Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 32
(1328)
— 2909 —

Биеийн тамир, спортын тухай /Шинэчилсэн найруулга/

2024 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 05-ны өдөр хот

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь биеийн тамир, спортоор дамжуулан

сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол олгох, идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал хэвшлийг дэмжих, биеийн тамир, спортын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Биеийн тамир, спортын хууль тогтоомж

2.1.Биеийн тамир, спортын хууль тогтоомж нь Монгол Улсын

Үндсэн хууль1, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас

өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Үндэсний их баяр наадмын тухай хуулиар2 зохицуулаагүй

үндэсний спорттой холбогдсон бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.2.Төрийн бус байгууллагын тухай хуулиар3 зохицуулаагүй

спортын холбооны үйл ажиллагаатай холбогдсон бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан

утгаар ойлгоно:

1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Үндэсний их баяр наадмын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 25 дугаарт нийтлэгдсэн. 3 Төрийн бус байгууллагын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1997 оны 03 дугаарт нийтлэгдсэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2024 · № 32 (1328)2909-р хуудас