑᠂᠓᠂ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠔᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ
ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ;
᠑᠐᠂᠑᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ᠂ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ
ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ;
᠑᠐᠂᠑᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ᠂ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ
ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠪᠣᠰᠤᠳ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ;
᠑᠐᠂᠑᠂᠖᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᠵᠦ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠶᠠᠪᠣᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ
ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯᠭᠠᠵᠤ᠂ ᠡᠨᠡ ᠲᠤᠬᠠᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠐ ᠡᠳᠦᠷ ᠲᠦ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ᠃
᠑᠐᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ ᢉᠡᠵᠦ ᠦᠵᠡᠪᠠᠯ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ
ᠪᠦᠯᠦᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠨᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠵᠤ ᠪᠣᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠐᠂᠓᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋
ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ
᠑᠑᠂᠑᠂ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠵᠢᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠢᠯᠡᢉᠡᢈᠦ ᠳ᠋ᠡᢉᠡᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ
ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:
᠑᠑᠂᠑᠂᠑᠂ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠪᠦᢉᠯᠡᢈᠦ;
᠑᠑᠂᠑᠂᠒᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠴᠢ ᠪᠠᠷ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᠮᠠᠶᠢᠭᠲᠤ ᠶ᠋ᠢ ᠪᠦᢉᠯᠡᢈᠦ᠃
᠑᠑᠂᠒᠂ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᢈᠦᠩᢉᠡᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ
ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠴᠢ ᠪᠠᠷ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠵᠦ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠨᠳᠤᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠣᠯᠭᠣᠨ ᠡ᠃
᠑᠑᠂᠓᠂ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠲᠡᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠰᠣᠩᠭᠤᠵᠤ᠂ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ
ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠵᠢᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ᠂ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠪᠣᠰᠤᠳ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠢᠯᠡᢉᠡᠨ ᠡ᠃
᠑᠑᠂᠔᠂ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠑᠑᠂᠔᠂᠑᠂ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᠵᠦ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ
ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠵᠦ ᠦᠵᠡᠪᠠᠯ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠑᠑᠂᠔᠂᠒᠂ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠳ᠋ᠦ
ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠣᠯᠭᠤᠵᠤ᠂ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠢᠯᠡᢉᠡᢈᠦ᠃
᠑᠑᠂᠕᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠡᠴᠠ ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠢᠷᠡᢉᠰᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ
ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠣ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠱᠣᠰᠢᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠣᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠲᠡᠮᠳᠡᢉ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠡᢉᠦᠰᠦᠨ ᠡ᠃
᠑᠑᠂᠖᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠂᠔᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠠᠭᠪᠣᠷ ᠢ᠋ ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᢈᠦᠩᢉᠡᠨ
ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠑᠂᠗᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠨᠢ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ
ᢈᠢᠯᢉᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠣᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠲᠡᠮᠳᠡᢉ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᠵᠦ ᠪᠣᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ
᠑᠒᠂᠑᠂ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᢈᠦᠩᢉᠡᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ
ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠰᠠᠨ ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ᠂
ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠯᠭᠠᠨ ᠠ᠃
᠑᠒᠂᠒᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠰᠠᠨ ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋
ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᢈᠦᠩᢉᠡᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠒᠂᠓᠂ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠪᠠᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠲᠠᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠢᠯᠡᢉᠡᠨ ᠡ᠃
᠑᠒᠂᠔᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ᠑᠖ ᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ
᠑᠙᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᢉᠰᠡᠨ᠂ ᠴᠢᠳᠠᠮᠵᠢ ᠲᠠᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠰᠤ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠣᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠱᠣᠰᠢᠭ ᠠ
᠑᠓᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠱᠣᠰᠢᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠣᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ
ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠲᠡᠮᠳᠡᢉ ᠲᠠᠯᠪᠢᠨ ᠠ᠃
᠑᠓᠂᠒᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠣᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠲᠡᠮᠳᠡᢉ ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠷ ᠠ᠂ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠡᠴᠡ
ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠥᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠓᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓᠂᠘᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠣᠷᠤᠴᠠ᠂ ᠨᠠᠶᠢᠷᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠵᠤ
ᠱᠣᠰᠢᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃
᠑᠓᠂᠔᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠰᠠᠪᠠ᠂ ᠪᠠᠭᠯᠠᠭ ᠠ ᠪᠣᠭᠤᠳᠠᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᢉᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠨᠢ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠢᠯᠡ ᠬᠠᠷᠠᠭᠳᠠᠬᠤᠶᠢᠴᠠ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠓᠂᠕᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠣᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠲᠡᠮᠳᠡᢉ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠦᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᠢ᠋ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ:
᠑᠓᠂᠕᠂᠑᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠣᠰᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠣᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠲᠡᠮᠳᠡᢉ ᠲᠡᠢ ᠪᠠᠷ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠵᠠᠷ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ;
᠑᠓᠂᠕᠂᠒᠂ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠱᠣᠰᠢᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠥᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠡᠢ
ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠲᠡᠮᠳᠡᢉ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠵᠠᠷ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠃
᠑᠓᠂᠖᠂ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠱᠣᠰᠢᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᢈᠡᠯᠡ ᠪᠠᠷ ᠪᠢᠴᠢᢉᠳᠡᢉᠰᠡᠨ «ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ»᠂ «ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠪᠠᠷ» ᠂ «ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠴᠡᠪᠠᠷ»᠂ «ᠡᠻᠣ »᠂ «ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ»᠂ «ᠡᠻᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ»᠂ «ᠡᠻᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠪᠠᠷ»᠂ «ᠡᠻᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ»᠂ «ᠪᠢᠣ᠋ »᠂ «ᠪᠢᠣᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ»᠂
«ᠪᠢᠣᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ»᠂ «ᠪᠢᠣᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠪᠠᠷ» ᢉᠡᠰᠡᠨ ᠦᢉᠡ ᠪᠣᠯᠤᠨ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠲᠡᠢ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠦᠢᠴᠡᢈᠦ ᠦᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠪᠣᠯ ᠡᠨᠡ
ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
᠑᠓᠂᠗᠂ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓᠂᠖᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᢉᠡ ᠪᠣᠯᠤᠨ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠲᠡᠢ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ
ᠳᠦᠶᠢᠴᠡᢈᠦ ᠦᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃
᠑᠓᠂᠘᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠣᠷᠤᠴᠠ᠂ ᠨᠠᠶᠢᠷᠠᠯᠭ ᠠ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠢ᠋ ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᢈᠦᠩᢉᠡᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
ᠳᠥᠷᠪᠠᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ ᠠ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠣ
ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ᠂ ᠦᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ
᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠯᠠᠬᠤ
᠑᠔᠂᠑᠂ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠢᠮᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠰᠠᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠦ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠔᠂᠒᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠯᠠᠬᠤ ᠢᠮᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠨᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ
ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:
᠑᠔᠂᠒᠂᠑᠂ᠡᠻᠰᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠭᠴᠢ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠣᠯᠭᠣᠬᠰᠠᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠣᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ
ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠑᠔᠂᠒᠂᠒᠂ᠢᠮᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᢈᠦᠨᠡᠰᠦ ᠶ᠋ᠢ ᠵᠢᠵᠢᢉᠯᠡᠨ ᠰᠠᠪᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠱᠣᠰᠢᠭ ᠠ ᠨᠢ ᢈᠦᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ
ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠘᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃
᠑᠔᠂᠓᠂ᠪᠦᢉᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠱᠣᠰᠢᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠵᠢᠵᠢᢉᠯᠡᠨ ᠰᠠᠪᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠱᠣᠰᠢᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠢᠵᠢᠯ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠠ ᠰᠠᠪᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠣᠨ᠂ ᠰᠠᠷ ᠠ᠂ ᠡᠳᠦᠷ ᠢ᠋ ᠱᠣᠰᠢᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠢᠯᠡ ᠬᠠᠷᠠᠭᠳᠠᠬᠤᠶᠢᠴᠠ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃
᠑᠔᠂᠔᠂ᠢᠮᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠭᠴᠢ᠂ ᠡᠻᠰᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ᠃
᠑᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ
᠑᠕᠂᠑᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢈᠦ᠂ ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ
ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᢈᠦᠩᢉᠡᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋
ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᢈᠦᠩᢉᠡᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠰᠤᠮᠤ᠂
ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠨ ᠡ᠃
᠑᠕᠂᠒᠂ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᢈᠦᠩᢉᠡᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ
ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠑᠕᠂᠒᠂᠑᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠷᠲᠤ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂
ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰᠬᠠᠬᠤ᠂ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠠᠯᠳᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠕᠂᠒᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠣᠰᠤᠳ
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠬᠤ;
᠑᠕᠂᠒᠂᠓᠂ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ
ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠳᠤᠷᠢᠳᠬᠤ᠂ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠕᠂᠒᠂᠔᠂ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᢈᠦᠩᢉᠡᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ
ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;
᠑᠕᠂᠒᠂᠕᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠣᠭᠤᠯᠳᠠᠭ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠦᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ᠂ ᠬᠠᠨᠳᠢᠪ ᠢ᠋ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠡᠴᠡ ᠲᠥᠯᠦᢈᠦ;
᠑᠕᠂᠒᠂᠖᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠃
᠑᠕᠂᠓᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᢈᠦᠩᢉᠡᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠕᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ:
᠑᠕᠂᠔᠂᠑᠂ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ;
᠑᠕᠂᠔᠂᠒᠂ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ;
᠑᠕᠂᠔᠂᠓᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᢈᠦᠨᠡᠰᠦ ᠶ᠋ᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ;
᠑᠕᠂᠔᠂᠔᠂ᠵᠥᢉᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ;
᠑᠕᠂᠔᠂᠕᠂ᠬᠣᠭᠤᠯᠠ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ;
᠑᠕᠂᠔᠂᠖᠂ᢈᠦᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠣᠰᠤ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ;
᠑᠕᠂᠔᠂᠗᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠣᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠲᠡᠮᠳᠡᢉ ᠢ᠋
ᠱᠣᠰᠢᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠕᠂᠔᠂᠘᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠰᠠᠪᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠻᠰᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ᠂ ᠢᠮᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ᠃
᠑᠕᠂᠕᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠣᠰᠤ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠨ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠂᠓᠆ᠳ᠋ᠣ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃
᠑᠕᠂᠖᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠢ᠋
ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᠲᠦᠯᠪᠣᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ᠂ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠕᠂᠗᠂ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ᠂ ᠪᠦᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ᠂ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ
ᠦᠯᠤᠰ ᠲᠠᠢ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᠠ᠃
᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠣ
ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ
᠑᠖᠂᠑᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠑᠖᠂᠑᠂᠑᠂ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ;
᠑᠖᠂᠑᠂᠒᠂ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠳ᠋ᠤ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠰᠠᠨ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠲᠡᠢ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠣᠷᠳᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ᠂ ᢈᠦᠯᠡᠮᠵᠢ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠷᠳᠤᠭ ᠠ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᠡᢈᠢᠨ ᠦ᠋
ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ᠃
᠑᠖᠂᠒᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠣ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᠪᠣᠰᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠑᠖᠂᠒᠂᠑᠂ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠦᠨᠡᢈᠢ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠦᢈᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠲᠤᠰᠠᠯᠠᠬᠤ ᠠᠵᠤ
ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠖᠂᠒᠂᠒᠂ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠰᠠᠨ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠲᠡᠢ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠡᠻᠰᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ
ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠡᢉᠻᠢ ᠡᠴᠠ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠐᠆ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ
ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠦ ᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠖᠂᠒᠂᠓᠂ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠠᠷᠭ ᠠ᠂ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᠵᠦ ᠨᠤᠲᠤᠭᠰᠢᠭᠤᠯᠤᠨ ᠰᠢᠨ ᠡ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ
ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠵᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠨᠢ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠑᠗ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠨᠣᠲᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ
ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠗᠕ ᢈᠦᠷᠲᠡᠯᠡᢈᠢ ᠬᠤᠪᠢ ᠲᠠᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡ ᠦᠳᠠᠭ ᠠ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠲᠥᠰᠦᠪ ᠡᠴᠡ ᠣᠯᠭᠣᠬᠤ;
᠑᠖᠂᠒᠂᠔᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠣ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠖᠂᠒᠂᠕᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠡᠴᠡ
ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠃
᠑᠖᠂᠓᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠡᠻᠰᠫᠣᠷᠲ ᠲᠤ ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ᠂ ᠦᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ
ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᢈᠦᠩᢉᠡᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠖᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠂᠒᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠵᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᠲᠠᠪᠣᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠪᠣᠰᠤᠳ ᠵᠦᠶᠢᠯ
᠑᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠳ᠋ᠦ
ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ
᠑᠗᠂᠑᠂ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ
ᠡᢉᠦᠰᠦᠨ ᠭᠠᠷᠬᠤ ᠦᠷ ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᠠ᠃
᠑᠗᠂᠒᠂ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠶᠠᠪᠣᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠣᠷᠮᠠᠲ᠋ᠢᠧ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ
ᠪᠢᠴᠢᢉ ᠪᠣᠯᠤᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠂᠔᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠗᠂᠓᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠱᠣᠰᠢᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ
ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠑᠘ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠣᠰᠤᠳ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ
᠑᠘᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠦᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᠨᠢ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠑᠙ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃
᠑᠘᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠒᠐᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃
᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠣᠯᠬᠤ
᠑᠙᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ
ᠵᠡᢈᠦᠯᠲᠨ ᠨᠣᢈᠦᠣᠨ:
᠑᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠒᠂ ᢈᠦᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠓᠂ ᢈᠦᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ
ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠔᠂ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠕᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠋ᠴᠢᠯᠠᠯ᠂ ᠳᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ
᠒᠐᠑᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠖᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠦᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠪᠠᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ
ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠔᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠗᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠕᠆᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠘᠂ ᠦᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠗ ᠣᠨ ᠤ᠋ ᠔᠔ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠙᠂ ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠑᠐᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠕᠆᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠑᠑᠂ ᠣᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠑᠒᠂ ᠵᠠᠷ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠑᠓᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠗ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠔ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠑᠔᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠑᠕᠂ ᠬᠤᠪᠢᠷᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠮᠢᠳᠤ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠗ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠙ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠑᠖᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠑᠗᠂ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠑᠘᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠑᠙᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠒᠐᠂ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃