Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай № 68
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 68 хот
Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай
Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.”Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалт”-ын 2 дахь заалтын “Бүх төрлийн спирт” гэснийг “Судалгаа, шинжилгээний зориулалттайгаас бусад этилийн спирт” гэж өөрчилсүгэй.
2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 72 хот
Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр явуулсан Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, 11.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Цэрэндашийн Оюунбаатарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй.