Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенц
Оршил
Энэхүү конвенцод гарын үсэг зурсан Европын Зөвлөлийн гишүүд
болох Засгийн газрууд,
Европын Зөвлөлийн гол зорилго нь өөрийн гишүүдийн хооронд
нягт хамтын ажиллагаа, харилцаа тогтоох хэмээн үзэж,
эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх салбарт
нийтлэг журмыг хүлээн зөвшөөрөх нь дээрх зорилгод хүрэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж,
ийм эрх зүйн харилцан туслалцаа нь 1957 оны 12 дугаар сарын
13-ны өдрийн конвенцоор зохицуулсан гэмт этгээдийг шилжүүлэхтэй уялдаж байна хэмээн үзэж,
дараах зүйлийг хэлэлцэн тохиролцов:
I бүлэг
Ерөнхий заалт
1 дүгээр зүйл
1. Туслалцаа үзүүлэх тухай хүсэлт гаргах үед хүсэлт гаргагч
Талын шүүх эрх мэдлийн байгууллагын харьяалалд хянан шалгагдаж буй бүхий л гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд Хэлэлцэн тохиролцогч Талууд нэг нэгэндээ энэхүү конвенцын заалтын дагуу хамгийн өргөн хүрээнд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх үүрэг хүлээнэ.
2. Энэхүү конвенц нь баривчилгаа, тогтоол гүйцэтгэх ажиллагаа
болон ердийн эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцдоггүй боловч цэргийн хуульд заасан гэмт хэрэгт хамаарахгүй.
2 дугаар зүйл
Дараах тохиолдолд туслалцаа үзүүлэхээс татгалзаж болно:
a. Хүсэлт хүлээн авагч Тал хүсэлтэд дурдсан гэмт хэргийг улс төрийн гэмт хэрэг, улс төрийн гэмт хэрэгтэй холбоотой гэмт хэрэг, эсхүл улсын төсвийн эсрэг гэмт хэрэг гэж үзвэл;