Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2024 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 05-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Ахмад настны тухай хуульд доор дурдсан
агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.1.7-4.1.11 дэх заалт:
“4.1.7.“ахмад настны цогц үнэлгээ” гэж эмч, эмнэлгийн
мэргэжилтэн, нийгмийн ажилтан ахмад настны бие бялдар, танин мэдэхүй, сэтгэлзүй, үйл ажиллагааны чадвар, нийгмийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, хэрэгцээ болон эрсдэлийн зэргийг үнэлэх мэргэжлийн олон талт үйл ажиллагааг;
4.1.8.“ахмад настны цогц тусламж, үйлчилгээ” гэж
энэ хуулийн 4.1.7-д заасан үнэлгээнд суурилан ахмад настны хам шинж, асран хамгаалал, нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудлыг эрэмбэлэн хэрэгцээг тогтоож, төлөвлөгөөний дагуу цогц үйлчилгээ үзүүлж, эргэн хянах үйл ажиллагааг;
4.1.9.“ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээ” гэж
ахмад настны асруулах эрэлт хэрэгцээ, нөхцөл байдалд үндэслэн ахмад настныг төрөлжсөн асрамжийн, гэрээр, асралт гэр бүлээр, өдрөөр, түр, урт хугацаагаар, байнга асрах үйлчилгээг төрийн байгууллага иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар дамжуулан, эсхүл хамтран төлбөртэй, төлбөрийн хөнгөлөлттэй, төлбөргүй нөхцөлөөр үзүүлэх үйл ажиллагааг;
4.1.10.“ахмад настанд үзүүлэх сэргээн засах үйлчилгээ”
гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.21-д заасан сэргээн засах цогц үйл ажиллагааг ахмад настанд үзүүлэхийг;
4.1.11.“ахмад настанд үзүүлэх цогц тусламж,
үйлчилгээний мэргэжлийн удирдлага” гэж ахмад настанд үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтныг мэргэшүүлэх, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, удирдлагаар хангах үйл ажиллагааг.”
2/7 дугаар зүйлийн 7.1.10-7.1.12 дахь заалт:
“7.1.10.ахмад настны хөгжлийг дэмжих үйлчилгээ;
7.1.11.ахмад настны зөв хооллолт, дасгал хөдөлгөөн,
эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ;
7.1.12.ахмад настанд үзүүлэх сэргээн засах үйлчилгээ.”
3/7 дугаар зүйлийн 7.2.11-7.2.13 дахь заалт:
“7.2.11.аймаг, дүүргийн нийгмийн халамжийн
үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан, сум, тосгон, өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асарч байгаа иргэний эрүүл мэнд, ачааллыг үнэлэн ахмад настныг энэ хуулийн 4.1.9-д заасан үйлчилгээнд хамруулах, эсхүл гэр бүлийн бусад гишүүний асрамжид шилжүүлэх талаар санал гаргах;
7.2.12.энэ хуулийн 4.1.7-д заасан үнэлгээнд ахмад настан
сайн дурын үндсэн дээр оролцох, шаардлагатай тохиолдолд цахимаар хийх;
7.2.13.ахмад настныг нийгмийн харилцаанд идэвхтэй
оролцуулах, соёл, урлаг, спорт, орчин үеийн техник хэрэгсэл ашиглах, сурч хөгжихөд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, зохион байгуулах.”
4/7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэг:
“7.8.Энэ хуулийн 7.6-д заасан “Ахмадын өргөө”, бусад төв нь
төрийн болон орон нутгийн өмчит барилга, байгууламжид байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа бол барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засварын зардлыг орон нутгийн төсвөөс гэрээний үндсэн дээр хэсэгчлэн, эсхүл бүрэн санхүүжүүлнэ.”
5/9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт:
“9.1.4.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний
хүрээнд ажилласан ахмад настны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасны дагуу тооцон гэрээний дагуу олгох.”
6/9 дүгээр зүйлийн 9.9-9.12 дахь хэсэг:
“9.9.Ахмад настан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр
ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллах бол Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6-д заасны дагуу тэтгэврийн даатгалд даатгуулахгүй байж болно.
9.10.Аж ахуйн нэгж, байгууллага нь Нийгмийн даатгалын сангаас
олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1-д заасан насанд хүрсэн ахмад настныг 65 насанд хүрээгүй бөгөөд өөрөө хүсэлт гаргаагүй байхад тэтгэвэрт гарахыг шаардах, энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн гэрээ цуцлахыг хориглоно.
9.11.Аж ахуйн нэгж, байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн
145.4-т заасны дагуу ахмад настныг ажлын байраар хангана.
9.12.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
холбогдох Засгийн газрын гишүүнтэй хамтран дараах чиглэлээр арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлнэ:
9.12.1.боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын
гишүүнтэй хамтран ахмад настныг боловсролын байгууллагад ажиллуулах;
9.12.2.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн
газрын гишүүнтэй хамтран ахмад настныг эрүүл мэндийн байгууллагад ажиллуулах;
9.12.3.энэ хуулийн 9.12.1, 9.12.2-т зааснаас бусад
холбогдох Засгийн газрын гишүүнтэй хамтран эрхлэх асуудлынх нь хүрээнд ахмад настныг ажиллуулах.”
7/11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт:
“11.1.4.ахмад настнаа хүндлэх, ёс заншил, уламжлалаа
өвлүүлэх, мэдлэг, туршлагыг нь залуу үед хүргэх зэрэг арга хэмжээг ахмадын өдрийн хүрээнд бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд 10 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулах.”
8/13 дугаар зүйлийн 13.5-13.9 дэх хэсэг:
“13.5.Нийгмийн халамжийн сан, орон нутгийн төсвөөс
санхүүжүүлэх энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7, 7.1.8, 7.1.9, 7.1.10, 7.1.11-д заасан үйлчилгээний жишиг үнэ болон иргэний хариуцах төлбөрийн хэмжээг нийгмийн хамгааллын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, хэрэгжүүлнэ.
13.6.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7, 7.1.8,
7.1.9, 7.1.10, 7.1.11-д заасан үйлчилгээнд зарцуулах хөрөнгө нийгмийн халамжийн сангаас ахмад настанд зарцуулах нийт хөрөнгийн 10 хувиас багагүй байна.
13.7.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ахмад настанд
зарцуулах хөрөнгө нь эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн хэмжээг тооцохгүйгээр тус сангийн тухайн жилийн нийт хөрөнгийн 10 хувиас багагүй байна.
13.8.Энэ хуулийн 9.12-т заасан арга хэмжээний зардлыг Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих сан, боловсрол, эрүүл мэндийн болон холбогдох асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад тусган санхүүжүүлнэ.
13.9.Энэ хуулийн 7.1, 8.1.1, 8.1.2, 10.1.2, 10.2-т заасан үйлчилгээг
цахимжуулах, давхардлыг арилгах, гэрээт байгууллагын санхүүжилтийг гүйцэтгэлд үндэслэн бодитой олгох зорилгоор ахмад настны Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.1-д заасан мэдээллийг ашиглаж болно.”
9/14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэг:
“14.9.Аж ахуйн нэгж, байгууллага нь “Ахмадын сан”-гийн үйл
ажиллагааны тайлан, мөнгөн хөрөнгийн зарцуулалтын талаар жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор байгууллагын нийт ажилтны хуралд танилцуулж, хэлэлцүүлнэ.”
10/15 дугаар зүйлийн 15.3-15.7 дахь хэсэг:
“15.3.Ахмад настны талаарх төрийн болон нутгийн захиргааны
байгууллагын гүйцэтгэх зарим чиг үүргийг болон энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг ахмадын байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, арга хэмжээний зардлыг гэрээний үндсэн дээр хэсэгчлэн, эсхүл бүрэн санхүүжүүлж болно.
15.4.Ахмадын байгууллага нь төрөөс ахмад настны талаар
баримтлах бодлого, хууль тогтоомжид санал өгөх, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж, хяналт тавина.
15.5.Ахмадын байгууллага нь ахмад настны асрамж, сувилал,
үйлчилгээний байгууллагуудыг магадлан итгэмжлэх зөвлөл, хүний эрхийн иргэний зөвлөл, амьжиргаа дэмжих зөвлөл, хохирогчдын нөхцөл, аюулгүй байдлын үнэлгээ, зэрэглэл тогтоох ажлын хэсэг, зөвлөлд төлөөллөө оролцуулна.
15.6.Энэ хуулийн 15.2, 15.3-т заасан гэрээ, төсөл арга хэмжээ,
гэрээний хэрэгжилт, санхүүжилтийн тайлан нь олон нийтэд ил тод, нээлттэй байна.
15.7.Аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага 50
ба түүнээс дээш ахмад настантай бол ахмадуудтай харилцах үндсэн чиг үүрэгт зөвлөх болон туслах үүрэгтэйгээр ахмад настныг төлөөлсөн нэг хүнийг гэрээгээр ажиллуулж болно.”
2 дугаар зүйл.Ахмад настны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн
4.1.6 дахь заалтын “гэм хор” гэсний өмнө “болон ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасан хөрөнгийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан,” гэж, 7 дугаар зүйлийн 7.2.10 дахь заалтын “нийгмийн ажилтан” гэсний дараа “болон сум, тосгон, өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн” гэж, 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтын “олгох” гэсний өмнө “, эсхүл түлш худалдан авах эрхийн бичиг” гэж, 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтын “үнэ төлбөргүй” гэсний дараа “/нийслэлд зориулалтын картаар/” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтын “бичгийн” гэсний дараа “жишиг” гэж, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн “санхүүжүүлэн” гэсний дараа “ахмад настны наснаас хамааран” гэж, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн “7.2.6” гэсний өмнө “7.1.6, 7.1.12,” гэж, 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсгийн “цалингийн” гэсний өмнө “төсвийн байгууллага тухайн жилийн төсөвт тусган” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Ахмад настны тухай хуулийн дараах хэсэг, заалтыг
доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт:
“7.1.7.ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээ;”
2/7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг:
“7.3.Энэ хуулийн 4.1.7, 4.1.8, 4.1.9, 4.1.11, 7.1-д заасан үйл
ажиллагааны журмыг дараах байдлаар баталж, иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ:
7.3.1.энэ хуулийн 4.1.7, 4.1.8, 4.1.9, 4.1.11, 7.1-д заасан
үнэлгээ хийх, үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах, 7.1-д заасан үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах журмыг нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, хэрэгжүүлэх;
7.3.2.энэ хуулийн 7.1.6, 7.1.12-т заасан үйлчилгээг үзүүлэх
эрхтэй, магадлан итгэмжлэгдсэн, эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан аж ахуй нэгж, байгууллагаар гүйцэтгүүлэх;
7.3.3.энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7,
7.1.8, 7.1.9, 7.1.10, 7.1.11-д заасан үйлчилгээг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага 7.3.1-д заасан журмын дагуу сонгон шалгаруулсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх.
3/7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэг:
“7.6.Энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг үзүүлэх зорилгоор
нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аймаг, дүүрэг, сум, тосгон, хороонд “Ахмадын өргөө” болон сэргээн засах, идэвхтэй насжилтыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулах төвийг байгуулан ажиллуулж болно.”
4/8 дугаар зүйлийн 8.1.1 дахь заалт:
“8.1.1.хөл, гар, шүдний протез, сонсох, харах эрхтний
ортопедийн хэрэгсэл, тэргэнцэр, нэн шаардлагатай тусгай хэрэгсэл худалдан авсан зардлын үнийн хөнгөлөлтийг 3 жилд нэг удаа нийгмийн халамжийн сангаас олгох.”
5/8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт:
“8.1.6.энэ хуулийн 8.1.5-д заасан ахмад настны нийтийн
тээврээр зорчсон төлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлсэн аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлэх.”
4 дүгээр зүйл.Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3
дахь заалтын “тэжээн тэтгэх хүүхэдгүй, эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон” гэснийг “Нийгмийн халамжийн тухай хуулийн 22.1.1-д заасан өрхийн” гэж, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн “7” гэснийг “6” гэж, мөн хэсгийн “олгох” гэсний өмнөх “хишиг” гэснийг “хишгийн хэмжээ,” гэж, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн “Хоёрдугаар бүлэгт заасан ахмад настанд үзүүлэх үйлчилгээ, дэмжлэг, хүндэтгэлийн хэмжээ” гэснийг “8, 10, 11, 12 дугаар зүйлд заасан ахмад настанд үзүүлэх дэмжлэгийн хэмжээ” гэж, мөн зүйлийн 13.3 дахь хэсгийн “7.1-д заасан үйлчилгээ” гэснийг “7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7, 7.1.8, 7.1.9, 7.1.10, 7.1.11-д заасан үйлчилгээг нийгмийн халамжийн сан болон орон нутгийн төсвөөс” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Ахмад настны тухай хуулийн 10 дугаар зүйлийн
10.1.2 дахь заалтын “рашаан” гэснийг, 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсгийн “аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн
12.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠣᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠕᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂
ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ:
᠑/᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠗᠆ ᠔᠂᠑᠂᠑᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠔᠂᠑᠂᠗᠂«ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠴᠣᠭᠴᠠ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ» ᢉᠡᠵᠦ ᠡᠮᠴᠢ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋
ᠪᠠᠶ ᠡ ᠪᠢᠯᠳᠠᠷ᠂ ᠲᠠᠨᠢᠨ ᠮᠡᠳᠡᢈᠦᠢ᠂ ᠰᠡᠳᢈᠢᠯ ᠵᠦᠢ᠂ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠯᠭᠠᠮᠳᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ ᠪᠤᠯᠤᠨ
ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠣᠯᠠᠨ ᠲᠠᠯᠠᠲᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠘᠂«ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠴᠣᠭᠴᠠ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ» ᢉᠡᠵᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠗᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ
ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠮ ᠰᠢᠨᠵᠢ᠂ ᠠᠰᠠᠷᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠯᠭᠠᠮᠳᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋
ᠡᠷᠢᠮᠪᠠᠯᠡᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠴᠣᠭᠴᠠ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠡᠷᢉᠢᠨ ᢈᠢᠨᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠙᠂«ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠷᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠪᠢᠯᠪᠤᠷᠢᠳᠤ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ» ᢉᠡᠵᠦ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠡᠷᠢᠯᠲᠡ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ᠂
ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠢ᠋ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠠᠰᠠᠷᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᢉᠡᠷ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠠᠰᠠᠷᠠᠯᠲᠤ ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠪᠠᠷ᠂ ᠡᠳᠦᠷ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠲᠦᠷ᠂
ᠤᠷᠲᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ᠂ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠠᠰᠠᠷᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ
ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠲᠡᠢ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠦᢉᠡᠢ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠑᠐᠂«ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠵᠠᠰᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ» ᢉᠡᠵᠦ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠂᠑᠂᠒᠑᠆ ᠳ᠋ᠤ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠵᠠᠰᠠᠬᠤ ᠴᠣᠭᠴᠠ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠑᠑᠂«ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠴᠣᠭᠴᠠ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ» ᢉᠡᠵᠦ ᠠᠬᠠᠮᠠᠳ
ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠡᠮᠴᠢ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠢ᠋ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ
ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ᠃»
Moehgo& Folo_ oa HeolI
᠒/᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠑᠂᠑᠐᠆᠗᠂᠑᠂᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠗᠂᠑᠂᠑᠐᠂ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ;
᠗᠂᠑᠂᠑᠑᠂ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠵᠥᠪ ᠬᠣᠭᠤᠯᠠᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠳᠠᠰᠬᠠᠯ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ;
᠗᠂᠑᠂᠑᠒᠂ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠵᠠᠰᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠃»
᠓/᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠒᠂᠑᠑᠆᠗᠂᠒᠂᠑᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠗᠂᠒᠂᠑᠑᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ᠂
ᠰᠤᠮᠤ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ᠂ ᠡᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠴᠢ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠷᠠᠭ ᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠢ᠋ ᠠᠰᠠᠷᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋
ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠠᠴᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠡᠯᠡᠨ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠢ᠋ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠙᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠤᠰᠤᠳ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠠᠰᠠᠷᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠰᠠᠨᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠗᠂᠒᠂᠑᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠗᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠰᠠᠶᠢᠨ ᠳᠤᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ
ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠴᠠᢈᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠢᢈᠦ;
᠗᠂᠒᠂᠑᠓᠂ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠡᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠣᠶᠤᠯ᠂ ᠤᠷᠠᠯᠢᠭ᠂ ᠰᠫᠤᠷᠲ᠂ ᠣᠷᠴᠢᠨ
ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠧᢈᠨᠢᢉ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠰᠤᠷᠴᠤ ᢈᠥᢉᠵᠢᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠃»
᠔/᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠗᠂᠘᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠖ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ «ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠤ᠋ᠨ ᠥᠷᢉᠦᢉᠡ»᠂ ᠪᠤᠰᠤᠳ ᠲᠥᠪ ᠨᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ
ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢᠯᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠪᠠᠨ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠤᠯ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ᠂ ᢈᠥᠳᠡᠯᢈᠦ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠡᠴᠡ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠪᠦᠷᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃»
᠕/᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠑᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠙᠂᠑᠂᠔᠂ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠡᠷᢈᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠴᠠᠯᠢᠩ ᢈᠥᠯᠦᠰᠦ ᠶ᠋ᠢ
ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠣᠯᠭᠣᠬᠣ᠃»
᠖/᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠙᠆ ᠙᠂᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠙᠂᠙᠂ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᠠᠵᠢᠯ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᢈᠥᠯᠦᠰᠦ ᠪᠠᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠲᠡᠢ ᠠᠳᠠᠯᠢᠳᠬᠠᠬᠤ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠪᠤᠯ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠖ ᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠡᠳᢈᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠭᠤᠯᠬᠤ
ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠙᠂᠑᠐᠂ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠡᠴᠠ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠲᠡᠳᢈᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠠᠰᠤᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠷᠦᢉᠰᠡᠨ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠢ᠋ ᠖᠕ ᠨᠠᠰᠤᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠷᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᢉᠡᠳ ᠥᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭ ᠡ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠳ᠋ᠤ
ᠲᠡᠳᢈᠦᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠷᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ᠂ ᠡᠨᠡ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠡᠷᢈᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠴᠤᠴᠠᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠙᠂᠑᠑᠂ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔᠕᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠢ᠋
ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠠ᠃
᠙᠂᠑᠒᠂ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ
ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠙᠂᠑᠒᠂᠑᠂ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠙᠂᠑᠒᠂᠒᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠢ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠙᠂᠑᠒᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠑᠒᠂᠑᠂ ᠙᠂᠑᠒᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠲᠡᠢ
ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠢ ᠨᠢ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠢ᠋ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠃»
᠗/᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠑᠂᠑᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠑᠑᠂᠑᠂᠔᠂ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠨ ᢈᠥᠨᠳᠦᠯᠡᢈᠦ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠠᠩᠰᠢᠯ᠂ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠥᠪᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ᠂ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠢ ᠵᠠᠯᠠᠭᠤ
ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠥᠷᢈᠡᢈᠦ ᠵᠡᠷᢉᠡ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠤ᠋ᠨ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠦᢈᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆᠐᠗᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠳ ᠲᠦ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠃»
᠘/᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠓᠂᠕᠆᠑᠓᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠑᠓᠂᠕᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠡᠴᠡ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠂᠑᠂ ᠗᠂᠑᠂᠒᠂ ᠗᠂᠑᠂᠓᠂ ᠗᠂᠑᠂᠔᠂
᠗᠂᠑᠂᠕᠂ ᠗᠂᠑᠂᠗᠂ ᠗᠂᠑᠂᠘᠂ ᠗᠂᠑᠂᠙᠂ ᠗᠂᠑᠂᠑᠐᠂ ᠗᠂᠑᠂᠑᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠢᠱᠢᢉ ᠦᠨ ᠡ ᠪᠤᠯᠤᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠬᠤ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠓᠂᠖᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠂᠑᠂ ᠗᠂᠑᠂᠒᠂ ᠗᠂᠑᠂᠓᠂ ᠗᠂᠑᠂᠔᠂ ᠗᠂᠑᠂᠕᠂ ᠗᠂᠑᠂᠗᠂ ᠗᠂᠑᠂᠘᠂ ᠗᠂᠑᠂᠙᠂ ᠗᠂᠑᠂᠑᠐᠂ ᠗᠂᠑᠂᠑᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠡᠴᠠ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐ ᠬᠤᠪᠢ ᠡᠴᠠ
ᠪᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠓᠂᠗᠂ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠡᠷᢈᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠰᠠᠩ ᠡᠴᠠ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠨᠢ ᠡᠷᢉᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠳᠡᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠲᠡᠢ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠲᠤᠰ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐ ᠬᠤᠪᠢ ᠡᠴᠠ ᠪᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠓᠂᠘᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠑᠒᠆ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠡᠷᢈᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠰᠠᠩ᠂ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ
ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠭᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠓᠂᠙᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠂ ᠘᠂᠑᠂᠑᠂ ᠘᠂᠑᠂᠒᠂ ᠑᠐᠂᠑᠂᠒᠂ ᠑᠐᠂᠒ ᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠴᠠᢈᠢᠮᠵᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠳᠠᠪᠬᠤᠷᠳᠠᠯ ᠢ᠋ ᠠᠷᠢᠯᠭᠠᠬᠤ᠂
ᢉᠡᠷᠡᠲᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠪᠤᠳᠠᠲᠠᠢ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ
ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃»
᠙/᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠑᠔᠂᠙᠂ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ «ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ»᠆ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ᠂ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑ ᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ
ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃»
᠑᠐/᠑᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠕᠂᠓᠆᠑᠕᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠑᠕᠂᠓᠂ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠵᠠᠷᠢᠮ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠯᠤᠨ
ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠪᠦᠷᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠕᠂᠔᠂ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠥᢉᢈᠦ᠂
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠨ ᠠ᠃
᠑᠕᠂᠕᠂ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠷᠠᠮᠵᠢ᠂ ᠰᠤᠪᠢᠯᠠᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠢ᠋ ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠨ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᢈᠦ
ᠵᠥᠪᠯᠡᠯ᠂ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ᠂ ᠠᠮᠢᠵᠢᠷᠠᠭ ᠡ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠵᠥᠪᠯᠡᠯ᠂ ᠬᠣᢈᠢᠷᠠᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ᠂ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ
ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠕᠂᠖᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠂᠒᠂ ᠑᠕᠂᠓ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᠲᠥᠰᠦᠯ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠨᠢ
ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠕᠂᠗᠂ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠕᠐ ᠪᠠ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠲᠠᠢ ᠪᠤᠯ
ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠤ᠋ᠳ ᠲᠠᠢ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠳ᠋ᠦ ᠵᠥᠪᠯᠡᢈᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠬᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠷ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠢ᠋ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠰᠡᠨ ᠨᠢᢉᠡ ᢈᠥᠮᠦᠨ ᠢ᠋
ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃»
᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᢉᠡᠮ ᠬᠣᠣᠷ» ᢉᠡᠰᠡᠨ ᠦ᠋ ᠡᠮᠦᠨ ᠡ «ᠪᠤᠯᠤᠨ
ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠲᠡᠳᢈᠦᠪᠤᠷᠢ᠂ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠵᠠᢈᠢᠷᠤᠨ
ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠯᠳᠠᠭᠰᠠᠨ᠂» ᢉᠡᠵᠦ᠂ ᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠒᠂᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠤᠮᠤ᠂
ᠲᠣᠰᠬᠤᠨ᠂ ᠡᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠴᠢ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠑᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠣᠯᠭᠣᠬᠣ» ᢉᠡᠰᠡᠨ ᠦ᠋ ᠡᠮᠦᠨ ᠡ «᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ
ᠲᠦᠯᠡᠰᠢ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠴᠢᢉ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠑᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠦᠨ ᠡ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠦᢉᠡᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ
«/ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠻᠠᠷᠲ ᠢ᠋ᠶᠠᠷ/» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠵᠢᠱᠢᢉ» ᢉᠡᠵᠦ᠂
᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠦᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠨᠠᠰᠤᠨ ᠡᠴᠠ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ
᠑᠓᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «᠗᠂᠒᠂᠖» ᢉᠡᠰᠡᠨ ᠦ᠋ ᠡᠮᠦᠨ ᠡ «᠗᠂᠑᠂᠖᠂ ᠗᠂᠑᠂᠑᠒᠂» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠴᠠᠯᠢᠩ ᠤ᠋ᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠦ᠋ ᠡᠮᠦᠨ ᠡ
«ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠤᠰᠬᠠᠨ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ
ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:
᠑/᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠑᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠗᠂᠑᠂᠗᠂ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠷᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠪᠢᠯᠪᠤᠷᠢᠳᠤ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ;»
᠒/᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠗᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠗᠂ ᠔᠂᠑᠂᠘᠂ ᠔᠂᠑᠂᠙᠂ ᠔᠂᠑᠂᠑᠑᠂ ᠗᠂᠑ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ
ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠗᠂᠓᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠗᠂ ᠔᠂᠑᠂᠘᠂ ᠔᠂᠑᠂᠙᠂ ᠔᠂᠑᠂᠑᠑᠂ ᠗᠂᠑ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂
ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠗᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ
ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠗᠂᠓᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠂᠖᠂ ᠗᠂᠑᠂᠑᠒᠆ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ᠂ ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠨ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠂
ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠗᠂᠓᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠂᠑᠂ ᠗᠂᠑᠂᠒᠂ ᠗᠂᠑᠂᠓᠂ ᠗᠂᠑᠂᠔᠂ ᠗᠂᠑᠂᠕᠂ ᠗᠂᠑᠂᠗᠂ ᠗᠂᠑᠂᠘᠂ ᠗᠂᠑᠂᠙᠂ ᠗᠂᠑᠂᠑᠐᠂ ᠗᠂᠑᠂᠑᠑ ᠆ᠳ᠋ᠦ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠗᠂᠓᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ
ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ᠃
᠓/᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠗᠂᠖᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ
ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ᠂ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ «ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠤ᠋ᠨ ᠥᠷᢉᠦᢉᠡ» ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠵᠠᠰᠠᠬᠤ᠂ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠡᠢ
ᠨᠠᠰᠤᠵᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠥᠪ ᠢ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃»
᠔/᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠑᠂᠑ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠘᠂᠑᠂᠑᠂ᢈᠥᠯ᠂ ᠭᠠᠷ᠂ ᠰᠢᠳᠦᠨ ᠦ᠋ ᠫᠷᠤᠲ᠋ᠧᠽ᠂ ᠰᠣᠨᠤᠰᠬᠤ᠂ ᠬᠠᠷᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡᠲᠡᠨ ᠦ᠋ ᠣᠷᠲ᠋ᠤᠫᠧᠳ᠋ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠲᠡᠷᢉᠡᠨᠴᠢᠷ᠂ ᠨᠡᠩ
ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠓ ᠵᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠡᠴᠠ
ᠣᠯᠭᠣᠬᠣ᠃»
᠕/᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠑᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠘᠂᠑᠂᠖᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑᠂᠕᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᠷᠴᠢᠭᠰᠠᠨ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ
ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠡᠴᠡ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠃»
᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠑᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠲᠡᠵᠢᢉᠡᠨ ᠲᠡᠳᢈᠦᢈᠦ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦᢉᠡᠢ᠂
ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠡᠵᠢᢉᠡᠨ ᠲᠡᠳᢈᠦᢉᠴᠢ ᠨᠢ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠤᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ
ᠬᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠒᠂᠑᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «᠗» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «᠖» ᢉᠡᠵᠦ᠂
ᠮᠥᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠣᠯᠭᠣᠬᠣ» ᢉᠡᠰᠡᠨ ᠦ᠋ ᠡᠮᠦᠨᠡᢈᠢ «ᢈᠡᠰᠢᢉ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᢈᠡᠰᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠓᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ
ᠪᠦᠯᠦᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ᠂ ᢈᠥᠨᠳᠦᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «᠘᠂ ᠑᠐᠂ ᠑᠑᠂ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠓᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «᠗᠂᠑ ᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ»
ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «᠗᠂᠑᠂᠑᠂ ᠗᠂᠑᠂᠒᠂ ᠗᠂᠑᠂᠓᠂ ᠗᠂᠑᠂᠔᠂ ᠗᠂᠑᠂᠕᠂ ᠗᠂᠑᠂᠗᠂ ᠗᠂᠑᠂᠘᠂ ᠗᠂᠑᠂᠙᠂ ᠗᠂᠑᠂᠑᠐᠂ ᠗᠂᠑᠂᠑᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ
ᠬᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠡᠴᠡ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠷᠠᠰᠢᠶᠠᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋᠂ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ
ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ»
ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠬᠠᠰᠤᠰᠤᠭᠠᠢ᠃
᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᢈᠥᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ
ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ