Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2024 оны 08 дугаар Улаанбаатар
сарын 30-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн
дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг:
“1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2024 оны төсвийн
жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”
2/3 дугаар зүйл:
“3 дугаар зүйл.Монгол Улсын төсөвт 2024 оны төсвийн жилд
төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллага доор дурдсан орлого төвлөрүүлнэ:
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн
/сая төгрөгөөр/
1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 185.0
Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 185.0
2 Монгол Улсын Их Хурлын дарга 100.0
Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 100.0
3 Монгол Улсын Ерөнхий сайд 105,629.2
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 101,200.0
Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 4,429.2
4 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 510.0
Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 510.0
5 Санхүүгийн зохицуулах хорооны дарга 2,737.7
Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 2,737.7
6 Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд 2,472.9
Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 2,472.9