Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 35
(1331)
— 3405 —

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай № 21

2024 оны 08 дугаар Улаанбаатар

сарын 27-ны өдөр Дугаар 21 хот

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны

хөтөлбөр батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны

хөтөлбөр”-ийг 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин”-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл

ажиллагааны хөтөлбөр баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл

ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тооцоолж, санхүүгийн эх үүсвэрийн үнэлгээ болон өрийн тогтвортой байдлын шинжилгээ хийх;

2/Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл

ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшний хамт баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;

3/Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл

ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;

4/Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл

ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнахдаа энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

5/Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулж,

Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан тухайн оны зорилтот түвшнийг хангахад чиглүүлэх.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2024 · № 35 (1331)3405-р хуудас