Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 31
(1327)
— 2816 —

Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай

2024 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 05-ны өдөр хот

МАЛ, АМЬТНЫ ЭМ, ТЭЖЭЭЛИЙН
НЭМЭЛТИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл,

биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлт, оношлуурын зөвшөөрөл, бүртгэл, үйлдвэрлэл, баталгаажуулалт, худалдаа, хангамж, хэрэглээ, хяналттай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн хууль тогтоомж

2.1.Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн хууль тогтоомж нь

Монгол Улсын Үндсэн хууль1, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль3, Хэмжил зүйн тухай хууль4, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль5, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль6, Зөвшөөрлийн тухай хууль7, болон энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас

өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн талаар баримтлах зарчим

1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 02 дугаарт нийтлэгдсэн. 3 Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 46 дугаарт нийтлэгдсэн. 4 Хэмжил зүйн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 24 дугаарт нийтлэгдсэн. 5 Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 10 дугаарт нийтлэгдсэн. 6 Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 33 дугаарт нийтлэгдсэн. 7 Зөвшөөрлийн тухай хууль“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 38 дугаарт нийтлэгдсэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2024 · № 31 (1327)2816-р хуудас