Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 35
(1331)
— 3489 —

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай № 31

2024 оны 08 дугаар Улаанбаатар

сарын 30-ны өдөр Дугаар 31 хот

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх

асуудлын тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4

дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар

дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн

хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

2/Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн

даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл;

3/“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах

тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4/“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон

гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги

төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6/“Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион

байгуулах нарийвчилсан журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

7/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах

Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд,

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2024 · № 35 (1331)3489-р хуудас