Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай № 26
2024 оны 08 дугаар Улаанбаатар
сарын 30-ны өдөр Дугаар 26 хот
Тогтоолын хавсралтад өөрчлөлт
оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх
хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий
бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн баганын “-Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар” гэснийг хассугай.
2.Энэ тогтоолыг Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.